“Лантуун дохио” ТББ-ын санаачлагч хүүхдийн хүчирхийллийн эсрэг үргэлж дуу хоолой болж явдаг Ч.Ганжавхлан тэргүүтэй хэсэг залуус нэгдэн “Magic box” төслийг эхлүүлсэн билээ. Тус төсөл нь контенейрийг явуулын номын сан болгон тохижуулж иргэдээс номын хандив цуглуулж хүүхдүүдэд тухтай орчинд ном унших, хичээлийг нь хийх боломжийг бүрдүүлж өгч буй төсөл юм. Тэд хотын алслагдсан дүүргүүд эсвэл сумдуудын аль нэгд нь байрлуулна гэж байсан бөгөөд Говь-Алтай аймгийн Тонхил сумын хүүхдүүдэд хүрэхээр болжээ. “Magic box” төслийн хүрээнд ажиллаж буй хүмүүс ямар ч цалингүй долоо хоногийнхоо цаг хугацааг зарцуулж байгаа бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд Шунхлай компани ч мөн нэгдэж 5 сая төгрөгийн шатахууны талон өгсөн байна.