fbpx Д.Сумъяабазарын "товарищ"-ласан жишгийг сайд болгон бодууштай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 55 секунд

Д.Сумъяабазарын “товарищ“-ласан жишгийг сайд болгон бодууштай

АИ-92 шатахуун тасарч даяараа хэд хоног хямарлаа. Өнөөдрөөс хэвийн түгээж эхэлнэ гэж албаны эх сурвалжууд мэдээлсэн байна. Гэхдээ хойд хөршөөс замдаа гарсан, урд хөршөөс ачигдчихаад замд гарахад бэлэн болсон АИ-92 шатахуун хилээр орж ирээд, ШТС-ууддаа очтол дахиад ганц нэг хоног болж, иргэдийн бухимдал дахиад сунаж мэдэх л юм.

Ер нь бол Оросын компаниуд шатахууны “крант”-аа хаахад Монгол ямар байдалд орж байна вэ гэдгийг бид өнгөрсөн хэдхэн хоногт харлаа. Бас тогныхоо “унтраалга”-ыг дарахад л Монгол харанхуйлдаг. Ядаж байхад Оросын хязгаарласныг нөхөж авахаар Хятадаас ачуулсан АИ-92 шатахуун хил давалгүй вагонтайгаа гацчихсан.

Гэтэл бид чинь энд эх орныхоо хөрсөн доороос жил бүр 1.2 сая орчим тонн түүхий нефтийг Хятад руу ачуулдаг улс. Гэсэн атлаа ингэж шатахууны нийт хэрэглээнийхээ 95 хувийг Оросоос, таван хувийг Хятадаас оруулж ирж “шатааж” байна.

Харин 30 жил ярьсан нефтийн үйлдвэрийнхээ хундаамыг цутгаад л дуусч байгаа юм. За, энэ бол бидний бодит байдал аа. Монгол бол хоёр их гүрний дунд оршдог. Далайд гарцгүй. Өнөөдрийг хүртэл ямар ч боловсруулах үйлдвэр барьж, том төслүүдээ хөдөлгөөгүй. Манай амьдралын хөдөлгөгч хүч болох тог, шатахуун хоёр нь Оросоос, бусад нь Хятадаас хамааралтай. Малын махнаас бусдыг нь импортолдог. Гурил, хүнсний ногоогоо хагас дутуу үйлдвэрлэдэг. 70 жил Оростой наана цаана болж босгосон хэдэн үйлдвэрээ 30 жилийн өмнөх ардчилсан “хувьсгал”-ын дараахан алга болгосон. Одоо байж байгаа царай маань л энэ.

Шатахуун яагаад тасарсан нь тодорхой шалтгаантай юм байна лээ. Угаасаа манай улсыг “хөдөлгөөн” хийх гэвэл гаднаас дарамталж байдаг, тэрэнд нь Монголын улстөрчид халаасаа эргүүлж очоод оролцчихдог. Хамт улсаа шантаажилдаг. Шалтгаан нь товчдоо энэ.

Гэвч өнөөдөр тэрийг шүүж суух “зав” төрд ч, маньд ч алга. Оронд нь АИ-92 шатахуунаа Оросоос ч, Хятадаас ч гуйхаас өөр арга байхгүй болж байгаа юм.

Шатахуун тасраад хэд хоносных нь дараа УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр, АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Н.Энхцогт, “Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо”-ны тэргүүн, “Шунхлай” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран, “Монголын нефть хийн үндэсний ассоциаци”-ийн тэргүүн, “Магнай трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтан-Очир, “Петровис Ойл” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Содбилэг, “Содмонгол групп” ХХК-ийн тээвэр, ложистик хариуцсан захирал Н.Ангар, “Тэс петролиум” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Майдар, “НИК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Наранбат, “НИК” ХХК-ийн импорт, гадаад худалдаа хариуцсан захирал О.Билгүүн, “Лекс ойл” ХХК- ийн гүйцэтгэх захирал Э.Индра, “Роснефть Монголия” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганбаатар, “Роснефть Монголия” ХХК-ийн менежер Б.Эрдэнэбаатар нар Орос руу мордсон.

сонин mn

Орост очсон манай хэд “Роснефть”-ийн Игорь Сечин захиралтай уулзах болжээ. Түүнтэй хэлэлцэж ярьж байж асуудал шийдэгдэх учиртай. Авах хүн бөхийж, өгөх хүн гэдийнэ. Хүлээлгийн өрөөнд нь саатчихая гэсэн ч бараагүй байна. Тэр үед нь буюу 2021 оны есдүгээр сарын 22-нд Хотын мээр Д.Сумьяабазар “Роснефть”-ийн захирал Игорь Сечинтэй цахимаар холбогдож ярилцжээ. Тэр үеэр Д.Сумьяабазар Оросын зарим компани Монголын талд нийлүүлэх шатахуунаа зогсоосон. Энэ тал дээр “Роснефть”-ийн зүгээс онцгой анхаарал тавьж, Монголд үүсээд байгаа шатахууны хомсдолоос гарахад тусламж үзүүлэхийг хүсээд эндээс очсон “баг”-ийг хүлээн авч яриа хэлэлцээр хийхийг хүссэн байна. Маргааш нь уулзалт болж есдүгээр сард 1500 тонн, ирэх аравдугаар сард 44 000 тонн 92 бензин, энэ сард ачигдаагүй байсан 10 000 тонн АИ-92 шатахууныг авахаар болжээ. Энэ уулзалтын дараа Игорь Сечинээс Д.Сумьяабазарт “...Одоогийн байдлаар зарим компани Монгол Улс руу шатахуун нийлүүлж чадахгүй байгаатай холбоотой тус улсад үүссэн нөхцөл байдлын талаар та сэтгэл түгшиж байгааг ойлгож байна. Өөрийн зүгээс “Роснефть” компанийн Монголын талтай хөгжүүлж буй түншлэлийн харилцаагаа өндрөөр үнэлж, ах дүүгийн харилцаатай ард түмэнд хямралаас гарахад тусалж, хөдөлгүүрийн шатахууны нийлүүлэлтийг хангахад бүх арга хэмжээг авах болно” гэсэн байна. Ийм явдал болжээ. Үүний онцолж яриад байгаа нь нэг шалтгаантай.

Д.Сумьяабазарын “товарищ”-ласан жишгийг сайд болгон бодоосой гэсэн хэрэг. Өөрөөр хэлбэл, манай сайд нар ажил үүрэг гүйцэтгэж, албан тушаал хашиж байхдаа салбарынхаа асуудлаар ядаж хоёр хөрштэйгээ сайн ойлголцолтой байх ёстой юм.

Өөрийгөө тоолгодог, үгээ сонсгодог болох нь сайд хүний хамгийн эхний шалгуур нь байх ёстой юм. Тэгдэггүйн гай эхнээсээ гарсаар л байна. Ер нь тэгээд улс хоорондын харилцаа, гадаад харилцаа гэдэг чухамдаа хүн хоорондын л харилцаа шүү дээ.

Хотын мээр Д.Сумьяабазарын хувьд өмнө нь 2017-2020 онд УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан. Тэр үедээ “Роснефть”-ийн Игорь Сычентэй маш сайн ойлголцдог болсон байгаа юм.

Тэр харилцаа нь өнөөдөр Монголд тулсан нэг ч гэсэн асуудлыг гацаанаас гаргахад нэмэр болж байх жишээтэй. Нэг үг байдаг даа. “...Эргээд уулзах нүүр, эвлэрэх орон зай үлдээж яв” гэж...

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2750 тн шатахуун ачсан 50 вагон Замын-Үүдэд иржээ
2750 тн шатахуун ачсан 50 вагон Замын-Үүдэд иржээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​