fbpx АН-ын ротацийн санал хураалт Баянзүрхэд бүхэлдээ гацаж, нэг нэр дэвшигч нь нөгөөдөхөө машинаар дайрч алах шахав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
14 минут 28 секунд

АН-ын ротацийн санал хураалт Баянзүрхэд бүхэлдээ гацаж, нэг нэр дэвшигч нь нөгөөдөхөө машинаар дайрч алах шахав

АН-ын ротацийн сонгуулийн санал хураалт энэ сарын 25-ны өглөө эхэллээ. Гэвч тус намын удирдлагуудаас намынхаа үндсэн дүрэм, сонгуулийн ардчиллын алтан зарчмуудыг ноцтой зөрчсөнөөс болоод зарим дүүргийн АН-ын санал авах байруудад санал хураалтын ажиллагаа хийгдсэнгүй. Тухайлбал, Баянзүрх дүүргийн АН-ын гишүүд Офицерүүдийн ордон, ИХ Засаг Их сургууль, КТМС-ийн байр гэсэн гурван хэсэгт саналаа өгөхөөр өглөөний 7 цагаас цугласан боловч дүүрэг, нийслэлийн намын хороонд нэр дэвшсэн хүмүүсийнх нь дотор өөр намын харъяалалтай хүмүүс цөөнгүй байснаас гадна, санал өгөх эрхтэй гишүүдийнх нь нэрсийн жагсаалтыг Дотоод сонгуулийн хорооноос  анхан шатны үүрүүддээ өгөөгүй, нэрсийн жагсаалтанд орсон гишүүдийн тоог дураараа нэмж, хассан, нэрсийн жагсаалтыг нь аваад зугтаасан гэх мэт олон зөрчил илэрсэн тул бухимдсан гишүүд нь ийм бусармаг үйлдлүүдийг эрс эсэргүүцсэн байна. 

Манай сурвалжлах багийнхан Офицерүүдийн ордонд өглөөний 8 цаг 15 минутын орчимд очиход тэндэхийн санал хураах байрны хаалгыг  дотроос нь янгинатал түгжээд хэнийг ч дотогш оруулахгүй байв. Харин гадна талд нь Баянзүрх дүүргийн АН-ын найман хорооны  үүрийн гишүүд бөөгнөрч зогсоод хууль бусаар санал өгөх гэж ирсэн хүмүүст хориг тавин шаагилдаж байлаа.  

Тус дүүргийн 23 дугаар хорооны намын үүргийн дарга, Дүүргийн АН-ын хорооны гишүүн Д.Энхтүвшинтэй уулзахад “Энэ сонгууль арай хэтэрч байна. Ротацид нэр дэвшсэн хүмүүсийн дотор Нямдорж мэтийн МАН-ын гишүүд олон байна. Мөн урьд нь намынхаа эсрэг ажиллаж, хулгайн хэрэгт хүртэл нэр холбогдсон Ч.Дүүриймаа гэдэг хүн “Намайг сонгоод өгөөч” гээд элдэв янзын хор найруулаад гүйж явна. Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд ИЗН-аас нэр дэвшиж байсан Г.Гантуяа, хар тамхины хэргээр ял сонссон М.Бадрах нарын зэрэг хүмүүс дүүрэг, нийслэлийн намын хороонд нэрээ дэвшүүлээд хаа хамаагүй өөр намын гишүүд болон манай намын санал өгөх эрхгүй, татвараа төлөөгүй гишүүдийн татварыг зохион байгуулалттайгаар төлөх замаар худалдан авч өөрсдийнхөө төлөө санал өгүүлэх зорилгоор нэрсийн жагсаалтад орсон гишүүдийн тоонд өөрчлөлт оруулсан юм шиг байна. Манай намын үүрт 223 хүн санал өгөх эрхтэй байгаа. Үүнийгээ бид баталгаажуулаад төв намдаа өгсөн. Гэтэл энэ тоог 306 болгож өөрчилсөн нэрсийн жагсаалтаа төв намаас бидэнд өгсөнгүй. Манай 223 гишүүнээс хэд нь хасагдаж, хэдэн хүн хуурамчаар нэмэгдсэнийг олж мэдэх ямар ч боломжгүй болоод байна. Урьд шөнө 24 цагийн орчимд Бат-Эрдэнэ гэгч этгээд төв намаас нэрсийн жагсаалтыг аваад зугтаачихсан. Ингэж болохгүй шүү дээ. Иймээс манай намын шударга гишүүд тэдгээр хүмүүсийн хуйвалдаанаар хийгдсэн хууль санал хураалтанд оролцохгүй, хуурамчаар нэрсээ бүртүүлж ирсэн хүмүүсийн саналыг өгүүлэхгүй байхаар шийдсэн” гэж ярьж байв.  Мөн тэрээр хоёр гуравхан хоногийн өмнө нэгэн зоогийн газрын үүдэнд Ж.Хадбаатар гэдэг хүнд  “БЗД-ийн АН-ын нэгдүгээр үүр.  Нөхөн олгов” гэсэн бичиг бүхий намын батлах гардуулж өгөөд санал өгүүлэх гэж оролдсон” хэмээн тэрхүү хуурамч байж болзошгүй намын батлахын зургийг татаж авснаа тэнд ирсэн сэтгүүлчдэд харуулж байлаа.  

АН-ын ротацийн сонгуулийг ийнхүү зохион байгуулалттайгаар будлиантуулсан тус намын эрх мэдэлтэнгүүдэд хариуцлага тооцохыг шаардсан гишүүд нь Офицерийн ордны үүдэнд бухимдлаа илэрхийлэн эсэргүүцэж өнгөөнөөс хойш явалгүй зогссон бөгөөд ийм байдал ИХ Засаг Их сургууль, КТМС-ын байрны үүдэнд ч бас тасралтгүй үргэлжилж бөөн хэрүүл маргаан болж байлаа. Энэ үеэр Дотоод сонгуулийн нутаг дэвсгэрийн хороог удирдаж ажиллах үүрэг хүлээсэн хэдий ч Ардчилсан намын Дотооод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал болон түүний багийнхны хүнд суртал, хавчлагаар хийх ёстой ажлаа хийж чадаагүй С.Өлзийхишигээс зарим зүйлийг асууж тодруулсан юм.

-Урьд шөнө чамд ямар бэрхшээл тулгарав. Юу болсон юм бэ?

-Би өчигдөр орой 20 цаг 30 минутын орчимд төв намаас Дотоод сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга нь над руу утсаар ярьж, намын Үндэсний бодлогын хороо, дүүргийн намын хороо зэрэгт нэр дэвшигчдийнхээ саналын хуудсыг аваарай гэсэн. Тэгээд би сонгуулийн хорооныхоо нэг гишүүний хамт тэнд очсон юм. Намайг очиход тэндэхийн ажилтнууд нь сонгуулийн нэрсийн жагсаалтыг тамгалж байна гэж байсан. Би тэнд дөчөөд минут хүлээсэн. Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал нар нь бидэнтэй бөөнөөрөө сууж байгаад сонгуулийн үйл ажиллагааны талаар ярилцсан. Тэр үед тэд сонгуулийн хэсгийн хороо байрлаж буй байранд нэрсийн жагсаалтыг хүргэж өгөх боломжгүй гэсэн. Миний хувьд хэсгийн хорооны гишүүдтэйгээ уулзаж танилцах, ажил хэргээ ярилцах боломж олдоогүй юм. Ямар хүмүүс ажиллах гэж байгаа талаар тэдний бүртгэлтэй нь ч танилцаж чадаагүй.

-Та хэсгийн хорооны гишүүдтэйгээ уулзах хүсэлт тавьсан уу?                 

-Би ийм хүсэлтийг тавьж байсан. Өчигдөр орой хүртэл хүсэлт гаргасан боловч миний хүсэлтийг хангаж өгөөгүй. Хэсгийн хороон дээр ажиллах 15 хүнээ дуудаж ирүүлээд уулзуулаач, арга зүйн зөвлөлгөө өгмөөр байна гэдгээ би хэлсэн ч нэмэр болсонгүй. Хурал дээр нь бас энэ талаар тодорхой ярьж, санал хураах гурван байршил дээр очиж нөхцөл байдалтай нь биечлэн танилцаад сонгуулийн хэсгийн хорооны даргын хувьд ажлаа алдаа зөрчилгүй хийхийг хүсч байгаагаа хэлсэн.  Мөн хэсгийн сонгуулийн хороон дээрээ саналын хуудсуудаа аваачиж тамга тэмдэг тавьж батгалаажуулах талаар ч санал тавьсан. Гэтэл Дотоод сонгуулийн хорооноос намайг огт дэмжээгүй.  Харин нэрсийн жагсаалт, саналын хуудсыг хэсгийн хороон дээр байрлуулна гээд  нэрсийн жагсаалтыг надад өгөлгүй, манай нарийн бичгийн дарга Бат-Эрдэнэд өгсөн.

-Бат-Эрдэнэ чинь нөгөө зугтаадаг нөхөр мөн үү?

-Тиймээ. Биднийг төв намын байрнаас гарахад том биетэй хоёр хамгаалагч  үүдний дэргэд зогсож  байсан. Нэрсийн жагсаалтыг Бат-Эрдэнэ авч гарахдаа тэр хоёр хамгаалагчид шилжүүлж өгсөн. Гэтэл тэр хоёр хамгаалагч хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болчихсон. Би жолооч, сонгуулийн хэсгийн хорооны гишүүн хоёртойгоо хамт гурвуулаа машинтай араас нь дагаж явж байгаад автобусны буудлын хажууд очоод тэднийг бараа сураггүй алдсан.    

-Энэ тухай И.Мөнхжаргал даргадаа мэдэгдсэн үү?

-Би нэрсийн жагсаалт аваад зугтлаа гэдгийг нь мэдэнгүүтээ И.Мөнхжаргал дарга руу холбоо барьж, нэрсийн жагсаалт аваад зугтаасан хүмүүст яаралтай  арга хэмжээ авахыг амаар болон бичгээр шаардаж мэдэгдсэн. Тухайн үед Бат-Эрдэнэ рүү ч утсаар ярьсан. Тэгэхэд Бат-Эрдэнэ “Хэсгийн хороон дээр ирчихсэн байна” гэсэн. Би Офицерийн ордонд байрласан хэсгийн хороон дээр ирэхэд тав зургаан залуучууд “саналын хайрцаг, нэрсийн жагсаалт зэргийг хамгаалалтанд авсан” гээд намайг хавьтуулалгүй хөөж гаргасан. Тэгэхээр нь би Дотоод сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга руу утсаар залгасан боловч утсаа аваагүй. Дараа нь би Дотоод сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо байрлаж байгаа газарт Бат-Эрдэнэ нарыг ирэх болов уу гэж бодоод тэнд шөнөжингөө хүлээсэн, ирээгүй. Санал хураалт өглөө 7 цагт эхлэх ёстой байлаа.  Хэсгийн хорооны гишүүд нэг цагийн өмнө санал хураах байранд очиж саналын хайрцаг, нэрсийн жагсаалт зэргийг шалгаж үзээд бэлтгэлээ хангах үүрэгтэй. Би гурван хэсгийн хороогоор өглөө эрт тойрч явсан. Гэтэл хамгаалалтанд авсан гээд үүдэн дээр нь том биетэй залуучууд зогсоод нутаг дэвсгэрийн хорооны даргыг үл тоосон байдалтай, бүх зүйлд хаалт тавьж байсан. Ингэж илт дүрмийн бус ажиллагаа хийгдсэнд би маш их харамсаж байна. Сонгуулийн хэсгийн хороо бол дээд шатны байгууллагадаа болж буй үйл явдлуудыг үнэн зөвөөр танилцуулах, тайлагнах үүрэгтэй. Тиймээс энэ бүхнийг хэлэх гээд утсаар залгахад И.Мөнхжаргал дарга болон нарийн бичгийн дарга Оюунчулуун нарын аль нь ч утсаа  аваагүй тул мессеж бичиж үлдээсэн юм.

-Та хэсгийн хорооны даргын хувьд санал авах байр руу орж чадаагүй байгаа юм уу?

-Өнөө өглөө би Офицерүүдийн ордон, Их Засаг Их сургууль хоёр дээр санал авах байр руу нь орж чадсангүй. Намайг оруулахгүй байна. Харин КТМС-ийн байранд гуйсаар байгаад арай ядан орсон. Тэнд намайг ороход нэрсийн жагсаалт, саналын хуудасч байхгүй, “Дээрээс чиглэл ирнэ” гээд хүлээсэн хэдэн хүн байна лээ.

-Санал авах хайрцагийг хууль, журмын дагуу битүүмжлээгүй, бас хяналтгүйгээр лацадсан тэдгээр хайрагт бөөн цаас чихсэн шинжтэй, хөдөлгөж үзэхэд цаасны чимээ сонсогдож байсан гэсэн. Үнэн үү?   

-Намайг КТМС рүү ороход хайрцагийг лацдаж битүүмжилсэн байсан. Дүрмээр бол уг нь хяналтын хүмүүсийг байлцуулан хайрцагт юу ч байхгүй хоосон гэдгийг нь нотолж баталгаажуулаад  лацдах ёстой. Гэтэл ийм ажиллагаа хийлгүйгээр хэн нь мэдэгдэхгүй хүн, ямар ч хяналтгүйгээр лацадчихаад ойртуулахгүй байсан.  Хэсгийн хорооны гишүүдийн төлөөлөлгүйгээр саналын хайрцагаа лацадсаныг хүлээн зөвшөөрч яагаад ч болохгүй. Тиймээс би саналын хайрцагийг нь түлхэж хөдөлгөж үзсэн. Тэгсэн чинь дотор нь юм дуугарах шиг чимээ сонсогдохоор нь “Энд юу байгаа юм бол” гэж асуухад хамгаалагч нар нь намайг шууд хөөж гаргасан.  Энэ бол маш ноцтой асуудал юм шүү.

Бид ийнхүү ярилцсаны дараа удалгүй тэнд цугларсан хүмүүсийн дунд “Сонгууль явагдахаа больсон гэнэ” гэсэн яриа сонсогдож, зарим нь Офицерүүдийн ордны төв хаалганы  хажуугийн цонх руу хуйлран шавааралдаж, ямар нэгэн зүйлийг сонирхон “За тэр, ингээд сонгууль жонхуу болов оо” гэцгээж  эхэлсэн юм. Түүнийг нь очиж үзвэл “Сонгууль явуулахгүй” гэсэн утгатай бичгийг хаалгаа түгжин хор найруулж байсан хэсэг хүмүүс нь тавьсан байв. Тэгээд мөн удалгүй өнөөх хүмүүс нь  АН-ын тугийг барьсаар гарч ирээд гадна байсан хүмүүстэй юу ч ярилгүй бушуухан машиндаа суугаад алга болсон юм. Санал авах байранд юу ч үлдээгүй, саналын хайрцаг барьж гараагүй гэсэн яриа бас төд удалгүй түгж, гадаа цугласан гишүүд нь Офицерүүдийн ордоны тал бүрд хяналт тавьсаар  гурван цаг гаруй болж байтал ордон дотроос хэн нэг нь өнөөх саналын хайрцагуудыг гадаа гаргаж тавиад бөөн шуугиан дэгдээв. Энэ үеэр  Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооноос Дүүргийн намын хороонд нэр дэвшсэн Энхбаяр гэгч нь саналын хайрцагуудаа машинд ачихаар гадаа гаргав. Тэгээд  09 86 УБН дугаартай суудлын автомашин жолоодон өндөр хурдтай давхихдаа  Ардчилсан намын Үндэсний бодлогын хороонд нэр дэвшсэн Хатанбаатарыг  дайрч орхих нь тэр. Машинд дайруулсан хүнийх нь биеийн байдал одоогоор тодорхой бус байна.  Харин олны нүдэн дээр илт болж өнгөрсөн энэхүү  ослын газар дээр замын цагдаагийхан шуурхай  ирж үзлэг хийсэн бөгөөд  замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй гэм буруугаа ч цаадах нь шууд хүлээн зөвшөөрсөн бололтой. Нэг нэр дэвшигч нь нөгөөдөхөө машинаар дайрч алахыг шахсан  АН-ын ротацийн санал хураах энэ өдрийн иймэрхүү дүр төрхөөс анзаарахад  тус намд шинэчлэл, шударга ёс тогтож төлөвших яагаа ч үгүй байгаа нь илэрхий ажээ.  

Б.Отгонбаяр Шуурхай.мн 

МОНГОЛ ХАМТЛАГ K-POP -ын ЕРТӨНЦӨД НЭВТЭРЛЭЭ
МОНГОЛ ХАМТЛАГ K-POP -ын ЕРТӨНЦӨД НЭВТЭРЛЭЭ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​