
2021.11.28-ны өдөр буюу өчигдөр Турк-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 200 гаруй зорчигчоос шинжилгээ авахад хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарсан гэх мэдээлэл гарсан. Уг асуудлыг УОК-ын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Турк-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн иргэдээс халдвартай тохиолдол илрээгүй. Эерэг гарсан хүн одоогоор байхгүй байна" гэлээ.