fbpx “Утгын чимэг-2021″ наадмын тэргүүн байрын шагналт: “Агь нүдэлж байлаа“ өгүүллэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
11 минут 18 секунд

“Утгын чимэг-2021″ наадмын тэргүүн байрын шагналт: “Агь нүдэлж байлаа“ өгүүллэг

Сүмийн ганжирт өлгөөтэй хүрэл хонх олон жил салхинд жингэнэхээсээ уйддаг болов уу? Ерөөс салхийг үзэн яддаг байх гэсэн хачин бодолд ээрүүлсээр Сийлэн нэг юм сэрлээ. Орны хөлд өвгөн нь сууж байна. Царай зүс сайхан, бие тэнхлүүн харагдана. Залуугийн л хөмсөг зангидаж, нүд онийлгон хардгаараа түүнийг ширтэнэ. “ Би удаан унтав уу?” гэсэнд” хангалттай” гэж хэлээд инээмсэглэв. Хамаг зүйлс хуйлран эргэлдэх шиг болоод цээж нь давчдаж,унаад өгснөө там тумхан санана. Тэгээд л бодлын хачин урсгалд халтираад эсвэл хэн нэгэн түүнийг түлхээд оруулчихсан ажээ. Дахиад л нүдээ алгуурхан анив. Өтгөн ургасан өнжмөл шар өвстэй ч урин цагийн эрхээр үл мэдэгхэн ногоон туяа суусан тал үзэгдэнэ. Агь нүдлэж байна даа? гэж өөртөө шивнээд нүдээ нээв.

Эргэн тойрон нь өмнөхөөсөө арай илүү тодрон саруулсжээ. Түүний дэргэд хэдэн жилийн өмнө хэнхдэг дүүрэн харуусал орхиод жамын хаалга татаж одсон өвгөн нь биш том охин нь нимгэн цамцныхаа энгэрийг ширтээд толгой гудайлган сууж байлаа. “Аав нь хаачаа вэ?” гэсэнд охин нь ийш тийшээ нэгжин харснаа “аав…” гээд чимээгүй болов. Нэгэн хором хорвоо ертөнцийн хамаг бүхэн дуугаа татсан мэт нам гүм оргив. Сийлэн толгойгоо өндийлгөж, цонхоор тусах нарыг харах гэж хичээгээд тийм тамир тэнхээ үлдээгүйг ойлголоо. “Ямар ч байсан хэдэн муу хүүхдээ хөлдүү газар нүдүүлсэнгүй. Тээр жил багын найз нь дүн өвлөөр нүд аньж, газарт нь яваад осгохоо шахсан өвгөн нь оройхон орж ирээд халуунцай оочлон уухдаа ”за даа, хүний хэзээ үхэх товгүй ч өвөл л талиймааргүй юм байна. Үлдсэн хэддээ зовлон болох юм. Өдөржин нүдээд арайхийж нэг юм хонхойллоо” гэж хэлээд санаа алдаж суусныг санав. Гэнэт туулсан амьдралынх нь өдөр хоногуудын учрал тохиол сэргэн жигдэрч үсчний газрын цэлгэр цонх ширтээд ханиа хүлээж суудаг байсан залуу насаа ч санав. Сийлэн үсчин байжээ. Хэчнээн хүний үсийг засаж, хэчнээн ч олон толгой илбэсэн гэх вэ? Гэтэл тэр олон толгойны одоо хэд нь газар дор орж, хоосон ухархай, хохимой дүртэй хэвтээ бол гэж бодоход хүйтэн жихүүдэс хамаг биеийг хулдан хучих шиг л болжээ.

“Нээрээ аав нь байхгүй л дээ. Ухаан санаа орж гараад эвий муу охиноосоо элдэв дэмий юм асууж зовоосон байна. Гадаа ч ус гэсэж, урь орчихож дээ. Ээжийнх нь санаа амарлаа. Хорвоогийн жам хойно, одоо аавынх нь хойноос явж, муу хөгшнөө олж уулзах минь” хэмээгээд хамаг хэргээ бүтээсэн мэт хангалуунаар инээвхийлээд хошуу цорвойв. Охин нь “ус гэсэх…” гэж чангаар хэлээд чимээгүй болов. Мөн л эргэн тойрны хамаг бүхэн дуугаа хураасан мэт хэсэг хоосон хөндий, ажин түжин болов. “Ээж нь өвлийн хүйтнээр та хэдийг хөлдүү газар нүдүүлж.. гэх үед хаалга хяхтнан онгойх дуулдаж, бага хүргэн, том зээ хоёр нь ар араасаа цувралдан орж ирлээ.

-Ээ, ашгүй бурханы минь аврал. Ээж сэрчихээ юу? хэмээн гандан хийдийн муугүй номтой лам гэгддэг бага хүргэн нь дуу алдаад сүртэй гэгч нь алга хавсран залбирав. Сийлэн түүнийг паргиа бүдүүн хоолойгоор нь таньж ”Ганбаа хүү минь өнөөдөр чинь хаврын эхэн сарын хэдэн бэ?” хэмээн олон сар олигтой ч дуу гараагүй гэхэд итгэмээргүй хэрэндээ цовоодуугаар чанга асуув. Ганбаа юу юугүй хариулахаар амаа ангалзуулах үед том охин сая орж ирсэн хоёрыг дагуулсаар яаран өрөөнөөс гаржээ. Сийлэн өргөн орноос өөр хогшилгүй ханхай том өрөөнд ганцаар үлдсэнээ ойлгосонгүй, нүдээ алгуурхан аниад мөнхийн аниргүйд хүн хэрхэн живэн оддогийг санан бодсоор байлаа. “Аав минь яасан билээ. “Боллоо, боллоо” гээд амьсгал татсан, ээж болохоор хэнтэй ч юу ч яриагүй, шанааг нь дагаад л хоёр нүднээс нь нулимс бөмбөрөөд байсан. Хөгшин минь яалаа. “Надаас хойш чи минь…” гээд үгээ дуусгаж амжаагүй өөд болсон шүү дээ. Одоо миний ээлж иржээ. Өнөөдөр тэсэх ч маргааш барахгүй. Тэгээд ч надад хувь ерөөл, хэдэн хүүхдэд минь буян байжээ. Цагийн урь үзчихлээ. Би яах вэ, жамаас хаа мултрах”гэж боджээ.

Удалгүй өрөөнөөс гарсан гурав цувралдан орж ирлээ. Том охин нимгэн эрээнээ сольж, хүрэн өнгийн зузаан ноосон цамц өмсжээ. “Ээж та чинь юу л яриад байна даа. Юун ус гэсэх, гадаа жавар тачигнаж байхад” гэхэд хүргэн Ганбаа яаран залгаж” ээж минь өнөөдөр чинь өвлийн эхэн сарын шинийн арван шүү дээ” хэмээн сөөнгөдүүхэн унзад хоолойгоор хүнгэнүүлэв. Том зээ нь мөр хавчигнуулан “ өнөөдөр ёстой хүйтэн байна” гэж сулхан бувтнав. Сийлэн “ юу..” гээд чимээгүй болов.

Эргэн тойрны хамаг юмс дуугаа барсан мэт чимээ аниргүй дүүрнэ.

“Үнэн үү?” хэмээн түүнийг цөхрөнгүй асуухад зэрэг зэрэг “өвлийн эхэн сар, өвлийн эхэн сар, гадаа хүйтэн, гадаа хүйтэн” гэж давтан давтан ханхай өрөөг цуурайтан бараг л хашгиралдав. Сийлэн “ сарьс болсон хөгшин толгой андуурчээ. Агь нүдэлж үзэгдсэн нь зүүд байжээ. Зүүд сэрүүнээ ч ялгахаа байсан зүүлэг амьтан” гэж өөрийгөө хараагаад “ тэгвэл ч “ гэж хэлээд нүдээ нээлээ. Охин нь аягатай бүлээн цайнаас халбагадан уулгахад Сийлэн гүдхийн залгив. Цээжийг зуран орох шингэн хоолойг нь тэсэхгүйеэ бэрх өвтгөсөн ч “өвөл өнгөртөл тэсэх, салхины үзүүр зөөлөртөл тэвчих” гэсэн бодол хамаг зовиурыг нь дарав.

Эхэндээ их л эргэлздэг байлаа. “Үгүй, анх муурч унахад өвөл шувтарч байсан даа. Байз, намар ч байл уу? Тэгэхээр хэчнээн олон хоног ухаангүй дугжирч, энэ хэдийгээ тарчлаасан амьтан бэ, би чинь. Ёстой үйлтэй толгой. Толгой гэснээс залуудаа амьтны үс толгойгоор их оролдохоор ийм болдог хэрэг. Тэр ажилдаа яасан дуртай байсан гээч. Ингэж тарчлахаа мэдэхгүй хайч ангалзуулаад л…” гээд хүчлэн байж цээжээ өндийлгөв. Өрөөнд бага охин нь өнгөрсөн жилийн өвлөөр худалдан авсан гэх хачин үнэтэй үслэг дээлийнхээ сорыг гялтгануулан орж ирлээ. “Ашгүй нэг юм хүйтэрч булган дээлээ өмслөө. Ээж бие нь яаж байна. Царай чинь сайхан харагдаж байна. Та одоо ийм хүйтэнд..” гэснээ өсгий өргөн цонхны салхивчийг хааснаа” даарахгүй байна уу, та. Энэ жилийн өвөл ч ер нь их хүйтэн байна” гэлээ. Сийлэн түүнийг янз муутай харснаа” булга гэж тохой хүрэхгүй амьтан байдаг юм. Чи ч мөн олон амьтны амь нөмөрч явна даа” гэсэнд “ээж бүр дориун, хэрүүл хийхтэй байна” гээд тас тас инээв. Эмгэний эргэлзээ бүрмөсөн тайлагджээ.

“Хүүхдүүдээ л зовоож болохгүй. Хөлдүү газар…Ямар ч байсан тэснэ” гэсээр цаг наашлах урин хаврыг хуруу даран тоолох болов. Хоног хоногоор бие тэнхэрч, хоол унд ч хоолойг нь давах болов. Хүүхдүүд нь ч баяртай байлаа. Хахир хүйтэн өвлийн жавар гадаа тачигнаж, өвчинтэйгээ биш өвөлтэй тэмцэлдэж байгаа Сийлэн эмгэний дотроос ямар их хүч булгийн эх шиг бургилан байгааг төсөөлөхийн аргагүй. Амьд явахын хүч гагцхүү бодолд бүрэлддэг ажээ.

Гэхдээ ирэх өдөр болзолгүй билээ. Саяхан сургуульд орсон түнжгэр толгойт хүү,ээждээ зовсон сэтгэл нь ялимгүй тайтгарсан эцэг эхийнхээ эзгүйд “эмээ, эмээ” гэж хашгирсаар өрөөнд нь орж ирэв. Хүүгийнхээ хөлстэй духыг үнэрлэсэн Сийлэн эмгэнд нэг л сэжиг төржээ.

“Гаднаас орж ирэх шиг л болсон. Яасан халууцсан дамшиг вэ” гэж бодоод “өвлийн хүйтэнд яасан их хөлрөө вэ? гэсэнд хүү нүд эргэлдүүлэн” Юу вэ, эмээ. Өнөөдөр манай сургууль амарсан. Удахгүй зуны амралт болно” гээд нэгийг санав бололтой амаа барьсаар годхийн гарч одов. Эмгэн сая л бүгдийг ойлголоо. Зун, зун гэдэг үг хоолойг нь зүсэх шахуу ордог балга цай шиг залгиур дээр нь тээглэж орхив. Цээжний хөндийд хөгжмийн хялгасан утас тасрах шиг бүдэгхэн чимээ сонсогдоод нүдээ анилаа. Орны хөлд өвгөн нь хөмсөг зангидаж, нүд онийлгон түүнийг ширтэж сууна. “Явах уу даа” гэхийг нь сонсоод Сийлэн эмээ туйлаас баяртай толгой дохилоо.

Өнгөрсөн намрын өнжмөл шар өвсийг үмхэн дарсаар үл мэдэгхэн ногоон туяа суусан хаврын талд агь нүдэлж л байлаа.

П.Батхуяг

Г.Занданшатар: Дубайн гэгдэх 3 гэрээг цуцлах, өр, зээл, шимтгэлийг хүчингүй болгох шаардлагатай байна
Г.Занданшатар: Дубайн гэгдэх 3 гэрээг цуцлах, өр, зээл, шимтгэлийг хүчингүй болгох шаардлагатай байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​