fbpx Хөшөөгөөр хөгжинө гэж үү?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 7 секунд

Хөшөөгөөр хөгжинө гэж үү?

Саяхан даа. Монгол Улсын Засгийн газраас шийдвэр гаргаснаар Хэнтий аймгийн Батноров сумын нутагт “Андлалын өргөө” гэгч хөшөөт байгууламжийг барьж эхэлсэн. Гэтэл түүнийгээ бараг дуусах үед нь нураагаад хаяхыг харлаа. Ингэснээр тус аймагт босгож эхэлсэн аялал жуулчлалын бүс таван бүтээн байгуулалт гэх хөшөө тойрсон хэл үг нэг хэсэг өрнөв. 2021 онд багтааж зургаан тэрбум илүү төгрөгөөр хийх тэдгээр ажлыг эхлүүлэх, заримыг дуусгах тухай Засгийн газрын чиглэл байв.

Гэтэл тэр “Андлалын өргөө”-г барьж гүйцээхийн даваан дээр хэний ч шийдвэрээр юм арчаад хаядаг байгаа. Нэгэнт хоёр турбум төгрөг зарсан гэдгийг бодохоор тэгж хүүхдүүд угсардаг тоглоомоор байшин бариад төдөлгүй буулгаж тоглодог шиг үйл давтагдсанд гайхсан л даа. Гүйцэтгэгч тал нь үрэгдсэн хөрөнгийг буцаан төллөө. Улс хохиролгүй гэсэн үг сонсогдсон. Үнэн л байгаа даа. Гэхдээ уг байгууламжийг бүтээн босгосон гэх байгууллага нь бүдэг бадагхан юм гэсэн. Бас тэрнийг барьсан газар түүхийн хувьд цэгээ олоогүй тухай түүхчид дуугүй байгаагүй. Ийм л юм болоод өнгөрөв. Тиймээс энэ тухай дахиад сөхөж ярих нь илүүц биз. Харин хөшөө дурсгал байгуулах ажлыг цэгцлэх тухай асуудал хөндөх нь чухал санагдсан юм. Баримт түшье.

Монгол Улс нэг хүнд ногдох хөшөө дурсгалаараа дэлхийд тэргүүлдэг гэдэг.

Яахав нэг ч юмаараа болов том тэгээд тэргүүн байранд яваа гэдэг нь зүгээр ч юм уу. Японы мэргэжлийн сумогийн нэг жижигхэн нөхөр барилдахын өмнө тэвшин дэх давсыг гартаа овоолж байгаад цацдаг. Үүнийнх нь учрыг асуухад “Нэг юмаараа ч болов том байя” гэдэг шиг л...

Гэтэл хөшөө дурсгалд зориулсан их хөрөнгө хайран юм. Манай улсад хот, хөдөөгүй сургууль, цэцэрлэг хүрэлцээгүй гэдэг. Цар тахал дэгдсэн энэ үед эмнэлэг их дутмаг нь харагдаж байна. Тиймээс улсын төсвийг хөшөө дурсгал зэрэг билгэ тэмдгийн төдий зүйлд их хөрөнгө зарж байгаа нь буруу гэж хэлэх гэсэн юм. Сонин баримт хэлье.

Монголд морь малын хөшөө 3440 байдаг. Бас нохойны 231, эвтэй дөрвөн амьтных 26, тарваганы 25 хөшөө бий гэнэлээ.

Төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёлын алдартны хөшөө гэвэл зөндөө. 1990 оноос хойш хөшөө дурсгал барих нь бүр нэмэгдсэн. Тэгснээр 2016 онд “Эмнести Интернэшнл” байгууллагын гаргасан тооцоогоор манай улс сансрын пуужин тав, атомын цахилгаан станц хоёр болон 6000 цэцэрлэг, 4000 эмнэлэг, 2500 сургууль барих мөнгөөр хөшөө босгосон байх юм. Энэ тоо одоо бүр нэмэгдээ биз. Хэн нэгэн эрхтэн дархтны санаачилгаар босгосон хөшөө нийслэлд гэхэд зөндөө л дөө. Нэгийг хэлэхэд Б.Батзориг гэгч дүүргийн Засаг дарга байхдаа олон хөшөө босгуулсан. Түүний дотор өөрийнхөө хайртай нохойд зориулж олон саяар хөшөө барьж түүнийгээ “Баянзүрх дүүргийн савдаг” нь гэж нэрлээд өөрөө ч “нохой” гэдэг цол хүртсэн удаа бий. Улс оронд юу бүтээж, ямар гавъяа байгуулсан нь тодорхойгүй хүний хөшөө мөнгөтэй хүмүүсийн хүчээр босгосон нь бий. Үгүй бас хаанахын хэн ч юм нөхрийн хөшөө Монголд хэрэгтэй ч юмуу. Мэдэхгүй. Энэ тухай нийтээрээ шүүмжлээд шуугих юм бол “Андлалын өргөө” шиг хувь заяа тосох байх л даа. Ер нь хөшөө дурсгалыг босгоход энд тэнд ганц нэгийг сүүхийлгээд байх биш цогцолбор маягаар бүтээвэл зүгээр байх. Ялангуяа Их хааны нутагт аялал жуулчлалын бүс байгуулна гээд Биндэрт “Их хуралдай” барилга, Норовлинд “Их засаг-Шихихутаг” цогцолбор, Батноровт “Андлалын өргөө” гээд тарааж хаяхын оронд Чингис хаан хаана төрсөн билээ тэр нутагт нь бүхэл бүтэн цогцолбор нэг дор бий болговол зөвдөх юм шиг. Тэдгээрийг барьчихжээ гэхэд аялагч жуулчлагчид очих зам, дэд бүтэц нь алга. Иймдээ хийхээр зорьсон ажил бүтэхгүй байгаа хэрэг л дээ. Өвөрмонголын Ордост “Чингисийн онгон” гэж том үлгэр жишээ байна. Дэлхийнхэн тэнд л очиж нүд бүлтийлгэн Чингисийн тухай мэдлэг олдог. Энүүхэн “Цонжин болдог”-т байгуулсан Чингисийн хөшөөт байгууламжийг үзсэн гадаадынхан бас нэг хөшөө үзэх гэж цаашаа олон зуун км адармаатай зам туулж явна гэж байхгүй л болов уу.Хэрэв аялал, жуулчлалын бүс нутгийг бий болгоно гээд байгаа юм бол эхлээд зам харгуйгаа засч, үйлчилгээний газруудаа бэлэн болгох нь зөв алхам болно. Мөнгө олохын төлөө л ажил. Гэхдээ хөшөө олширсноор улс орон хөгжинө гэж үү. Үгүй ээ.

Д.Бичээчхүү

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Ерөнхий сайд аа! Төрийн өмчит байгууллагуудаа Б.Цэнгэлээр “тоглуулсаар” байх уу?
Ерөнхий сайд аа! Төрийн өмчит байгууллагуудаа Б.Цэнгэлээр “тоглуулсаар” байх уу?
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​