fbpx Бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт харьцангуй сайжирсан тул үнийн өсөлт бага зэрэг буурч байгааг ажлын хэсгийнхэн мэдээллээ
 
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/11/24
Унших
0 минут 42 секунд

Бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт харьцангуй сайжирсан тул үнийн өсөлт бага зэрэг буурч байгааг ажлын хэсгийнхэн мэдээллээ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх ажлын хэсгийг мэдээллийг өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар сонссон. БНХАУ-аас өнөөдрийн байдлаар төмөр зам болон агаарын замаар бараа татан авч байгаа. Цаашид хилийн 0 цэг дээр дулаалгатай чингэлэг солилцох байдлаар зохион байгуулах талаар ажлын хэсэг мэдээлэл өгсөн.

Бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт харьцангуй сайжирсан тул үнийн өсөлт бага зэрэг буурч байгаа гэх мэдээллийг ажлын хэсгийнхэн мөн өгсөн" гэв.

Т.Баярхүү: Мөрдөж байгаа дөрвөн түвшинг өөрчлөхөөр ажлын хэсэг ажиллаж байна
ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр С.Мөнхнасанг томилов
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ