fbpx Халхын гол уйлж байна, Ханын хөндий нулимстай байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 52 секунд

Халхын гол уйлж байна, Ханын хөндий нулимстай байна

Өглөөг туйлын муу мэдээгээр угтсан болохоор сэтгэл нэг л гундуухан. “Тамсагбулагт 1939 онд барьсан цэргийн госпиталийн гурван давхар эмнэлгийн барилга соёлын биет өв болон хадгалагдаж байсан юм. Үүнийг шүлсээ савируулсан шуналтнууд буулгаж байна. Яг үүн шиг Халхын голд байгаа хөшөө дурсгалууд эхнээсээ тоногдоод эхэлжээ. Сумын соёлын төвд соёлын өвийн мэргэжилтэн, эргүүлийн хоёр орон тоо батлагдаад хүнээ авчихсан байгаа тул хөшөөнүүдээ эргэж тойрдог болохгүй бол хайран юм яйран болох нь ээ. Би хүний мууг үзэх гэсэнгүй, соёлын салбарт данслагдсан хүн учраас сэтгэл өвдөөд бичлээ шүү. Миний тэргүүлдэг "Халхын голын түүх, соёл, байгалийн өв" НҮТББ-ын маань ч чиг үүрэг бас л энэ асуудалд хамаатай учраас хошуу дүрэв. Яаж ч бодсон гахай явган Соёлын төв фургон машинтай, мэргэшсэн боловсон хүчинтэй, 13 хүний орон тоотой “Ялалт” музейгээс яаж илүү гарч хөшөө дурсгалуудыг хамгаалах билээ дээ! Төрийн мэргэн бодлого шийдвэрийн үр дүн нэг иймэрхүү л байна” гэж тус музейн эрхлэгч асан СГЗ Л.Мягмарсүрэн гуай нүүр номын хуудсандаа харамсан бичжээ.

Сонссон мань мэт бачуурч байхад насаараа Халхын голын түүхэн дурсгалт газар, хөшөө дурсгалын төлөө зүтгэсэн энэ хүн аргагүй биз. Түүнтэй холбогдож учир байдлыг тодруулсан юм. Өнөө хэдэн хөшөө дурсгалаа эргэж тойрч явсан түүнийг Тамсагбулагт байрлаж байсан цэргийн госпиталийн 3 давхар барилгыг ухаж хад чулууг нь хураагаад тавьчихсан, ихэнхийг нь зөөчихсөн дүр зураг угтжээ. "Жил орчим хугацаанд очиж чадаагүй, уг нь очих санаа их л байх юм. Санаснаар болохгүй, өвгөн миний чадал тэнхээ хүрэхгүй үе ч байх юм. Үнэхээр харамсалтай, хашаа хороонд ашиглах гэсэн сувдаг сэтгэлээр биет өв болсон ийм дурсгалыг нурааж байх ч гэж дээ. Хүрз лантуутай ирээд буулгачих эд биш кран зэрэг техниктэй ирж нураасан бололтой. Сумын Засаг дарга комисс томилон ажиллуулж байна. Өвгөн ахад нь хэлэх үг алга” гэж хоолой зангируулан ярихад нь зүрх зүсэгдэх шиг боллоо.

Тамсагбулаг бол Халхын голын дайны ар тал болсон түүхэн газар. Бүр Тамсагбулаг хот гэж нэрийдэж байжээ. Тус цэргийн госпиталь гэхэд л 1000 хүнд үйлчлэх хүчин чадалтай байж. Түүхийн алтан хуудсыг илхэн харуулах амьд бус гэрч гэдэг хамгийн чухал, үнэ цэн нь хэмжээлшгүй их. Халхын голын дайны гэрч болсон хуруу дарам ахмад дайчин амьд мэнд байгаа хэдий ч насны эрхээр санаж мартах нь их болсон учраас биет өв болсон хөшөө дурсгал л үнэнийг хадгалан үлдэх нь ойлгомжтой. Халхын голын дайны гэрч болсон цэргийн госпиталийн барилгатай хамт дайнд үүргээ амжилттай биелүүлсэн цагаан нөмрөгт баатруудын гавьяа зүтгэл ч давхар арчигдаж буйг ухаараасай.

Халхын голын дайнтай холбоотой 43 хөшөө дурсгал эл нутагт тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэн, дайн байлдааны гамшиг, эцэг өвгөдийн минь баатарлаг түүхийн гэрч болон оршиж байдаг. Бас л эвдэлж, тоногдсоор байна. Алдарт Ерэн баатрын хөшөө, Яковлсвын хөшөө гээд захаасаа хашаа хороо нь нураад эвдрээд эхэлжээ. Хуулийн дагуу бол Сумын Засаг дарга хариуцаж иргэн, аж ахуйн нэгжид хариуцуулах үүрэгтэй байдаг боловч бодит байдал огт өөр гэнэ. Сумын төвөөс 130 гаруй км зайтай хөшөө дурсгалыг байнга эргээд байх боломж хомс, засварлаж сэргээгээд байх бололцоо тэр бүр байхгүй нь ойлгомжтой. Хэдийгээр сумын Соёлын төвд соёлын өвийн мэргэжилтэн, эргүүлийн 2 орон тоо батлагдаж, хүмүүс томилогдсон боловч хаанаа ч хүрэлцэхгүй нь мэдээж. Тэгээд ч сэтгэл гарган ажилладаггүй бололтой. Мягмарсүрэн гуайн хэлснээр “Ялалт” музейд хариуцуулаад бензин тосыг нь төсөвт харамгүй суулгаад өгчихвөл үр дүн нь хамаагүй өгөөжтэй байх биз. Тэрээр энэ асуудлыг 10 гаруй жил хөөцөлдсөн боловч тусыг үл олжээ. Түүний бас нэгэн туйлын хүсэл нь Халхын голын районыг Батлан хамгаалах салбарт хариуцуулчхаасай гэсэн бодол. “Энэ ялалтын үнэ цэнийг ойлгож мэдэрдэг, хариуцлагатай ганц салбар нь тэр учраас найдвартай гарт өгч үүх түүхээ авч үлдэх юм сан гэж бодох юм. Тэгээд ч энд цэргийн анги, байгууллагууд бий. Тэднийгээ түшиглэвэл болоод явчихна даа гэж санаснаа хуваалцсан. Сониноор дамжуулаад өгөөрэй гэж гуйсан. Энэ бол дан ганц Батлан хамгаалах салбарын асуудал биш, Монгол Улсын өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн хамгийн чухал зүйл. Аргаа ядахдаа биднийг л хамгаалаад хойч үедээ үнэнийг өгүүлэх хөшөө дурсгал, эх нутгаа иргэн олноо гэж амь хайргүй тэмцсэн баатарлаг охид хөвгүүдийн түүхийг сургамж болгон үлдээх байх гэсэн ахмадын горьдлого ихийг өгүүлнэ. Халхын гол бол зүгээр ч нэг газар биш. Бидний тусгаар тогтнол, эрх чөлөө, улс ардын маань амь амьдрал цусаар бичигдсэн түүхт газар. Дэлхийн судлаачдын “шүлсийг” гоожуулдаг, судлагдаагүй, судлах маш элбэг баримт түүхтэй үнэт өв. Өөрөөсөө хулгайлж, өөрийгөө тонодог, өрөвдөх хайрлах сэтгэлгүй хүн хогнууд байна гэдэгт итгэхгүй юм. Юуг нь тонох юм, юуг нь цөлмөх юм бэ, сэтгэлд багтахгүй юм.

Уг нь Халхын голын дайны ялалтын ой бүрээр л их бага хэмжээгээр сэргээн засварлах ажил хийж, чадах чинээгээрээ тордохыг чармайдаг юм сан.

“Салхи нь хүртэл нэгийг өгүүлдэг газар юм шүү дээ” гэсэн өвгөн найрагч Сүрэнжав гуайн үг энүүхэнд сонсогдоно. Нээрээ ч Халхын голын урсгал гуниг хуран халуун амиа алдсан эрэлхэг хөвгүүдээ дурсдаг. Халхын голын хөндий хачин хүйтэн салхиар харийн дайсныг үлээдэг. Энд эх орныхоо төлөө амиа өргөсөн эрэлхэг дайчдын сүнс хоргодож эгэл түмнээ эгнэгт хамгаална гэж шивнэж байх шиг санагддаг юм. Хөшөө дурсгал гэдэг хүн зохиогоод бүтээчихдэг ч эд биш. Үүх түүх, ёс заншил, өнгөрсөн цаг хугацаа, өвөг дээдсийн байгуулсан гавьяа өнө мөнхөд үргэлжилж байдаг шаргал хуудаснууд юм. Ерэн баатрын хөшөө, Ялалтын хөшөө, Яковлевийн хөшөө, Ханан хөшөө, Илдэн хөшөө ... зөвхөн нэрс нь л үлдэх гэж үү?

Эх нутаг руу минь халдан довтолсон дайснуудтай зоригт эрс эрэлхгээр тулалдаж амь насаараа ялалт авчирсан түүхийг үнэн юм уу гэж асуувал бид юу гэж хариулах вэ, бас юугаа үзүүлэх вэ. Эх орныхоо газар шороо, эрх чөлөөг юугаар үнэлэгддэгийг, яаж ирснийг, тусгаар тогтнолын үнэ цэнийг хожим хойчдоо хэрхэн мэдрүүлэх юм бэ.

ХАЛХЫН ГОЛ УЙЛЖ БАЙНА, ХАНЫН ХӨНДИЙ НУЛИМСТАЙ БАЙНА.

Дэд хурандаа Х.ГАНЗУЛ

Эх сурвалж: "Соёмбо" сонин

БШУЯ: Архангай аймаг боловсролын чанарын үзүүлэлтээрээ 21 аймгаас 7 дугаарт жагсаж байна
БШУЯ: Архангай аймаг боловсролын чанарын үзүүлэлтээрээ 21 аймгаас 7 дугаарт жагсаж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​