Монголын хошин урлагийн отгон хамтлаг Эмоци продакшны жүжигчин У.Цогтбаяр “+17” хошин цувралаараа одоогийн карьерийн эхлэлийг тавьсан гэж хэлж болно. Түүний үзэсгэлэнт гэргийг Хүслэн гэдэг бөгөөд нөхөртэйгөө хамт олон хөгжилтэй бичлэг хийж сошиалд байрлуулсаар байгаад аль хэдийн олны танил болжээ. Цогтоо урлагийнхаа ажлыг тасалдуулалгүй амжилттай ажилласаар байгаа бол Хүслэн гурван жил дараалан амаржиж сайн ээжийнхээ ажлыг хийж байна.