fbpx ҮЛГЭН САЛГАН, ТАХИР ДУТУУ БСШУСЯ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 19 секунд

ҮЛГЭН САЛГАН, ТАХИР ДУТУУ БСШУСЯ

Ингэж хэлснээр салбар хариуцсан яамыг муулах гэсэнгүй. Үнэн бодит дүр төрх нь ийм болохоор дуулгаж байгаа хэрэг. Боловсролын систем дэх асуудал цэгцрэхгүй, яам нь төрийн нарийн, дэд сайдгүй явсаар. Ийм асуудлаас үүдэлтэй зарим нэг бухимдлууд ч ар араасаа хөвөрсөөр байгааг нуух юун. Учир нь, энэ салбар шиг дампуурсан газар алга гэх гомдол тасрахаа байжээ.

Жил бүр олон зуун хүүхэд дунд сургууль дүүргэж, их дээд сургуульд элсэх, эх орныхоо гэрэлт ирээдүйн бүтээгч байх бэлтгэлээ хангах шаардлагатай тулна. Мөн алдрай бяцхан үрс эрдэм сурах их аяны анхны алхмаа хийх, “А” үсэг заалгахаар эрдмийн өргөө тийш зүглэдэг билээ. Гэтэл өнөөдөр бодлого тодорхойлох яам нь төрийн нарийн бичгийн дарга, дэд сайдгүй үүрэгт ажлаа явуулсаар. Яагаад гэвэл халагдсан, гадаадад элчин элчин сайдаар томилогдох хугацаагаа хүлээснээс үүрэгт ажлуудаа өгчээ, дээрх албан тушаалын хүмүүс. Оршин тогтноод 100 хоногоо сүр дуулиантайхан тэмдэглэж байсан У.Хүрэлсүхийн танхимд үлгэн салган, тахир дутуу мэт яваа нь БСШУСЯ. Магадгүй ор залгах дарга, сайдын суудалд тухлах нөхдүүд томилгооны найраагаа хийж яваа биз. Зөвхөн хэзээ баталгаажих бол гэдэг хүлээгдэнэ. Сайд нь гэх хүн олимп үзэж, өөрийгөө зугаацуулсан шигээ ажлаа хийж байх. Ерөнхийдөө гадаадад төрийн мөнгөөр зугаалж, ажлаа хийдэг гээд хэлчихэд нэг их буруудахгүй биз. Түүний хийсэн дорвитой гэх ажил нүдэнд үзэгдэхгүй юм. Аль ч засаглалын үед байдаг халаа сэлгээг хэсэг хийсэн. Үүнийг нь ажил тооцвол шүү дээ. Бодлогын түвшинд чухам юу хийснээ тайлбарлавал ямар вэ Ц.Цогзолмаа сайд аа.

Таныг халаа сэлгээ хийж, тив дэлхийн аварга тодруулах наадам үзэх зуур багш нар тэмцэл, бослого гаргах дээрээ тулчихсан байна. Сайд юм бол та энэ хэдэн багш нартаа жаахан ч гэсэн анхаарч, салбарын бодлого, эх орны ирээдүй болсон хүүхэд, залууст боловсрол олгох газрууддаа анхаарах нь дээр болж. Монгол Улсын боловсролын салбарын түвшин дэлхийн улс орнуудаас аль хэсэгт орж байгаа юм бол. Лав л мундаг сайн хэсэгт багтахгүй нь ойлгомжтой. Тэгвэл хэрхэн өөд татах гарц гаргалгаа танд байна уу. Оюутан, сурагчдын сурлагын түвшинг та анзаарав уу. Шинэ залуу боловсон хүчний мэдлэг, ур чадвар хэр байгаа, ажлын талбарт суралцагсдын хэдэн хувь тэнцэж, хэд нь гологдов гээд асуух олон зүйл байна.

Үүнээс гадна багш нарын цалин хөлсний асуудал яригдаж эхэллээ. Энэ асуудлыг хэрхэн харж, багш нарын цалинг нэмэх боломжтой эсэх, нэмэхдээ ямар шалгуураар, аль түвшнийхнийг хэдэн хувиар илүү цалинжуулах вэ гэдгийг ч лавлах шаардлага бий болчихлоо, сайд аа. Багш нар ажлын байрны өртгийг тодорхой болгож, нэмэгдүүл хэмээн хурал хийсээр байна. Ямар учраас гэсэн асуултад тэд “Ажлын байрны цалин муу, амьжиргааны түвшин нэмэгдсэн. Гадаадад багш нар хэд дахин өндөр цалин авч байна. Бид ирээдүйн иргэдэд боловсрол олгодог учир цалин хөлсөө нэмэх шаардлагатай. Нэг багш 40-60 хүүхдэд хичээл ордог. Цагийн үнэлэмжийг нэг ам.доллар биш 10 болгох хэрэгтэй” гэсэн зүйлийг хэлэв. Та үүнтэй санал нэгдэх үү, эсвэл эсэргүүцэж хойш тавих уу гэсэн зүйл ч байна. Нийгмийн амьжиргаа хэцүүхэн, багш нарын цалин бага болохоор амьдрахад хүндрэлтэй байгаа нь үнэн. Гэхдээ тэд хичээлээ хүүхдэд төгс зааж байгаа юу гэвэл бас л асуудалтай. Үүнтэй хэн бүхэн санал нэгдэнэ. Тэгвэл асуудлыг яаж шийдэх нь яам болон Засгийн газрын асуудал болж хувирах нь гарцаагүй.

Дээрх асуудлыг шийдэх гол түлхүүр нь эрхэм сайд Ц.Цогзолмаа. Эрхлэх асуудлынхаа хүрээнд шаардлага тавих багш нартай уулзаагүй явна. Аргагүй ч юм уу, сайд хүн болохоор. Албан тасалгааныхаа цонхоор амьдралыг тольдож, салбар сайхан байна хэмээн дүгнэдэг байх. Хөгжилд хүрсэн салбарыг хөгжүүлэх шаардлагагүй гэж бодсон ч юм уу. Эсвэл цааш нь хөгжүүлэх гарц, гаргалгааг олж чадахгүй яваа гэсэн хоёр л зүйлийг иргэд, багш нар хэлж байгаа. Энд тэнд хурал зөвлөгөөнд оролцож их л ухаантай зүйл ярьдаг бололтой. Гэвч ажил хэрэг болж байгаа нь хэр олон нь сонирхол татна. 

Дэд сайд нь АНУ-д элчин сайдаар томилуулах гээд ажлаа өгчих, төрийн нарийн нь халагдсан, салбарын сайд нь юу хийхээ мэдэхгүй дүлэгнэсэн ийм л дүр зурагтай яам У.Хүрэлсүхийн танхимд нэг бий. Уг нь, улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлох иргэдийг бэлтгэх асуудлыг хариуцсан томоохон яам.

Ямартай ч амьтай голтой салгалж, хэдэн шүүмжлэлд хариу өгдөг юм билээ. Үүнтэйгээ адил салбарын бодлогоо барьж, үүссэн асуудал, ирээдүйн чиг хандлагаа тодорхойлбол дээр юмсан, Ц.Цогзолмаа сайд аа.

Мөнгөө төлөөд яв гэснийх нь төлөө зүй бусаар зодож нүджээ
Мөнгөө төлөөд яв гэснийх нь төлөө зүй бусаар зодож нүджээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​