fbpx Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын анхны төсвийн дөрвөн онцлог
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 59 секунд

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын анхны төсвийн дөрвөн онцлог

Засгийн газар 2022 оны төсвөө "зохиож", УИХ түүнийг баталж өглөө. Энэ нь Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын анхны төсөв болж байгаа юм. 2022 оны төсөв хэд хэдэн онцлогтой байна.

Нэгдүгээрт, улсын төсөв анх удаа тэлж, 16.1 их наядаар батлагдлаа. Ирэх оны төсөв дотоодын эдийн засгийг гурав дахин тэлэх томоохон төслүүдийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Ирэх онд 2.4 их наяд төгрөгийн бүтээн байгуулалт хийнэ. Үүний 1.7 их наяд төгрөг нь зам тээвэр, эрчим хүч, барилга, бүтээн байгуулалтын салбарт хөрөнгө оруулалт болох ажээ. Мөн Төрийн өмчийн компаниудыг үйл ажиллагаа, санхүү, ашигт ажиллагааны үр дүнгээр нь үнэлж дүгнэх, хариуцлага тооцож, энэ талаарх мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй болгоно. Түүнчлэн, ногдол ашгийн бодлогыг олон улсын жишигт нийцүүлснээр төрийн өмчит хуулийн этгээд зардлаа хэмнэх, ашгаа нэмэгдүүлэх, оновчтой хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргах хөшүүргийг бий болгох юм.

Хоёрдугаарт, эрчим хүчний хараат байдлаас гарах бодит алхмуудыг энэ төсвөөр гүйцэтгэнэ. Ер нь бол эрчим хүчний асуудал манай улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалтай шууд холбоотой. Өнөөдрийг хүртэл хойд хөршөөс шууд хамааралтай явж ирсэн. Тэгвэл энэ Засгийн газар олон жил улс төр, геополитикийн асуудлаас болж гацаад байсан.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станцыг эхлүүлсэн. Тэдгээрт төсвөөс хөрөнгө шийднэ гэж байгаа. Бас олон жил болж буй Амгалан станцыг үргэлжлүүлэх, "ТЭЦ-II", "ТЭЦ-III-ын өргөтгөлийг хийж гүйцэтгэх юм байна.

Гуравдугаарт, бүх боомтыг автозам, төмөр замаар холбоно. Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн 124.5 км хатуу хучилттай авто зам, Төв аймгийн Угтаалцайдам, Цээл, Заамар сумдыг холбох 122.4 км авто зам, Өндөрхаан хотоос Ульхан боомт хүртэлх 254 км автозам зэрэг төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Мөн Замын-Үүд, Гашуунсухайт, Сүхбаатар, Алтанбулаг, Боршоо, Бичигт хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг төсвөөс шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.

Дөрөвдүгээрт, Улаанбаатарын түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг төсөвлөв. Энэ жил УИХ-аар "Хотын хууль"-ийг баталсан. Энэ хүрээнд Засгийн газар "хот"-ын томоохон асуудалд туслалцаа үзүүлж, хамтран ажиллаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, жил бүр 420 тэрбумын төсөв тавьж өгөхөөр болж, тэр ёсоороо, тоо ёсоор нь 2022 оны төсөвт суулгажээ.

Энэ төсвөөр Богдхаан төмөр зам, тулгуурт метро, Хөшгийн хөндийн дэд бүтцэд хөрөнгө оруулахаар төлөвлөжээ. Тодруулбал, Засгийн газар өнгөрсөн долоо хоногт хотын түгжрэлд зарцуулах 420 тэрбум төгрөгийн задаргааг хэлэлцсэн байна. Үүгээр "Автозамын сүлжээн дэх гудамж, замуудыг хөгжүүлэх, зургаан байршилд 21.5 км авто замыг өргөтгөх", "Газар чөлөөлөлт", "Бага тойрууд 2300 гарааш байгуулах", "Ачаалал их авдаг, шаардлагатай уулзваруудыг шинэчлэх", "Замын хөдөлгөөнд ухаалаг систем нэвтрүүлэх", "Нийтийн тээврийн парк шинэчлэл хийх", "LRT буюу хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэх", "Богдхаан төмөр замын төсөлд дэмжлэг үзүүлэх", "Явган болон дугуйны замыг нэмэгдүүлэх" ажлыг хийхээр төлөвлөсөн байна.

Ер нь бол 2022 оны төсөв нь дотоодын эдийн засгийг гурав дахин тэлэх томоохон төслүүдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын зардлыг хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн “Хөдөлмөр, бүтээмж, өсөлт”-ийг дэмжих төсөв гэж дүгнэж байгаа юм. Бас 2022 оны төсөв нь Монгол Улсын төсөв, мөнгөний бодлогод реформ хийх, СOVID-19 цар тахлын үеийн эрсдэлийг даван туулах, мөн СOVID-19-ийн дараах эдийн засгийг эрчимжүүлэхэд чиглэгдэнэ гэж буй. Ийм л төсөв батлагдлаа. Одоо хэрхэн зөв зарцуулж, зорилтоо биелүүлэхийг харах үлдэв.

Б.Баяр

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​