fbpx Хотын дарга хог хаягдлын салбарын бодлогын шийдэл, зохицуулалтын талаар санал солилцов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 22 секунд

Хотын дарга хог хаягдлын салбарын бодлогын шийдэл, зохицуулалтын талаар санал солилцов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийн өнөөгийн байдлыг ярилцахаар тус салбарын төрийн бус байгууллага, дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компани /ТҮК/, хувийн болон орон нутгийн өмчит хувьцаат компаниуд болон Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны төлөөлөлтэй уулзлаа. Хотын дарга салбар бүрийн төлөөлөлтэй уулзан, тухайн салбарт хийж буй ажил, тулгарч буй бэрхшээлийг хамтдаа хэлэлцэж байгаа. Тухайлбал, барилгын салбарын төлөөлөл, нийслэлийн төр, захиргааны байгууллагад ажиллаж буй залуусын төлөөлөлтэй уулзан, тэдний санаа бодлыг сонссон юм.

Улаанбаатар хотын хүн ам, эдийн засаг, хотжилт, шилжилт хөдөлгөөний өсөлтөөс шалтгаалан гарах хог хаягдлын хэмжээ жил бүр нэмэгдэж байна. Хог хаягдлын хэмжээ сүүлийн таван жилд 18.3 хувиар өссөн бөгөөд 2040 он гэхэд өнөөгийн түвшнээс 21 хувиар өсөх тооцоолол гарчээ. Уулзалтад ирсэн тус салбарын төлөөллүүд хог хаягдлыг дахин боловсруулах, ангилан ялгах, цуглуулах, тээвэрлэлт хийх, хог хаягдлын үйлчилгээний төлбөрийн систем, тендер болоод тохижилт үйлчилгээний компаниудад тулгамддаг асуудлуудыг хөндөн тавьсны сацуу гарц, гаргалгаа, шийдлүүдээ танилцуулан, тайлбарлаж байв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хог хаягдлын салбар, тохижилт үйлчилгээний салбар, хог дахин боловсруулах, ангилан ялгахтай холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд шинэчлэн батлуулсан Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль томоохон дэмжлэг болно. Мөн тус салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх төсөв, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэхийн тулд бодлогын түвшинд анхаарч ажиллана” хэмээн онцолж байлаа. Мөн хог хаягдлын менежменттэй холбоотой үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн, мэдээллийн урсгалыг нэгтгэх бөгөөд ингэснээр тус салбартай холбоотой хүнд суртал, дарамт шахалт багасна гэдгийг хэлсэн юм.

Цахим шилжилтэд амжилттай шилжиж чадвал тус салбартай холбоотой хууль бус үйлдлүүд багасах, төрийн албан хаагчдын ажлыг хөнгөвчлөхөд чухал ач холбогдолтойг салбарын залуус хэлж байв. Түүнчлэн “Өнөөдрийн уулзалт маш оновчтой, үр дүнтэй байлаа. Нийгэмд тулгамдаж буй олон асуудлын нэг болох хог хаягдлын чиглэлийн бүх асуудлыг ярилцаж, санал бодлоо ойлгуулж чадсан гэж бодож байна” хэмээн уулзалтад оролцсон салбарын албан хаагчид сэтгэгдлээ хуваалцсан юм.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-ны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун “Хог хаягдлын салбар бол маш том салбар. Тиймээс тус салбарт ажиллаж буй олон чиглэлийн залуусыг уулзалтад урихыг хичээсэн. Тиймдээ ч бодлогын шийдэл, зохицуулалтын асуудлуудыг ярилцаж чадлаа. Хамгийн ихээр тулгамдаж буй асуудлыг тоймловол, хог ангилан ялгах, цуглуулах, тээвэрлэх чиглэлд ажиллаж буй ажилчдыг урамшуулдаг байх, хог дахин боловсруулах чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийг тодорхой хэмжээнд татвараас чөлөөлдөг байх зэрэг юм. Мөн иргэдийн ухамсрыг дээшлүүлэх, хог ангилан ялгах хэвшилд сургаж, нийгэмд нөлөөлөх нөлөөллийн ажлуудыг нийслэлээс анхааран ажиллах шаардлагатай байгааг Хотын даргад уламжиллаа. Энэ тал дээр УБЗАА-аас 2017 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сургалт зохион байгуулсаар ирсэн. Цар тахлаас үүдэн сургалт түр хугацаанд зогссон ч ирэх жилээс үргэлжлүүлэх болно” хэмээн ярив.

Монгол Улсын Хог хаягдлын тухай хуулийн хоёрдугаар бүлгийн аравдугаар зүйлд Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж хогоо ангилан ялгах үүрэгтэй хэмээн тусгасан байдаг.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Орос улс Беларусь руу стратегийн бөмбөгдөгч нисэх онгоцнуудаа илгээжээ
Орос улс Беларусь руу стратегийн бөмбөгдөгч нисэх онгоцнуудаа илгээжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​