fbpx ДЭМБ: “COVID-19”-өөр өвчлөөд эдгэрсэн хүмүүс “Омикрон“ хувилбараар халдварлаж болзошгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/11/29
Унших
0 минут 45 секунд

ДЭМБ: “COVID-19”-өөр өвчлөөд эдгэрсэн хүмүүс “Омикрон“ хувилбараар халдварлаж болзошгүй

Урьдчилсан мэдээллээс үзэхэд “COVID-19”-ийн халдвар аваад эдгэрсэн хүмүүс коронавирусын "Омикрон" хувилбарын халдвар авах эрсдэл өндөр байж болзошгүй гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) мэдээлсэн байна.

Уг хувилбарын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл "ойрын өдрүүд, долоо хоногт" бэлэн болно гэж ДЭМБ онцлон тэмдэглэсэн байна. Түүнчлэн одоо хэрэглэж буй PСR-ын шинжилгээ нь шинэ хувилбарын халдварыг илрүүлэх чадвартай болохыг баталжээ.

“Омикрон” хувилбар хангалттай судлагдаагүй байгаа бөгөөд “дельта” хувилбараас илүү аюултай байж болзошгүй гэж дүгнэхэд эрт байна гэж ДЭМБ өмнө нь мэдэгдсэн байна.

Д.Сумъяабазар: Зорилтот бүлгийн 50 хувь нь нэмэлт тундаа хамрагдвал шар түвшинд шилжих боломж бүрдэнэ
Зулын 25-нд хийх зан үйл
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ