Монгол Улсад орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театрын түүхт 90 жилийн ой тохиож байна.
Энэхүү ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд нарыг Монгол Улсын төрийн дээд шагнал Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар” цолоор, гавьяат жүжигчин, ЗУХ-ийн дарга Б.Жаргалсайханыг “Ардын жүжигчин” цолоор шагнахаар болжээ.
Шагнал гардуулах ёслол өнөөдөр 14:00 цагт Төрийн ордонд болох юм байна.