fbpx Д.Дарханбаяр: Намар, өвлийн бэлтгэл ажил 98 хувийн гүйцэтгэлтэй явж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Уул уурхай
Огноо
Унших
6 минут 51 секунд

Д.Дарханбаяр: Намар, өвлийн бэлтгэл ажил 98 хувийн гүйцэтгэлтэй явж байна

Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын Ерөнхий инженер Д.Дарханбаяраас өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар тодрууллаа.

-Манай дулааны цахилгаан станц намар, өвлийн бэлтгэл ажлын хүрээнд гурван үндсэн чиглэлээр 30 гаруй ажил төлөвлөсөн. Өвлийн улирлыг аваар сааталгүй давах нөхцөл бололцоог ханган, одоогийн байдлаар 98 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд болон хөрөнгө оруулалтын чиглэлээр хийгдэж буй нэгдүгээр зуухны их засварын ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай, 11 дүгээр сарын 20-нд ашиглалтад хүлээн авахаар ажлын төлөвлөгөө батлуулан ажиллаж байна. Энэ зуух ашиглалтад орсноор хоёр бэлтгэл зуухтай болж, хэвийн найдвартай ажиллах нөхцөл бүрдэнэ.

-Өнөөдрийн байдлаар танай станц үйл ажиллагааны ямар горимоор ажиллаж байна вэ? Эрчим хүчний системд хэрэглээний өсөлт гарсантай холбоотой хэрэглэгчдийн цахилгааны ачааллыг хязгаарлаж, үйлдвэрлэгчдийг нөөцгүй ажиллуулж байгаа гэсэн яриа гарсан?

-Манай үйлдвэрийн Дулааны цахилгаан станц энэ оны 10 дугаар сарын 1-ээс өвлийн горимд бүрэн шилжин ажиллаж байна. Дөрвөн зуух, дөрвөн машины горимоор Эрдэнэт үйлдвэрийн бүсийн бүх хэрэглэгч болон гаднын 10 гаруй хэрэглэгчийг цагт ойролцоогоор 54 Гкалц хоногт 1400 Гкалц дулааны эрчим хүчээр ханган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар цагт 42-44 мян.кВт/цаг буюу хоногт 1 сая.кВтц гаруй цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байгаа. Үүнээс 850 мян.кВтц орчим цахилгаан эрчим хүчийг төвийн эрчим хүчний системд нийлүүлж байна. Монгол улсад үүсээд байгаа цар тахлын нөхцөл байдлаас хамаарч Засгийн газрын тогтоол, шийдвэрээр ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын цахилгаан, дулааны хэрэглээний үнийг тэглэсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Эрчим хүчний салбарт хэрэглээний өсөлт 10 гаруй хувиар өсөж цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний баланс алдагдах нөхцөл байдал үүссэн. Иймээс ЭХЯ-ны сайд, “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-иас Эрчим хүчний үйлдвэрүүдийн нөөцөд байгаа зуух, турбин-генераторуудыг залгах шаардлага тавьсан.

Уг шаардлагын дагуу манайх дөрвөн зуух, 12 МВт-ын дөрвөн турбингенератортай ажиллаж байна. Ер нь 10, 11 дүгээр сарын төлөвлөгөөгөөр дөрвөн зуух, 12 МВт-ын гурван турбингенератор, 2,5 МВт-ын нэг турбингенератораар цагт 38 МВтцаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байсан. Сүүлийн үед гадна орчны температур дулаан байгаатай холбоотой манай Дулааны цахилгаан станц дээрх дөрвөн зуух, 4х12 МВт-ын машины горимоор батлагдсан төлөвлөгөөнөөс цагт 8-9 мян.кВтцаг цахилгаан эрчим хүч илүү үйлдвэрлэж байна. Ингэснээр зуух, турбингенераторууд маань уурын баланс бараг тэнцүү буюу ашигт үйлийн коэффициент өндөртэй ажиллаж байна. Цаашид гадна орчны хэм -100С-аас их болбол манайх дулааны сүлжээний температурын батлагдсан горимын картыг нэмснээр цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн тоо хэмжээ буурна.

-Хөрөнгө оруулалтын хүрээнд ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Манай Дулааны цахилгаан станц нь хөрөнгө оруулалтын гурван үндсэн чиглэлээр нийт 9,6 тэрбум төгрөгийн өртөгтэй ажил гүйцэтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нэгдүгээрт, их засварын ажлаар дөрвөн ажил төлөвлөсөн. Үүний гурван ажлыг 100 хувь гүйцэтгэсэн. Нэгдүгээр зуухны их засвар 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Хоёрдугаарт, их барилгын чиглэлээр есөн ажил хийхээр төлөвлөсөн. Үүний долоон ажил нь 100 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Хоёр ажил нь 60-85 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотой хилийн цаана сэлбэг тоног төхөөрөмж гацсан шалтгаанаар хоёр компани нэгээс хоёр удаа гэрээгээ сунгасан тохиолдол гарсан. Ямартай ч үлдсэн хоёр ажлыг энэ ондоо багтааж дуусгах шаардлагыг гүйцэтгэгч компанид тавин ажиллаж байна.

-Нүүрсний нөөц хэр байгаа вэ?

-Манай станц өнөөдрийн байдлаар талбайдаа 20 хоног хүрэхгүй нүүрсний нөөцтэй байна. Манайх Шарын голын уурхайгаас нүүрсээ авдаг. Жилд 420 мянган тн нүүрс авахаар төлөвлөсөн. Сүүлийн саруудад Шарын голын уурхай тодорхой шалтгаануудаас үүдэн манайд нийлүүлэх нүүрсээ төлөвлөгөөний дагуу нийлүүлж чадахгүй байгаа. 9, 10 дугаар сард 16 мянга гаруй тонн нүүрс дутуу нийлүүлсэн. Учир нь Шарын голын уурхайн нүүрс фракцлаж ачих төхөөрөмж нь аль 1970-1980-аад оны технологи байдаг. Эвдрэл гэмтэл байнга гардаг. Мөн нүүрсний галт тэргийг төмөр замаар шилжүүлэг хийдэг галт тэрэг нь байнга гэмтдэг. Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц ТӨХК-ийн 35 МВт-ын өргөтгөл энэ намар ашиглалтад орсонтой холбоотой төлөвлөгөөт бус нүүрс нийлүүлэх болсон, бусад айл өрх, аж ахуйн нэгжүүдэд өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 60 мянга гаруй тонн сайн чанарын нүүрс нийлүүлэх ажил хийгдсэнтэй холбоотой танай төлөвлөгөө тасалдсан гэдгээ тайлбарлаж байгаа. Монгол Улсын Эрчим хүчний яамны Нүүрсний бодлогын газар, Улаанбаатар төмөр замын удирдах газар, Нүүрсний уурхайнууд, Дулааны цахилгаан станцуудын хамтарсан зөвлөгөөн сард нэг удаа хийдэг. Энэ зөвлөгөөний үеэр нүүрсний нийлүүлэлт, нөөцийн талаар асуудал тавьж, ажилласны үр дүнд 11, 12 дугаар сард нийт 90 мянган тонн нүүрс, төлөвлөгөөнөөс 10 мянган тонн илүү нүүрс ачуулах шийдвэр гаргуулсан. Ингэснээр, хоёр оны зааг дээр 35 мянга гаруй тонн нүүрсний нөөцтэйгөөр он давах боломжтой болно.

-Баярлалаа.

Т.Батчулуун

“Мал эмнэлгийн хүрээлэн 60 жилд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо
“Мал эмнэлгийн хүрээлэн 60 жилд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​