fbpx Урлагийн авьяасаа хөгжүүлсэн уурхайчид
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Уул уурхай
Огноо
Унших
9 минут 27 секунд

Урлагийн авьяасаа хөгжүүлсэн уурхайчид

Уул уурхайн хүнд үйлдвэр дэргэдээ Соёл, урлагийн цогцолбортой байна гэдэг ажилтнуудаа бодсон том бодлогын хэрэгжилт юм. Тийм ч учраас Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин уран сайханчид урлагийн авьяасаараа улсдаа тэргүүлдэг. Илгээлтийн эзэд, анхдагчдын бүтэн үе шинэчлэгдэж, шинэ залуу ажилтнуудаар хүч сэлбэсэн энэ үед урлагийн авьяасаараа журмын нөхдөдөө танигдаж, ажил үйлсээрээ хамт олондоо үнэлэгдэж яваа уурхайчин залуусын төлөөлөлтэй уулзаж дараах дөрвөн асуултаар хариулт авсан юм.

1. Урлагийн авьяасаа хэзээнээс хөгжүүлсэн бэ?

2. Урлагтай холбоотой мартагдашгүй дурсамж..?

3. Урлаг танд юу өгсөн бэ? /хүмүүжил, төлөвшил, гоо зүй, өөрчлөлт/

4. Амжилт..?

Хөгжмийн урлаг хүнийг зөөлөн сэтгэлтэй болгодог

Д.БАТ-ЭРДЭНЭ /Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн технологич/

сонин mn

-Би 2005 онд Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг Ашигт малтмалын баяжуулалт мэргэжлээр төгсөөд Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт насосны машинчаар ажилд орж байлаа. Одоо тэр хэсэгтээ хамтын баяжуулалтын технологичоор ажилладаг. Урлагийн авьяасын хувьд Эрдэнэт хотын 4-р сургуулийн дэргэдэх Энхболд багштай морин хуурын ангид дөрөвдүгээр ангийн сурагч байхдаа элсэн орж байлаа. Түүнээс хойш Батсайхан, Аюурзана багш нараар 10-р анги төгстлөө морин хуур заалгасан.

-Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор 800 морин хуурч сууж тоглох болоод аймаг бүрээс морин хуурчдыг цуглуулахад багш нартайгаа хамт хамгийн олон морин хуурч бэлтгэн оролцож байснаа ер мартдаггүй. Тэр үед 800 морин хуурч нэгэн зэрэг тоглоход үнэхээр огшсон. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэрийн залуучуудын морин хуурын анхны дөрвөлийг Дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгын морин хуурч Адилбиш ахтай ярилцаж байгаад байгуулсан. Ахлагчаар нь томилогдоод хэд хэдэн сайхан уран бүтээл хийсэн дээ. Мөн Баяжуулах үйлдвэрийн үндэсний хөгжмийн “Эгшиглэн” хамтлагтайгаа өнгөрүүлсэн цаг мөч бүхэн дурсамжтай.

-Урлаг хүнд ажиглах, хүнээс үг сонсож сурах, хүлээцтэй байх, аливааг гэгээ гэрэлтэй талаас нь харах хандлага, мэдрэмжийг төлөвшүүлдэг. Тэр тусмаа хөгжмийн урлаг хүнийг зөөлөн сэтгэлтэй болгодог шиг санагддаг.

-Аравдугаар ангийн сурагч байхдаа анх Үндэсний хөгжмийн Улсын уралдаанд оролцоод түрүүлж байлаа. За, тэгээд оюутан байхдаа болон Эрдэнэт үйлдвэрийн ажилтан болоод урлагийн олон наадам, тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байр эзэлж байсан даа. Хамгийн сүүлд Монголын ҮЭ-ийн 100 жилийн ойгоор бүх нийтийн ажилтны урлагийн их наадмаас Гранпри хүртсэн.

Ээжийнхээ оронд Эрдэнэт үйлдвэрт ажилд орж байлаа

Э.ОДХҮҮ: /Цахилгааны цехийн хөдөлгүүрийн ороомогчин/

сонин mn

-Эрдэнэт үйлдвэрт ээжийнхээ оронд 2016 оны нэгдүгээр сард ажилд ороод хөдөлгүүрийн ороомогчин мэргэжлээр тав дахь жилдээ ажиллаж байна. Би цэцэрлэгт байхаасаа л бүжиглэж, хөгжим тоглож, найрал дуунд зогсдог хүүхэд байсан. Сургуульд ороход аав, ээж маань даралтат хөгжим авч өгсөн. Нот мэдэхгүй, сонсголоороо зохиолын дуу дарж сурсан. Сургуулийн урлагийн үзлэгээр дуулна, бүжиглэнэ, хөгжим тоглоно.

-Олон сайхан дурсамж бий. Хамтлагийнхаа найзуудтай, багш нартайгаа анх удаа улсын тэмцээнд оролцохоор Бөхийн өргөөнд орж үзэж билээ. Тэр том зайд бүжиглэх биш бараг гүйж байсан даа /инээв/. Тэнд их сургуулийн том ах эгч нар биднээс илүү гоё бүжиглэж байгааг хараад биширч байснаа мартдаггүй.

-Урлаг намайг олон сайхан найз нөхөдтэй болгосон. Биеэ зөв авч явах соёлд сургасан. Бие бялдрын зөв хөгжилтэй, мэдрэмжтэй болоход нөлөөлсөн.

-1999-2007 онд “Хаврын баяр” цэнгээнт бүжгийн аймгийн наадамд хамтлагаараа алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. 2007 онд цэнгээнт бүжгийн “Хаврын баяр” Улсын уралдааны мөнгөн медаль, Монголын хүүхдийн ордны алтан медаль, 2002 оны “Хаврын баяр” наадмын “Шилдэг хос” төрлөөр дэд байр, гуравдугаар байр эзэлж байлаа. 2016 онд Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулсан “Энэ хүүхнүүд үү...” тэмцээнд дэд байр, 2017 онд тэргүүн байр эзэлсэн. Харин 2018, 2020 онд шагналт байранд шалгарсан.

Урлагт ойр хүний гоо зүйн мэдрэмж өндөр

Б.ЧИНЗОРИГ /Авто тээврийн цехийн Зорчигч тээврийн хэсгийн автобусны жолооч/

сонин mn

-Би 2019 онд Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехэд Хамтын гэрээний заалтын дагуу аавынхаа оронд ажилд орсон. Надад гоц, сүрхий авьяас байхгүй дээ. Хурим найр, шоу цэнгүүн гэх мэт ёслолын үйл ажиллагаа хөтөлдөг юм. Дундуур нь ганц хоёр дуулчихна. Сургуулийн сурагч байхдаа урлагийн үзлэгт оролцоод л явдаг байсан. Оюутан болоод анх сургуулийнхаа шинэ жилийн баярыг хөтөлж их урам, зориг авсан. Хүмүүсийн алга ташилт ямар их эрч хүч, сайхан энерги өгдгийг мэдэрсэн. Тэр цагаас хойш янз бүрийн үйл ажиллагаа хөтөлдөг болсон доо. Тухайн үеийн уур амьсгалыг бүрдүүлэх, зангидах, чиглүүлэх гээд маш их мэдрэмж, хариуцлага шаардсан ажил. Өөрийгөө хөгжүүлээд л явж байна.

-Олон жилийн туршлага байхгүй болохоор дурсамж гэхээсээ илүү хөгжилтэй зүйл нэлээд тохиолддог доо. Ойрд тайзан дээр гараагүй байж байгаад саяхан нэг үйл ажиллагаа хөтөлтөл сандраад шүлгийн мөрөө хоёр уншчихсан /инээв/. Хүмүүсийн сэтгэл хөөрчихсөн байсан болохоор анзаараагүй байх. Бас нэг удаа ...Хатагтай Батчимэг...гэсэн чинь эрэгтэй хүн гараад ирж билээ. Түүнээс хойш мэдээллүүдийг нь сайн авч байж хөтөлдөг болсон.

-Хүний хөгжилд урлаг маш их ач холбогдолтой. Хамгийн наад зах нь урлагт ойр хүний гоо зүйн мэдрэмж өндөр байдаг. Тиймээс хүүхдүүдээ ч гэсэн урлаг, соёлтой ойр байгаасай гэсэн үүднээс хөгжүүлэхийг хичээдэг. Урлаг бол үзэл суртлын хамгийн том зэвсэг. Гэхдээ урлагт муу зүйл огт байхгүй.

-Цар тахлын улмаас урлаг, соёлын үйл ажиллагаа зогссон байна. Ажилд орсон жилээ Эрдэнэтт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтэс, Соёл, урлагийн цогцолбор хамтран зохион байгуулдаг “Safety first” тэмцээнд баг хамт олноо зохион байгуулж оролцоод тэргүүн байрт шалгарч, цомын эзэн болсон. Ер нь цар тахлаас өмнө долоо хоног бүрийн баасан гарагт заавал нэг үйл ажиллагаа хөтлөх урилгатай байдаг байсан. Үнэлж, итгэл хүлээлгэсэн хүнийхээ найр, хурим, үйл ажиллагааг сайхан болгох гэж л хичээдэг дээ.

“Хаврын баяр” Улсын уралдааны таван удаагийн аварга...

Э.НАНДИНЧИМЭГ /Дулааны цахилгаан станцын засварчин/

сонин mn

-Би аавынхаа мэргэжлийг өвлөн Эрдэнэт үйлдвэрт 2019 онд ажилд орж, Дулааны цахилгаан станцын цахилгаан техникийн хэсгийн дулааны нарийн хэмжүүрийн автоматжуулалтын засварчнаас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Бүр бага байхаас бүжгийн авьяас тодорсон. Ардын, тайзны болон спорт гээд бүжгийн бүх төрлийг сонирхон хичээллэдэг.

-Цэнгээнт бүжгийн “Хаврын баяр” Улсын уралдаанд түрүүлээд, Эрдэнэт хотынхоо нэрийг гаргаад, цомоо өргөөд зогсож байсан алтан агшин хамгийн сайхан санагддаг.

-Бүжгийн урлаг надад гоо зүйн мэдрэмж, таашаал, бие бялдрын зөв хөгжил, тэсвэр тэвчээр, харилцааны зөв хандлага, төлөвшил олгосон.

-Цэнгээнт бүжгийн “Хаврын баяр” наадмын 5 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн. Мөн Урлагийн ажилтны холбооны “Соёлын алдар” медальтай

М.Одгэрэл

Хичээл сургалтын үндсэн хөтөлбөрөөс гадуур арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо
Хичээл сургалтын үндсэн хөтөлбөрөөс гадуур арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​