fbpx ЭМЯ: Коронавируст халдварын 634 тохиолдол шинээр батлагдаж, 11 хүн нас барлаа
 
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/11/24
Унших
0 минут 46 секунд

ЭМЯ: Коронавируст халдварын 634 тохиолдол шинээр батлагдаж, 11 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 634 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 380,021 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 342 нь Улаанбаатар хотод,
  • 292 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 11 хүн нас баржээ.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 7,378 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 14,692 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.

Мөн 1,439 хүүхэд, 228 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байгаа аж.

АНУ стратегийн нөөцөөсөө 50 сая торх нефть гаргана
УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатар, Ц.Баясгалан нарт МУГЖ цол хүртээнэ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
  1. Зочин

    Энэ тоо бол зөвхөн PCR шинжилгээгээр батлагдсан тоо. PCR шинжилгээ өгч чадахгүй байгаа болон түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан шинжилгээний тоо байхгүй байгаа шүү дээ. ийм учир дутагдалтай байгаа тоог буурч байна гэж үзэх үү.

Шинэ мэдээ