fbpx Урчуудын эвлэлийн газарт шунасан барилгын компаний эзэн П.Ганбат хууль бус, луйврын аргаар МУЭ-ийн хорооны Ерөнхийлөгч болжээ!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
11 минут 46 секунд

Урчуудын эвлэлийн газарт шунасан барилгын компаний эзэн П.Ганбат хууль бус, луйврын аргаар МУЭ-ийн хорооны Ерөнхийлөгч болжээ!

Монголын урчуудын эвлэлийн хороо өнөөдрийг хүртэл улстөр, бизнесээс ангид явж ирсэн цорын ганц салбар байлаа. Гэвч өнгөрсөн долоо хоногт болсон Монголын Урчуудын эвлэлийн хорооны ээлжит хурлаар энэ бүхэн төгсгөл болж байгаа бололтой. Энэ удаагийн хурлаар тус хороо шинэ Ерөнхийлөгч болон ТУЗ-ийн гишүүдээ сонгох байсан бөгөөд Ерөнхийлөгчид нийт 3 хүн нэр дэвшжээ. Харамсалтай нь Ерөнхийлөгчид нэр дэвшигч П.Ганбат гэгч нөхрөөс болж өнөөдөр зураач, уран бүтээлчид хуваагдаад зогсохгүй Урчуудын эвлэл ч устах аюулд ороод байна.

Урчуудын эвлэлийн ерөнхийлөгчид зураач А.Чадраабал, С.Чулуунбаатар, П.Ганбат нар нэрээ дэвшүүлжээ. Монголын Урчуудын эвлэлийн дүрмийн Х зүйлд “МУЭ-ийн гишүүн нь мэргэжлийн уран бүтээлч байна” гэж цагаан дээр хараар бичсэн байдаг. Гэтэл П.Ганбат нь Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ шаардагдах бичиг баримтуудыг хуурамчаар үйлдсэн ноцтой хэрэг илэрчээ. Тэрээр 1994-1997 онд СУИС-ийн уран зургийн ангид суралцаж байсан гэх авч, төгссөн дипломгүй, эзэмшсэн мэргэжилгүй. Дүрслэх урлагийн “Анима” гэх сургуулийг төгссөн гэсэн ч мэргэжлийн дипломын огноо, дүнгийн хавсралтын огноо нь засвартай, бүртгэлийн дугааргүй байсан нь мэргэжлийн зураач биш, хуурамчаар бүрдүүлсэн бичиг баримт болохыг батлаад өгчээ. ХБНГУ-ын Хумболдтын их сургуульд урлаг судлаачаар суралцаж байсан хэмээн герман хэл дээр хоёр баримт өгсөн нь бас л хуурамч байжээ. Нэг баримт нь хэлний шалгалтанд тэнцсэн батламж байсан бол нөгөө нь Хумболдтын их сургуульд суралцахад татгалзах зүйлгүй гэсэн батламж бичиг л төдий байж. Гэтэл тэрээр үүнийгээ урлаг судлаачаар суралцаж байсан хэмээн ичих ч үгүй индэр дээрээс худлаа ярьж, уран бүтээлчдээр тохуурхжээ. Түүгээр ч барахгүй СУИС-ийн уран зургийн ангид сурч байсан гэх дүнгийн хуулбараа нотариатаар баталгаажуулж өгсөн нь ч хуурамч болох нь илрэх нь тэр. П.Ганбатын аттестатын дор Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмэдийн гарын үсэг байсан нь нэрт зураачийн мутрыг хуурамчаар зурсан нь баригджээ. Энэ ноцтой үйлдлийн талаар нэрт зураач Ц.Цэгмэд “МУЭ-ийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа П.Ганбатын бүрдүүлсэн материалуудын дунд СУИС-ийн шалгалтын дэвтэр дээр англи хэл, дэлхийн урлагийн түүх, Монголын урлагийн түүх, Уран зургийн технологи, хар зураг, өнгөт зураг зэргийн хичээлүүдийг заасан шалгагч багш дээр Цэгмэд, шалгагчийн гарын үсэг дээр Цэгмэд гэж миний нэрийг компьютерээр бичсэн байна. Миний бие 1997 онд хичээл заадаггүй, шалгагч багшаар ажиллаагүй болно. Тэр үед багш нар гарын үсгээ гараараа бичдэг байсан. Иймээс нэр дэвшигч П.Ганбат бусдын нэр төрд халдаж, хуурамч бичиг бүрдүүлсэн жигшүүрт хэргийг МУЭ-ийн хорооны УЗ, ажлын хэсэг тодруулж өгнө үү?” хэмээн өргөдөл гаргажээ. П.Ганбат гэгч нь ёстой л нэг дүүрчихсэн, цайчихсан залилагч гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Гэтэл Удирдах зөвлөл, ажлын хэсэг энэ ноцтой үйлдлийг хаацайлж хамгаалсаар нэр дэвшүүлжээ. Уран бүтээлчдийн хувьд Урчуудын эвлэлийг мэргэжил нэгт нөхдийнхөө төлөө дуу хоолой болдог, мэргэжийн уран бүтээлч хүн удирдах ёстой гэж үзэж байгаа. Урлагийн аль ч салбарт дээд боловсролтой, мэргэжлийн хүмүүс л тухайн салбарыг удирдаж байж, хөгжил урагшилдаг нь жам. Харин нэр дэвшигч П.Ганбатын хувьд ашиг сонирхолын зөрчилтэй, мэргэжлийн уран бүтээлчийн хувьд тавигдах шаардлагад нийцэхгүй байгааг хэлж анхааруулсаар байхад нэр дэвшүүлсэн нь хачирхалтай. Цайчихсан залилагч, луйварчин П.Ганбат нь УЭ-ийн хорооны Ерөнхийлөгчийг сонгох гишүүдийн санал тооллогыг хүртэл будлиантуулж дөнгөжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн 3 хүн дээр санал хураахад эхний санал хураалтаар 50+1 болзлыг хангасан нэр дэвшигч гараагүй учир дахин сонгууль явуулжээ. Хүндэтгэн үзэх шалтгаантай, гадаад болон орон нутаг дахь уран бүтээлчдээс урьдчилж, хайрцгаар болон цахимаар санал авсан байна. Энэ санал хураалтаар зураач С.Чулуунбаатар олонхийн санал авсан аж. Гэтэл хоёр дахь удаагийн санал хураалт явуулахдаа зөвхөн танхимд байгаа уран бүтээлчдийн саналыг тоолсон атлаа хайрцаг болон цахимаар авсан саналыг оруулаагүй аж. Ийнхүү цэвэр луйврын аргаар цөөхөн хэдэн саналаар П.Ганбат санасандаа хүрч, ялагчаар тодорчээ. Гадаад улсад болон хөдөө орон нутагт, мөн хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хайрцгаар болон цахимаар саналаа өгсөн уран бүтээлчдийн сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчсөнд олон уран бүтээлчид эсэргүүцлээ илэрхийлж байна. Илтэд хууль зөрчсөөр байхад эвлэлийн гишүүдийнхээ үгийг сонсолгүй, Удирдах зөвлөлийнхөн давуу эрхээ эдэлж, хууль бус Ерөнхийлөгч П.Ганбатыг батламжилжээ.

Холбооныхоо дүрэм журмыг зөрчин, хууль бусаар сонгогдохоор улайрч байгаа П.Ганбат нь уран бүтээлч бус наймаачин, бизнес хийдэг нэгэн. Барилгын гурван ч компанитай П.Ганбат Урчуудын эвлэлийн Ерөнхийлөгч болохоор улайрч байгаагийн цаад зорилго бол ердөө хотын төвд байршилтай тус эвлэлийн барилга болоод газарт нь эзэн суухаар санаархаж байгаа аж. Үүнийгээ ч баталж, тэрээр XI хороололд байх Урчуудын эвлэлийн “Б” байрны газар дээр өргөтгөлийг 2019 онд ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр барьжээ. Энэ барилга нь “Б” байрны өргөтгөл бус хэзээ нэгэн өдөр олон давхар барилга сүндэрлэх суурь хундаам цутгасан аж. Тэгэхээр тэрээр Ерөнхийлөгч болсныхоо дараа энэхүү өргөтгөлөө дээшээ өргөтгөж, орон сууц, олон давхар байшин барьж бэлээ зузаатгах гэсэн давхар санаа байсныг УЭ-ийн хорооны захын гишүүн ил тодоор хэлж байна. УЭ-ийн газар дээр барьсан энэхүү өргөтгөлд одоо тэрээр өөрийнхөө “B contemporary art gallery” урлангаа байгуулан ажиллуулж байна. Өнгөц харвал уран бүтээлчдийг дэмжсэн ажил мэт боловч нөгөөтэйгүүр ашиглалтанд ороод 2 жил болчихоод байхад МУЭ-ийн газар дээр барьсан атлаа өнөөдрийг хүртэл өмчлөлд шилжүүлэн өгөөгүй хувийн өмч мэт аяглах болсон, өөрөө энэ байгууллагыг удирдах эрхийг авахаар улайран зүтгэж байгаа үйлдэл нь ашиг сонирхлын ноцтой зөрчил үүсгэнэ гэж уран бүтээлчид үзэж байна. Түүгээр ч барахгүй, П.Ганбат нь хурган заль гаргаж, 10 жилийн хугацаатай хөрөнгө оруулалтын гэрээ хийж, 10 жилийн дараа МУЭ-ийн өмчлөлд буцааж өгнө хэмээн молиго үмхүүлж эхэлжээ. Энэ нь МУЭ-ийн дүрмийг илтэд зөрчсөн байгаа учир Урчуудын эвлэлийн ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй байсаар байхад хэдэн зураачдын зургийг худалдаж авч, үзэсгэлэнг гаргасных нь төлөө зарим уран бүтээлчид нь дэмжих болсон нь харамсалтай. Энэ бүхний цаана тэрээр жижиг чулуугаар том чулууг доргиож, Ерөнхийлөгчийн албан тушаал руу сэмхэн мяраасаар санасандаа ийнхүү хүрэхээр улайран зүтгэж явна. Ийнхүү Ерөнхийлөгч болохоор зүтгэхдээ тэрээр зураачдаа хүртэл талцуулаад амжжээ. Хөдөө орон нутгаас ирсэн 40 гаруй уран бүтээлчдийн зардлыг даасан нь авлигын нэг хэлбэр. Их хуралд мандаттай оролцох ёстой байтал П.Ганбат ялагдахаа мэдэнгүүтээ ямар ч мандатгүй хүмүүсийг олноор нь оруулж, улмаар урлаг, уран бүтээлийн хөгжлийн тухай ярьж байсан нэгэн зураачийг халамцуу нэгэн нь микрофоны ишээр гарыг нь хуга цохиж, цус нөжтэй нь хутгаж орхижээ. Ингээд үймээн бужигнаан болонгуут санал хурааж, дүйвээнээр нь тэрээр өөрийнхөө талд санал өгүүлж дөнгөжээ. Одоо тэрээр ийнхүү хууль бус, луйврын аргаар Ерөнхийлөгчийн албан тушаалаа аваад, хотын төвд өөрийн гэсэн газар, барилгатай Урчуудын эвлэлийнхээ өмчлөлд нь давхар эзэн суухаар инээж явна. Өмнөх Ерөнхийлөгч Ц.Энхжин албан тушаалаа урвуулан ашиглаж, МУЭ-ийн мэдлийн газрыг зарж арилжсан маргаан өнөөдрийг хүртэл шүүх дээр үргэлжилж байгааг сануулахад илүүдэхгүй байх. Урлаг, уран бүтээлийг мөнгөөр үнэлж, хэмжиж болдоггүй. Цаг улирах тусам шижир алтнаас илүү үнэ цэнэд ордог зүйл бол уран зураг. Ийм учраас ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс энэ салбарт орж ирэхэд тухайн салбар хөгжил гэхээс илүү мөнгөнийх болж эхэлдэг. Яг ийм замаар яваад өнөөдөр Монголд мэргэжлийн урлаг устаж, мэргэжлийн уран бүтээлчид гудамжинд гарч байгааг балет, дуурь, цирк гэх мэтээс бэлээхэн харж болно. Харамсалтай нь уран бүтээлчдийн сүүлчийн цайз болсон МУЭ-ийн хороог энэ гай тойрсонгүй. Будаг шунх, бийр цаасан дундаа уран бүтээлээ туурвиж, нам гүмхэн амьдарч, нам улстөр дагадаггүй, урлагаа дээдэлж явсан зураачид маань барилгын компанийн эзэнд луйвардуулж суугаадаа харамсч байна. П.Ганбат нь бодит байдал дээрээ ил цагаан хууль зөрчиж, Удирдах зөвлөлийнхөө дүрмийн эсрэг, ашиг сонирхлын зөрчилтэй байхад нэр дэвшигчээр бүртгэн, ташаа мэдээлэл тарааж байгаа Удирдах зөвлөлийн шийдвэртээ уран зураач, уран бүтээлчид маань тун их бухимдаж байна. Зураач биш байж зургийн их сургууль төгссөн гэж хуурамч диплом бүрдүүлчихээд ширэн нүүрлэж яваа энэ цайчихсан этгээдийг МУЭ-ийн хорооны олон арван гишүүд, уран бүтээлчид эсэргүүцэж, хууль шүүхэд хандахаар болжээ. Урчуудын эвлэлийн өргөтгөлийг ямар нэгэн тендер шалгуургүйгээр босгосон П.Ганбат олон жилийн үүх түүхтэй МУЭ-ийн хороогоор яаж тоглохыг таашгүй. Хожим нь цирк шиг хоосон балгас болоод хөөрхий хэдэн зураачид бийр багсаа тэврээд гудамжинд гарах вий дээ!

Эх сурвалж: Tumen.mn

Европын орнууд вакцингүй иргэдээ “хавчиж” эхлэв
Европын орнууд вакцингүй иргэдээ “хавчиж” эхлэв
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​