Хүйтний улиирал ирж хүүхэд залуус гадаа талбайд өрнөдөг спортын төрлүүдээр хичээллэхэд хүндрэлтэй байдаг билээ. Тэгвэл “Дэрэн клуб” хүүхэд залуусыг өвлийн улиралд ч хөлбөмбөгөөр хичээллэх боломжийг бүрдүүлэхээр зорьж монголын анхны агаараар хийлэгддэг дулаан талбай байгуулах эйр дом төслийг хэрэгжүүлжээ. Тус клубын өсвөрийн багийн ивээн тэтгэгч Жүр Үр компани төслийн хамтрагчаар ажилласан байна. Одоогийн байдлаар талбай дотор нэмэх хэмийг зааж байгаа бөгөөд эцэг эхчүүдийн сэтгэгдэл ихээхэн өндөр байна.
Хүүхэд залуус өвлийн улиралд ч хөл бөмбөг тоглох боломжтой болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.