Монголын тайз дэлгэцийн урлагийн сор, үргэлж залуугаараа гэрэлтдэг жүжигчин О.Энхтуулын охин реппер MRS M гэдгийг уншигчид андахгүй. Монголдоо цөөхөн репперүүдийн тоонд ордог MSR M эх орондоо ирсэн даруйдаа уран бүтээлийнхээ ажилд шаргуу орж одоогийн карьераа бий болгоод байгаа билээ. Жүжигчин О.Энхтуул охиноо урлагийн замналаар явуулахгүй гэж хатуу хориглож дэмждэггүй байсан ч анхных нь дуу маш их хандалт авсан учир үргэлжлүүлэн уран бүтээл хийхийг нь зөвшөөрсөн гэдэг. Реппер бүсгүйн хүүхдийн аав бол залуу реппер Munk Tugrik бөгөөд тэд үерхээд багагүй хугацааг өнгөрүүлсэн билээ.