fbpx Улаанбаатар хотын дэд бүтцийг хөгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд ОУСК-тай хамтран ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 18 секунд

Улаанбаатар хотын дэд бүтцийг хөгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд ОУСК-тай хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Олон улсын санхүүгийн корпорац /ОУСК/-ын Ази, Номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгч Альфонсо Гарсиа Мора нар хотын тогтвортой дэд бүтцийн хөгжилд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын баримт бичигт гарын үсэг зурлаа. Цахим хэлбэрээр явагдсан тус гарын үсэг зурах үйл ажиллагааг ОУСК-аас Монгол Улсад суух суурин төлөөлөгч Руфат Алимарданов удирдан явуулсан юм.

Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын ногоон, дижитал шилжилтийг дэмжих зорилгоор хоёр тал хамтран хөрөнгө оруулалтын боломжуудыг тодорхойлох, орчин үеийн дэвшилтэт дэд бүтцийн байгууламжуудад оруулах хувийн санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар уг санамж бичгийн талаар “Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсантай холбогдуулан нийслэлийн өмнө тулгамдаж буй олон асуудлыг эрх зүйн талаас нь дэмжих боломж бүрдэж байгаа. Түүнчлэн тус хуулийн хүрээнд хотын дүрэм журам, норм, стандартыг тогтоох шаардлагатай. Тиймээс энэ удаагийн санамж бичгийг байгуулсан нь нийслэл хотын дүрэм журам, норм стандарт, дэд бүтэц, ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулалтуудтай уялдсан санхүүгийн томоохон дэмжлэгийг босгох суурь нөхцөл бүрдэх юм. Жишээлбэл, концессын гэрээгээр хийх томоохон ажлуудыг зохицуулах зохицуулалтыг оруулах, Улаанбаатар хотын хөгжлийн бондыг гаргахад техникийн туслалцаа үзүүлэх төдийгүй хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд ч уг харилцан ойлголцлын санамж бичиг чухал нөлөө үзүүлнэ гэж харж байна” хэмээлээ. Түүнчлэн уг харилцан ойлголцлын санамж бичгийг цаг үеэ олсон, Улаанбаатар хотын хувьд тун олзуурхууштай, томоохон дэвшил гарах алхам хэмээн онцлов.

ОУСК-аас Монгол Улсад суух суурин төлөөлөгч Руфат Алимарданов “ОУСК-аас нийслэл хотуудын дэд бүтэц болоод бусад тулгамдсан асуудлыг санхүүжүүлэх санхүүжилтийн хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцсоор ирсэн. Улаанбаатар хотын хувьд анх удаа томоохон төсөл хөтөлбөрийг хоёр талын хамтын ажиллагааны санамж бичгээр төлөвлөн байгууллаа. Улаанбаатар хот тун зоримог төлөвлөгөө, асуудлуудыг дэвшүүлснээрээ онцлогтой. Тухайлбал, дэд бүтцээ хөгжүүлэх, ногоон дэд бүтэц, тогтвортой дэд бүтцийг байгуулах зэргээр төлөвлөгөө гаргасан. Уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд тогтвортой, олон тулгуурт, найдвартай санхүүжилт шаардлагатай болсон тул ОУСК-аас Улаанбаатар хотыг дэмжин ажиллахаар уг санамж бичгийг байгууллаа” хэмээв.

ОУСК нь Дэлхийн банк группийн гишүүн бөгөөд хөгжиж буй зах зээлд хувийн хэвшлийг дэмжин ажилладаг, дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ЭМЯ: Коронавируст халдварын 2,515 тохиолдол шинээр батлагдаж, 16 хүн нас барлаа

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​