fbpx УИХ гэмтнийг хамгаалдаг байгууллага биш, Үүл баатраа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
4 минут 30 секунд

УИХ гэмтнийг хамгаалдаг байгууллага биш, Үүл баатраа

Улсын баатар Э.Бат-Үүлд УИХ-ын гишүүний бүрэн эрхийн цаана нуугдах асар том шалтгаан байгаа учраас дахин дахин сонгуульд бүдрээд байгаа хэрэг. Улсын баатар маань улс төрд 30 гаруй жил эрх мэдэл бүхий албанд морилж ирсэн. Нэг намыг бүү хэл нэг улсыг өөд нь татчих урт хугацааг тэнд өнгөрүүлсэн. Гэтэл Үүл баатар улс төр, төрийн эрх мэдэл бүхий харъяанд 30 гаруй жил ажиллахдаа хөшөө буулгах, энд тэнд нэр хаяг өөрчлөх, тансаг гудамж талбайн зураг үзүүлж, цэцэг тарьж худлаа ярихаас хэтрээгүй гэдгийг бүгдээрээ мэднэ. Өдгөө нэр дэвшиж байгаа Сонгинохайрханд ч байшин барилга буулгаж, олон айлыг орон гэргүй болгосон хүн. Тэгэхээр тэр парламентын нөмөр, УИХ-ын гишүүний бүрэн эрх хэмээх хамгаалалтад орох гэж яагаад үхэн хатан зүтгээд байгаа талаар таамаг дэвшүүлье.

Хамгийн сүүлд нийслэлийг удирдаж байхдаа мандуулсан хэргийн цуурай өдгөө ч намдаагүй, шүүн хянах шатандаа явж байна. Өөрөөр хэлбэл, эцсийн шатны шүүхээс ямар шийдвэр гарна, тийшээ явах болчихсон хүн. Энэ тухай товчхон сануулахад ТОСК-ийн даргатай хуйвалдан хүү Б.Чулуудайгийнхаа компани зарсан мөнгийг “Бэрэн” компаниас гаргуулж авахын тулд “Буянт-Ухаа-2” хорооллын санхүүжилтээс 2015 оны наймдугаар сард таван тэрбум, есдүгээр сард дөрвөн тэрбумыг “Бэрэн групп” рүү ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлүүлсэн гэх хэрэгт шалгагдаад удлаа. Ингэхээр улсад есөн тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх хэрэгт шалгагдаж байгаа учраас “хамгаалалт” хайсан байж болно.

Олны таамаглаж байгаа нөгөө нэг том асуудал гэвэл “С.Зоригийн хэрэг” юм. Өдгөөгөөс 23 жилийн өмнө энэ хэрэг анх гарахад л Э.Бат-Үүлийн нэр, малгай хоёр дурдагдаж байсан бол сүүлийн үед бүр ч ноцтой баримтууд хөндөгдөх болжээ. Үүнийг бид хэлээд байгаа хэрэг биш. Ц.Нямдорж нарын учир мэдэх хүмүүс барин тавин хэлж байна. Ц.Нямдорж бол УИХ-д долоон удаа сонгогдож, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар таван удаа томилогдож, УИХ-ын даргаар ажилласан хүн учраас сэтгүүлч бид чиг баримжаагаа болгон дурдахаас өөр аргагүй. Тэгэхээр Ц.Нямдорж гэж хүний “Хонгил үүссэн түүх ба яргын хэрэг” гэх нийтлэл, эх сурвалжийг уншихад нэгийг бодогдуулж хоёрыг хэлнэ. Энд хэдэнтээ нэр дурдагдсан Үүл баатар битгий хэл уншсан хүний жихүүц төрмөөр юм билээ.

Ганц нэг өгүүлбэр сийрүүлбэл, “Энэ хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруутгасны дараа Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж “Энэ хэрэг ингэж шийдвэрлэгдсэнд Э.Бат-Үүл баярлах ёстой” хэмээн мэдэгдэл хийж, Э.Бат-Үүл нь өөрийнхөө яллагдагчаар татагдаж байсан энэ хэрэг ийнхүү шийдвэрлэгдсэнд бүрэн итгэж байгаагаа зарлаж, Эбидээ их баярласан гэдгээ хэлсэн” гэсэн нь бий. Бодох л зүйл. Ц.Нямдоржийн өгүүлж байгаагаар хонгил хэрхэн үүссэн, Ц.Элбэгдоржийн үед энэхүү хэрэгт өдгөө буруугүй гэж үзээд шалгаж байгаа хүмүүс яллагдсан, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсон даруйд Э.Бат-Үүлдээ Улсын баатар цол өгсөн, эрхэм хоёрын бусдаас нууж эс чадах харилцаа гээд олон зүйлийг өгүүлж, олон зүйлийг бодогдуулах нь дамжиггүй. Энэ бол Ц.Нямдоржийн эх сурвалжийг уншаад төрсөн сэтгэгдэл юм.

Ингэхээр Үүл баатар Монгол Улсын Хууль тогтоох байгууллагыг гэмт хэргээс хамгаалдаг газар хэмээн ойлгоод байх шиг. Яах аргагүй түүнд хамгаалалт хэрэгтэй болсон учраас Хэнтийд ч очиж унаад, хотод ч үхэн хатан зүтгээд байгаа хэрэг байх.

эх сурвалж: Tumen.mn

ХХААХҮ-ИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
ХХААХҮ-ИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​