fbpx М.ДАВААБАТ:МЭРГЭЖЛИЙН ӨВЧИН СУДЛАЛЫН ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫН САНХҮҮЖИЛТ ШИЙДВЭРЛЭГДЛЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 1 секунд

М.ДАВААБАТ:МЭРГЭЖЛИЙН ӨВЧИН СУДЛАЛЫН ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫН САНХҮҮЖИЛТ ШИЙДВЭРЛЭГДЛЭЭ

ХНХЯамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабаттай ярилцлаа.

-УИХ-аар 2022 төсвийг хэлэлцэн баталлаа. Төсөвт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийг шинээр барих санхүүжилт тусгагдсан байна. Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн талаар товч мэдээлэл өгнө үү?

-УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар 2022 оны улсын төсвийг хэлэлцэн баталлаа. Үүнд манай Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийг шинээр барих санхүүжилт багтсанд бид бүгдийн хувьд маш их баяртай байна. Монгол улсад Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг нь анх 1967 онд “Улсын мэргэжлийн өвчний диспансер” нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй. Өнөөдрийн хувьд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь Тамгын газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн газар, Сургалт судалгаа мэдээлэл хамтын ажиллагааны газар, Мэргэжлийн өвчин судлалын газар бүхий 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

-Байгууллагын чиг үүргийг тодорхойлж хэлэхгүй юу

-Монгол улсын хэмжээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг судлах, үнэлгээ, дүгнэлт гаргах, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг оношлох, эрт илрүүлэх, эмчлэх, нөхөн сэргээх, сувилах, хөдөлмөр зохицуулалтын, магадлал хийх, Xөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, сургалтын байгууллагуудын үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн удирдамж чиглэл өгөx, хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа болон сурталчилгааны ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа төрийн үйлчилгээний байгууллага юм.

-Эмнэлгийн барилгын одоогийн нөхцөл байдал ямархуу түвшинд байгаа вэ?

-Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг нь жилд дунджаар давхардсан тоогоор 200 гаруй байгууллага 79-80 мянга орчим хүнд үзлэг оношлогоог суурин болон явуулын хэлбэрээр зохион байгуулсаар ирсэн. Эмнэлгийн барилгын хувьд хэвийн үйл ажиллагаагаа явуулахад маш хүндрэлтэй нөхцөл байдалтай байсаар удаж байна. Мэргэжлийн байгууллагын 2 удаагийн дүгнэлтэд ажилтныг эрүүл, аюулгүй орчинд ажиллуулах нөхцөл алдагдсан, барилгыг цаашид ашиглах боломжгүй, засвар, шинэчлэлийн ажлыг нэн даруй гүйцэтгэх, төсөв хөрөнгийг зохих дээд шатны байгууллагад хандаж шийдвэрлүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн. Эмнэлгийн барилга нь зориулалтын бус ашиглалтын хугацаа дууссан, барилгын дулаан, цахилгаан, сантехникийн эвдрэл, дээвэр, хана, тааз, усны шугам хоолойн эвдрэлээс чийг, хөгц мөөгөнцөр, халдвар гарах эрсдэл өндөртэй. Рентген аппаратыг зориулалтын бус өрөөнд байрлуулснаас цацрагын алдагдал үүссэн, чийг хуримтлагдсан зэрэг ажлын байрны хэвийн нөхцөл алдагдсан гэхэд болно. Мөн эмнэлгийн зарим тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын хугацаа дууссан нь хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон.

Тухайлбал ямар хүндрэл?

-Багаж тоног төхөөрөмжүүд хуучирч, элэгдэл хорогдол үүссэний улмаас ойр ойрхон эвдэрч, үзлэгийн ачаалал даахгүй байх асуудал бий. Мөн багаж тоног төхөөрөмжийг орон нутагт зөөвөрлөх үед замын ачаалал даахгүй, тээвэрлэх явцад эвдрэх, хөлдөх үйл ажиллагаа доголдох, үүнээс шалтгаалан цаг алдах, үзлэг хойшлох байгууллагуудад хүндрэл учруулах, ажилтнууд орой, шөнө хүртэл ажиллах тохиолдол цөөнгүй гардаг.

-Эмнэлгийн нөхцөл байдал хэвийн үйл ажилллагаа явуулахад хүндрэлтэй байхад барилгыг шинээр барих асуудал огт яригдаж байгаагүй юм уу?

-Уг нь эмнэлгийг шинээр барих асуудал Н.Номтойбаяр сайдын үед яригдаж эхэлсэн. Байгууллагын үе үеийн удирдлага, хамт олон эмнэлгийг шинээр барих санхүүжилтийг улсын төсөвт тусгахаар хөөцөлдөж, холбогдох газруудад хүргүүлдэг ч ТЭЗҮ хангалтгүй гэх шалтгаанаар хойшилж ирсэн. Цаг хугацааны хувьд өнөөдрийн байдлаар эмнэлгийн барилгыг шинээр барих нэн шаардлага тулгараад байсан. Тиймээс сүүлийн жилүүдэд хамт олон маань эмнэлгийн барилгыг шинээр барих ажлыг шаргуу хөөцөлдсөн. УИХ-ын гишүүн С.Чинзориг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа энэ асуудлыг дэмжиж, тухайн үедээ Сангийн яаманд төсөвт суулгахаар хандаж байсан. Мөн ХНХ-ын сайд А.Ариунзаяа барилгын зураг төслийн төсвийг Барилга хот байгуулалтын сайдад уламжилж шийдвэрлүүлсэн. Ингэснээр Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 32 дугаар тушаалаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн барилгын зураг төсөл”-ийн санхүүжилтийг шийдвэрлэхийг үүрэг болгож, ТЭЗҮ-г нь хийж дууссан. Энэ дашрамд онцлон хэлэхэд ХНХ-ын сайд А.Ариунзаяа, дэд сайд С.Зулпхар, Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нарт болон эмнэлгийн барилгыг шинээр барих хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэн яамны удирдлагууддаа манай эмнэлгээр үйлчлүүлдэг иргэд, хамт олныхоо өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье.

-Шинээр баригдах эмнэлгийн зураг төсөл хэрхэн гарч, батлагдсан бэ?

-Юутай ч эхний ээлжинд шинээр баригдах нь тодорхой болж, санхүүжилт нь төсөвт суутгагдаж чадлаа. Тэгэхээр цаашид барилгын ажлыг хэдий хугацаанд хийх, ямар компаниар гүйцэтгүүлэх зэргийг яамнаас тендер зарлаж, шалгаруулалт явуулсны дараа шийднэ байх. Төлөвлөж буй барилга нь B1,B2 давхартай нийт 9 давхар эмнэлгийн зориулалттай. Тухайн барилгын барилгажих талбай хүрэлцээ бага байсан учир шаардлагатай хэсгүүдэд консольдож, тухайн хэсгүүдэд шилэн фасад төлөвлөж барилгын цул байдлыг багасгахыг зорьсон. Эдэлбэр газрын зай талбай бага учир ногоон байгууламж, амрах салхилах талбайг барилгын дээвэр дээр байхаар тохижуулж хийх юм. Ерөнхийдөө барилгын 1, 2-р давхар үзлэгийн хэсэг, 3-р давхар лаборатори, 4,5-р давхарт хэвтэн эмчлүүлэх хэсэг, 6-р давхарт албаны хэсэг, 7-р давхарт хооллох болон, хурал цуглааны хэсэг байхаар төлөвлөөд байгаа.

-Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг нь хөдөө орон нутагт салбар нэгжгүй учраас тэндээс ирж үйлчлүүлэх хүмүүсийн тоо олон байх?

-Монгол улсын хэмжээнд сүүлийн 5 жилд мэргэжлээс шалтгаалсан өвчин шинээр тогтоолгосон 270 орчим үйлчлүүлэгч иргэд байна. Эдгээрийн ихэнх нь эрсдэл өндөр буюу уул уурхай, зам тээвэр, барилгын салбарт ажилладаг. Тэр хэрээр орон нутгаас манай эмнэлэгт ирж үйлчүүлэх иргэдийн тоо олон. Эмнэлгийн нөхцөл байдлаас хамаарч ачаалал даахгүй дээрээс хэвтэн эмчлүүлэх тасаг байдаггүй нь хүндрэлтэй байсан. Харин шинэ эмнэлэг ашиглалтад орсноор мэргэжлээс шалтгаалсан өвчнийг оношлох, эрт илрүүлэх, эмчлэх, нөхөн сэргээх, сувилах үйлчилгээг нэгэн зэрэг, хүртээмжтэй хийж чадахаар болсонд манай хамт олон баяртай байна.

Биржийн шимтгэлийн орлогоосоо 50 хувийг койн эзэмшигч нарт ногдол ашиг болгон олгоно
Биржийн шимтгэлийн орлогоосоо 50 хувийг койн эзэмшигч нарт ногдол ашиг болгон олгоно
 
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​