fbpx “Шатахууны хомсдолд Орос ба Хятад буруутай”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 6 секунд

“Шатахууны хомсдолд Орос ба Хятад буруутай”

Манай улсын шатахууны гол нийлүүлэгч ОХУ-ын үйлдвэр засвартай байгаа учир нийлүүлэлт буурсан ч шатахуун тасалдахгүй, 28 хоногийн нөөцтэй гэсэн мэдээллийг АМГТГ-ын дарга Ц.Эрдэнэбаяр энэ сарын 14-нд нийтэд мэдээлсэн. Гэвч түүний энэ мэдэгдлээс зургаахан хоногийн дараа буюу энэ сарын 20-ны даваа гарагт нийслэлийн шатахуун түгээх станцууд АИ-92 авто бензиний борлуулалтаа зогсоолоо. Цөөн шатахуун түгээх станц тодорхой хязгаартайгаар худалдаж байна.

Монгол Улс сард 38-40 мянган тонн АИ 92 шатахуун хэрэглэдэг. Үүний 95 хувийг нь ОХУ, 5-10 хувийг БНХАУ-аас нийлүүлдэг юм. Гэвч ОХУ-ын нефтийн үйлдвэрүүдэд энэ оны наймдугаар сараас урсгал засвар хийж эхэлснээр хангамж тасалдахад хүрчээ.

АМГТГ: АИ-92 шатахууны дөрөв хоногийн нөөцтэй байна

Шатахууны хомсдол үүссэн асуудлаар холбогдох байгууллагууд өчигдөр мэдээлэл хийлээ. Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Ц.Эрдэнэбаяр “Улсын хэмжээнд шатахууны 16 хоногийн нөөцтэй болж буурсан. БНХАУ-аас авах шатахуун ОХУ-аас худалдан авах үнээс өндөр биш. БНХАУ-аас авч байгаа шатахууны хувьд евро тав ангиллын стандарттай. Нөөц хангалттай байсан ч өнгөрсөн долоо хоногт би мэдэгдэл хийсний дараа зарим хүн сүүлийн долоо хоногт их хэмжээгээр авснаас хомстол үүслээ.Өнөөдрийн байдлаар /2021.09.21/ улсын хэмжээнд АИ-92-ийн дөрөв хоногийн нөөцтэй байна. Орон нутагт шатахууны борлуулалт хэвийн байна. АИ-92-оос бусад бүтээгдэхүүний нөөц хэвийн байна.

АИ-95 бензиний үнийг үндэслэлгүй нэмсэн ААН-үүд рүү бид албан шаардлага хүргүүлсэн. Үнэ өнөөдрөөс буурах ёстой. "Роснефть" компани шатахуун импортлогч ААН-үүдтэй хийсэн гэрээний үүргээ биелүүлээгүй тул мөнгөн торгууль төлнө” гэв.

Г.Ёндон: ОХУ, Хятад хоёр аравдугаар сар хүртэл шатахуун нийлүүлэхгүйгээ мэдэгдсэн

Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Г.Ёндон "ОХУ-аас Ангарскийн үйлдвэрт засвар хийх учир 28 мянган тонн бензин нийлүүлэх боломжгүй. Зөвхөн 17 мянган тонныг нийлүүлнэ гэдгээ өнгөрсөн сарын сүүлээр мэдэгдсэн. Иймд хэрэгцээгээ хангахын тулд БНХАУ-ын “China oil” компанитай манай улсын таван аж ахуйн нэгж гэрээ хийж, сар гаруй хугацааны хэрэглээний нөөцийг авахаар мөнгөө төлж, вагоны кодоо авсан байсан. Гэвч ОХУ-аас есдүгээр сарын 16-нд аравдугаар сарын 1-н хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй болсноо гэнэт хэлсэн.

Үүнтэй зэрэгцэн БНХАУ-ын төмөр замын компани нь дотооддоо ачаа тээврийн ачаалал их байгаа тул захиалсан шатахууныг аравдугаар сард нийлүүлэхээ мэдэгдээд байгаа юм. Иймд нөхцөл байдалдаа тохируулж, аж ахуйн нэгжүүд хязгаарлалт хийсэн.Нэг сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээний төлбөрийг урд хөршид төлсөн. Энэ нөхцөл байдлаа өнөөдөр /2021.09.21/ би Шадар сайдтай хамт БНХАУ-ын Элчин сайд Цай Вэнрунд уламжилж, хүсэлтээ тавилаа. Урд хөршөөс шатахуунаа яаралтай авахын тулд Замын-Үүдэд сэлгэн ачих байгууламж бий. Зам тээврийн яам яаралтай арга хэмжээ авна. Бээжинд суугаа манай элчин сайд, Эрээнд байгаа Консул энэ чиглэлээр ажиллаж байна. Мөн манай яамны мэргэжилтнүүд Орост ажиллаж байна. Маргааш /өнөөдөр/ "Роснефть"-ийн дэд захиралтай уулзана. Орос 2021 оны дөрөвдүгээр сард шатахуун дотооддоо хомсдсон учир гадаадын экспортоо хязгаарлах хэрэгтэй гэсэн мэдэгдлийг анх өгсөн. Үүний дараа наймдугаар сард тус улсын Засгийн газрын хуралдаанаар хязгаарлахгүй гэж мэдэгдсэн. Гэвч ОХУ долдугаар сараас АИ 95, 98 шатахууныг зогсоож Хятадаас авсан” гэж ярилаа.

Шатахуун импортлогчид 600 саяас 28 тэрбумын алдагдалд оржээ

Тус хуралд шатахуун импортлогч ААН-үүдийн төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр "М-Ойл" компанийн дэд захирал Д.Батсүх “Одоогийн зарж байгаа АИ-92 шатахууны үнийг 2050 гэж тогтоосноор бид нэг литр шатахуун тутамд 50 төгрөг алдсан. Үүний улмаас манай компани АИ-92 түлшний борлуулалтаас сард 600 сая төгрөгний алдагдалд орсон” гэв. Харин “Петростар” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Байгалтуяа “АИ-92 шатахууны зах зээлийн үнэ 2200 төгрөг байх ёстой.

Гэвч цар тахлаас үүдэн Засгийн газраас үнээ тогтвортой байлгахыг шаардсан. Ийн АИ-92 түлшийг 2050 төгрөг болгосноор Петровис компани 28 тэрбум төгрөгийг алдсан. Мөн үнээ бууруулснаас хангалттай хэмжээгээр шатахуунаа захиалж чадаагүй. Хятад руу захиалга өгсөн ч шатахуун нь ирээгүйгээс хомсдол үүсээд байна.

Өнөөдрийн байдлаар манайх борлуулалтдаа 30 мянган төгрөгийн хязгаар тогтоосон. Улаанбаатар хотод ердийн хэрэглээний гурав хоногийн нөөцтэй байна.Манай компани ОХУ-аас есдүгээр сард 17 мянган тонныг авахаар Роснефть компанид захиалга өгсөн ч 1500 тонныг авсан. Энэ нь захиалсан хэмжээний 8-10 хувь нь юм.Одоо байгаа нөөцөө эмнэлэг, цагдаа зэрэг аюулгүй хэрэглээнд зориулах, аль болох олон хүнд хүргэхийн тулд дээрх хязгаарлалтыг тогтоогоод байгаа юм.

Улаанбаатар хотод Петровисын 40 колонк байгаагийн 20-д нь хязгаарлалт тогтоосон. Ердийн хэрэглээгээрээ тооцвол шатахууны гурав хоногийн нөөц байгаа. Үүнийг долоон хоног болгохын тулд хязгаарлалт тогтоосон” гэлээ.

Шатахууны хувьд хоёр хөршөөсөө 100 хувь хараат Монгол улсын мөнгийг нь төлж, гэрээгээ хийсэн 1037 вагон АИ-92 шатахуун БНХАУ-д гацжээ. Төмөр замын асуудлаас үүдэн тус улс аравдугаар сар хүртэл шатахууныг нийлүүлэх боломжгүй гэсэн тайлбарыг өгчээ. Харин шатахууны гол түнш ОХУ-ын нефтийн үйлдвэрүүд засвартай учир мөн ирэх сарын 1 хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй гэсэн байна. Ийн УУХҮЯ болоод АМГТГ-ын мэдээлснээр манай улсад шатахуун тасалдсанд Орос ба Хятад “буруутай” аж.

Б.Должинжав

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Төрийн тамга ашиглан, хуурамч бичиг баримт үйлдэж “ЭЙКҮСОРА”-д үйлчилсэн Шивээговийн “иргэн” Ч.Амарсанааг АТГ-Т шилжүүлжээ
Төрийн тамга ашиглан, хуурамч бичиг баримт үйлдэж “ЭЙКҮСОРА”-д үйлчилсэн Шивээговийн “иргэн” Ч.Амарсанааг АТГ-Т шилжүүлжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​