fbpx “Параллель ертөнц” киноны гол дүрийн жүжигчин Цогтоо: "Ажил олдохгүй лааз өшиглөөд л явдаг байлаа"
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
8 минут 24 секунд

“Параллель ертөнц” киноны гол дүрийн жүжигчин Цогтоо: “Ажил олдохгүй лааз өшиглөөд л явдаг байлаа“

Энэ удаагийн ярилцлагын буландаа сүүлийн үед олон нийтээс ихээхэн сайшаал хүртээд буй залуу жүжигчин У.Цогтбаяртай уулзан түүний тоглосон киноны талаар ярилцлаа. Тэрбээр анх удаагаа киноны гол дүр бүтээж байгаа бөгөөд "Параллель ертөнц" нэртэй инээдмийн уран сайхны кино нь гуравдугаар сарын 30-нд нээлтээ хийх юм. 

-Ярилцлагаа таны гол дүрд нь тоглосон “Параллель ертөнц” киноноос эхэлье гэж бодож байна?

-Би олон киноны саналаас татгалзаж  “Параллель ертөнц”  киног сонгож гол дүрд нь тоглосон. Яагаад гэхээр “F” студын хамт олон өмнө нь “Single ladies 2, 3” “Миний ах атаман”, “Аз жаргалын шок”, “Зүрхний хилэн” зэрэг Монголын бүх л хит киног бүтээж байсан. Тийм болохоор нэр хүндтэй студи намайг гол дүрд тоглох санал тавихад их нухацтай бодож үзсэн. Хоёрт тухайн надад оногдсон дүрийн хувьд их фантази дүр буюу хөгжилтэй сүнсний дүр байсан. Тийм болохоор миний жужигчний эрх чөлөөг харуулсан уран бүтээл байх болов уу гэж бодоод их дурлаж “Параллель ертөнц” кинонд тоглох болсон. Шижигнэсэн хөдөлмөрч залуучуудтай хамтран ажиллаж богино хугацаанд, кино зураг авалтаа дуусгалаа.  

- Кинонд тоглох саналыг хэн таньд тавьсан бэ?

-“F” студын Амири буюу Амартүвшин ах, “Фантастик” продакшны Ганчо буюу Ганчулуун ах, Одбаяр найз,  Барсаа ахтай анх студи дээр уулзахад надад санал тавьсан. Ингээд зохиолтойгоо уншиж танилцаж байлаа.

-“Параллель ертөнц” киногоор дамжуулж үзэгчдэд хүргэх гол санааг дурьдвал?

- Кино зохиолыг хүний зүрхний утсыг хөндөж чадсан маш сайн зохиол гэж дүгнэж байгаа. Учир нь амьдрал дээрхи нөхөрлөл, амьдралын үнэ цэнэ, эцэг эх, ханийн хайр зэрэг амьдралын нандин бүхнийг манай киноноос харж болно.

-Таны хүүхэд насны талаар сонирхъё гэж бодлоо. Хүүхэд насны мөрөөдөл юу байв?

-Би 3-р ангиасаа л жүжигчин болно гэж боддог байсан. Тухайн үед "Гэрэлтэй цонх" нэвтрүүлэг оройн мэдээний дараа шөнийн яг 11 цагт гардаг байлаа. “Гэрэлтэй цонх” нэвтрүүлэгт 5 юмуу 10 минутын богино хэмжээний хошин номерууд гардаг байсан юм. Тэр богинохон хэсгийг үзчихээд үхтэлээ инээгээд унтдаг байсан. Үүнээс болоод хүмүүст орой болгон аз жаргал бэлэглэсэн, хүний сэтгэл хөдлөлийг хамгийн дээд цэгт нь хүргэдэг жүжигчний мэргэжлийг сонгосон юм. Удалгүй жүжгийн дугуйланд хамрагдаж хошин урлагийн жүжиг зэрэгт их сонирхолтой идэвхитэй оролцдог хүүхэд байлаа.

-Тэгвэл таны оюутан  ахуй цаг хэрхэн өнгөрч байв? Оюутан насны дурсамжаасаа хуваалцаач?

-Оюутны дурсамж маш их.  Би Дархан хотоос Улаанбаатар хотод ирж кино урлагийн дээд сургуульд  орохдоо жүжгийн дугуйлангийн багын найз “Фантастик” продакшны жүжигчин Одбаяртай хамт нэг ангид орж байлаа. Бидний оюутан нас адал явдал, хөгжилтэй зүйлсээр  дүүрэн байсан. Гэхдээ хамгийн эвгүй санаанаас гардаггүй нэг явдал нь бид хоёр нэг удаа сонгодог жүжгийн уралдаанд Ромео, Жулетаг гомо болгож хийж байсан юм. Би гайгүй эрэгтэй Ромеогийн дүрд тоглосон, Жулетад  манай Одбаяр тоглосон. Тухайн үед бид хоёр жүжгээ шөнөжингөө  нойргүй бэлдэж байснаа санадаг юм. Маргааш нь уралдаан ч болж хүмүүс бидний жүжгийг уйлж үзэх ёстойгоор төсөөлж байлаа л даа. Гэтэл бид хоёрыг дөнгөж  гарч ирээд жүжиглээд эхэлтэл үзэгчид тэр чигээрээ савж унаад бид хоёрын уянгын  хэсэг тоглох үзэгдэл маань ч эвгүй байдалд орж гүрийсээр байгаад л дуусгасан даа. Тухайн үедээ эвгүй байсан ч одоо бодоход нандин дурсамж болж үлдсэн санагддаг юм. 

Жүжиг тавихын өмнөх орой нь “Би сургуулийнхаа тайзан дээр тааз ширтэн хэвтэж байхдаа шилдэг эрэгтэй дүрийг нь би авна, шилдэг эмэгтэй дүрийг нь түүхэндээ анх удаа миний найз Одбаяр авна, энэ бол байж боломгүй гайхамшигтай үйл явдал болно гэж бодоод л хөөрчихсөн нойргүй хонож байснаа тод санаж байна. /Инээв/

-Сургуулиа төгсөөд  ажлын гараагаа хэрхэн эхэлж байв?

-Сургуулиа хэдийн төгсчихсөн байдаг. Ажил олддоггүй “Ёстой нэг хог шиг л” санагдаж байлаа. Гудамж метрлээд лааз өшиглөөд л явж байсан. Оюутан байхдаа зөөгч хийдэг байсан юм. Энэ ажлаа хэсэг үргэлжлүүлж хийсэн. Харин Жижгээ ах нэг өдөр намайг “Маск” продакшнд оруулна гэж дуудаад очтол тэр үед “Маск” намайг аваагүй.

Шалтгаан нь “Маск” продакшн залуу жүжигчин авах боломжгүй гэсэн учир би хасагдсан. Түүнээс  хойш ажил ч олдохгүй нэг үе хэцүүхэн л байсан.  Дараа нь “Эко” телевизд киноны дуу оруулагчаар сар дагалдан хийж ажилд орсон. Хүүхэд насны дурсамж агуулсан, өөрийнхөө үзэх дуртай  олон кинонд дуу оруулж байлаа. Энэ мэргэжилдээ дурлаж, закадрын жүжигчний мэргэжлийн гоё сайхныг ойлгож байтал орон тооны цомхотголд орж ажлаасаа халагдсан юм.

Үүний дараа дахиад л миний амьдрал нурсан. Тухайн үед би дотуур байранд л амьдардаг байлаа.  Харин ямар нэгэн аз  тохиолоор “Эмоци” продакшн байуулагдаж тэнд ажиллах боломж олдсон. “Эмоци” продакшнд орсноор миний цаашдын уран бүтээлийн гараа эхэлсэн. Тэндээс би ах эгч нараасаа их зүйлийг сурч мэдэж авсан. Одоо хүртэл суралцсаар байна. Улирлын тоглолтууддаа идэвхитэй оролцдог. 21 аймгаар гурван удаа тойрсон, гадагшаа аялан тоглолтоор ч их явна даа. Ер нь жүжигчин хүн байнгын толгой сийрэг, юманд сэргэг хандахгүй л бол болдоггүй. Тийм учир энэ салбар жүжигчин хүнээс маш их зүйл шаарддаг.

-Ярилцлагын төгсгөлд таны анхны гол дүрийг бүтээсэн кино буюу “Параллель ертөнц” кинонд тоглосон сэтгэгдлээ хуваалцаач

-“Параллель  ертөнц” кинонд тоглоход хүчтэй нөлөөлсөн нэг зүйл бол “Маш нууц-1” кино. Анх энэ киног үзчихээд гол дүрд нь тоглосон найзаараа бахархсан, нөгөө талаар шоконд орсон. Үүнээс хойш Одбаяртайгаа хамт кинонд тоглох юмсан гэж боддог байлаа. Харин өнөөдөр ямар нэгэн  хувь тохиолоор хар багын найз Одбаяртайгаа энэхүү “Паралель ертөнц” кинонд тоглосон. Мөн намайг хурцалж өгсөн нэг дүр бол “Зүрхний хилэн” киноны эсрэг дүр болох Барсаа ахын дүр. Энэ дүр надад их сонирхолтой санагдаж, ямар мундаг жүжигчин бэ хэмээн бодогдож Барсаа ахыгаа битүүхэн шүтэж байлаа. Энэ хүнтэй хамтраад гол дүр бүтээнэ гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг байсан. Одоо бол киногоо үзэхийг тэсэн ядан хүлээж байна даа.

Их ажлын хажуугаар ярилцлага өгсөн танд баярлалаа

Ярилцсан: С.Түвшинбулаг, Ч.Уянга

Сурагчдын амралт эхэллээ
Сурагчдын амралт эхэллээ
 
Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт
Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

ШХАБ-ын талаар барууныхан юу гэв?

ШХАБ-ын талаар барууныхан юу гэв?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​