fbpx “Лалын улс”-ын террористууд талибуудад бууж өгчээ
 
Ангилал
Дэлхий дахинд
Хэзээ
2021/11/24
Унших
0 минут 54 секунд

“Лалын улс”-ын террористууд талибуудад бууж өгчээ

ТЕХРАН. /TASS/. Афганистаны зүүн нутгийн Нангархар мужид террорист “Лалын улс” бүлэглэлийн 80 гаруй гишүүн “Талибан” хөдөлгөөны аюулгүй байдлын хүчнийхэнд бууж өгсөн гэж “Pajhwok” агентлаг мэдээлжээ.

Террористууд мужийн омгийн ахлагч нар зуучилсны ачаар бууж өгчээ. Тус агентлаг үүнээс өөр мэдээлэл өгөөгүй байна.

Сүүлийн гурван сарын туршид Афганистаны хэд хэдэн муж болон нийслэлийн бүсэд удаа дараа дэлбэрэлт, зэвсэгт халдлага, буудалцаан болж, талибууд төдийгүй нутгийн иргэд амиа алдсан юм. Эдгээр халдлагын заримынх нь хариуцлагыг “Лалын улс” бүлэглэлийн салбар болох "Хоросан дахь Лалын улс" бүлэглэл өөртөө хүлээжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Хоёрдугаар эмнэлгийн дарга Я.Амаржаргалыг нөхрийнхөө дансаар их хэмжээний мөнгө эргэлдүүлсэн асуудлаар АТГ шалгаж байна
Эрхүү хоттой хамтран сурагчдын дунд гар зургийн уралдаан зохион байгууллаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ