Японы мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башё өчигдөр эхэллээ. Сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлснаас хойших анхны башё гэдгээрээ онцлог тус башёг Монголын ээлжит аварга Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүлж байна. Харин зодог тайлсан Хакүхо аварга шинэ ажилдаа оржээ. Тэрээр тэмцээний үеэр үүдэнд зогсож, тасалбар шалгаж, бөхчүүдийг орж гарахад нь харж, үзэгчдэд туслах аж. Харин үүнд Монголчууд “Манайх шиг УИХ-д залчихдаггүй, тогтсон ёс заншил, зарчимтай, спортын карьер бол спортын л карьер гэдгийг ялгаж салгадаг газар мундаг юм” хэмээн эерэгээр хүлээж авч байгаа юм.
Хакухо М.Даваажаргал 2022 оны 8 дугаар сар хүртэл угтагч хамгаалагч хийж байж дэвжээнд багшлах эрхтэй болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.