Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын харцага Гунгаагийн Элбэгийн эмчилгээний зардалд зориулсан “Дүүрэн сэтгэлийн ерөөл” нэртэй багийн халз барилдаан тун удахгүй болно.
Иймд тус барилдаанд зодоглох улсын цолтой 16 бөхийн нэр тодорчээ.
Барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Э.Оюунболд, улсын заан М.Бадарч, улсын харцага О.Хангай, Д.Анар, Д.Бат-Эрдэнэ, Б.Зоригтбаатар, улсын начин Б.Орхонбаяр, Л.Лха-Очир, Б.Ганхуяг, Д.Амарсайхан, Ц.Бямба-Очир, Б.Серик, Б.Даваа-Очир, Ш.Пүрэвгарьд, О.Мөнх-Эрдэнэ нар хүч үзнэ.