fbpx У.Хүрэлсүх: Улс төрийн намын тухай хуулийг санаачлан УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 57 секунд

У.Хүрэлсүх: Улс төрийн намын тухай хуулийг санаачлан УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх болно

МАН-ын 30 дахь Их хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг ЕТГ-ын дарга Я.Содбаатар уншиж, танилцууллаа.

Мэндчилгээнд:

"Эрхэм хүндэт Их хурлын төлөөлөгчид өө,

Журмын нөхөд өө, хүндэт зочид оо,

Эх орныхоо өнцөг булан бүрээс намын олон түмнээ төлөөлөн хүрэлцэн ирсэн Монгол Ардын Намын эрх барих дээд байгууллага Их хурлын бүрэн эрхт төлөөлөгчид Та бүхэнд болон МАН-ын нийт гишүүд, дэмжигчдэд чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлж, Их хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Төв Азийн цээжинд байгуулагдсан анхны улс төрийн хүчин МАН-ыг үүсгэн байгуулж, тэмцэл ялалтын түүхийг бүтээж, улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө алтан амь, бүлээн цусаа өргөсөн эх орончид, улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө амьдрал, залуу халуун нас, хөлс хүчээ зориулсан өвөг дээдэс, ахмад үеийнхээ алдар гавъяаг бахархан дурсаж, олон намын тогтолцоотой өнөө үед улс төрийн идэвхтэй байр суурь баримтлан улс орныхоо язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, ардчилал, хүний эрхийг дээдлэх үзэл санаа, үнэт зүйлийнхээ төлөө зүтгэж буй Ардын намын нийт гишүүд, дэмжигчдэд Монгол Ардын Намын түүхт 100 жилийн ой болон Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жилийн ойн баярын мэндийг хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Их хурлын эрхэм төлөөлөгчид өө,

Бидний өвөг дээдэс тусгаар тогтнолоо тунхаглан, Бүгд Найрамдах улсаа байгуулж,эх орноо дэлхий ертөнцөд хүлээн зөвшөөрүүлж, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж,Төр улсаа сэргээн бадраасан агуу их үйл хэрэг нь хэзээ ч мартаж үл болох түүхэн гавьяа юм.

100 жилийн өмнөх “Тангаргийн гэрээ”-нээс шинэ Ардчилсан Үндсэн хуулийг батлан хэрэгжүүлсэн нэгэн зууны түүхийг товчоолон дүгнэвээс Монгол Ардын Нам нь Ардын эрхэт, Бүгд Найрамдах Үндсэн хуульт төр засгаа эмхлэн байгуулж, улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөө бүтэн зууны турш тэмцэн зүтгэж, шинэ зууныг өртөөлөн угтаж буй улс төрийн ууган хүчин болохыг илтгэн харуулж байна.

Энэ их тэмцэл, зүтгэлийн хүчинд Монголын хүн ам өсч, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг болж, зуун зууны хоцрогдлыг түүх болгон үлдээж, соёл боловсрол, сонгодог урлагийг хөгжүүлж, Монгол хүн сансарт нисэж, дэлхийн хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн алхаж, Орчин үеийн сайхан Монгол орон минь хөгжин мандсан түүхтэй.

Өнгөрсөн ХХ зууны нөр их бүтээн байгуулалт, ололт амжилт нь манай ард түмний хөдөлмөр зүтгэлийн үр шим, Монгол Ардын Намын удирдан манлайлсан бодлого, үйл ажиллагааны бодит үр дүн байсан юм.

Өнгөрсөн зуун жилд Монголчууд бид тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа сэргээн мандуулж, баталгаажуулж чадсан бол Ирэх зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлаа ханган, хүчирхэг эдийн засагтай хөгжилтэй улс болох түүхэн зорилт та бүхний өмнө дэвшигдэн тавигдаж байна.

Эрхэм нөхөд өө,

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, хуулийн дагуу намын гишүүнчлэлээсээ түдгэлзсэн ч Монголын улс төрийн ууган хүчин, Монгол Ардын Нам улс орныхоо хөгжил дэвшлийг түүчээлэхийн зэрэгцээ ард түмнийхээ итгэл сэтгэлийг ямагт дааж байгаасай гэж чин зүрхнээсээ хүсдэг билээ. Мөн МАН ард иргэдийнхээ санаа бодол, шүүмжлэл, зэмлэл, шаардлагыг байнга сонсож, сонор соргогоор хүлээн авдаг, үнэлэлт дүгнэлт хийж, алдаа дутагдалаа засаж, амжилт ололтоо бататгадаг, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө, нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө, Монгол хүн байгалийн баялагтаа эзэн байхын төлөө ард түмэнтэйгээ хамт тууштай тэмцэж чаддаг улс орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, ард иргэдийнхээ дунд амьдардаг ард түмнээрээ овоглосон ардын нам байж чадна гэдэгт Төрийн тэргүүний хувьд итгэл төгс байна.

Аливаа улс төрийн нам нь нийгмийг бүрдүүлэгч эд, эс болохынхоо хувьд нийгмийн хөгжилтэйгөө хөл нийлүүлэн төлөвшин хөгжиж байх учиртай.

Улс төрийн намууд нам дотроо ч, намууд хоорондоо ч эв эетэй байж, шударга ёсыг дээдлэн улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө санаа бодлоо нэгтгэн, ард түмнээ улс төрөөр талцуулан хуваахгүй, нийгмийн тогтвортой байдлыг ханган эв нэгдэлтэйгээр хамтран ажиллах шаардлагатай цаг үе болоод байна.

Цаашид Монголын улс төрийн намууд нь улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө санал санаачилга гарган хөгжлийн бодлогоороо өрсөлддөг бодлогын институт болон төлөвшиж, гишүүд дэмжигчид нь ёс суртахуунтай нийгмийг манлайлагч байж, дэвшилтэт ардчилсан үзэл санаа, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг орчин цагийн улс төрийн хүчин болохын төлөө чармайн зүтгэх ёстой.

Тиймээс миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд улс төрийн намын тухай хуулийг санаачлан УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх болно гэдгээ энд тэмдэглэн хэлье.

Эрхэм нөхөд өө!

МАН 2020 оны УИХ болон орон нутгийн сонгууль, 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ард иргэд, сонгогч түмнийхээ итгэлийг хүлээн төр засгийн эрхийг хэрэгжүүлж байгаа эрх баригч улс төрийн хүчин билээ.

Энэ их итгэлийг их хариуцлага гэж ойлгох ёстой. Ард түмнийхээ энэ их итгэл найдварыг сэтгэл зүтгэлээр, ажил хөдөлмөрөөр, үр дүнгээр, их бүтээн байгуулалтаар хариулах ёстой гэдгийг байнга санаж, бүхий л хүч бололцоогоо дайчлан ажиллах учиртай.

Өнөөдөр дэлхий нийтээрээ цар тахал аюулт өвчинтэй тэмцэж, олон зуун иргэд амь насаа алдан,эдийн засаг хумигдаж, бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон байгааг хүн болгон мэдэж байгаа. Монголчууд бид эвээ эрхэмлэж, хүчээ нэгтгэж,эдийн засгаа сэргээн, бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай амаргүй нөхцөлд ажиллаж, амьдарч байна.

Цар тахлын аюул, хөнөөлийг арилгаж, энх амгалан амьдрал, тогтвортой хөгжилд хүрэхийн төлөө хүн бүр хүчин зүтгэж, үндэстнээрээ нэгдэн нийлж, хамтран ажиллах нь хамгаас чухал юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч эх орон, ард түмнээ гэсэн зөв зүйтэй санал, санаачилга, бодлого, үйл ажиллагааг ямагт дэмжин, хамтарч ажиллах болно.

Их жанжин Д.Сүхбаатар:

“Бидний улс эв саналаа нэгтгэж,

Нийтийн нэгэн хүчийг нийлүүлэн,

Нэгэн зэрэг зориглон хөдөлвөөс

Үл хүрэх газаргүй бөгөөд

Мэдэхгүй, чадахгүй хэмээх явдал огт үгүй болж,

Үүрд цэнгэлийн манлайг олж болохыг

Дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ.” хэмээн одоогоос 100 жилийн тэртээ хэлсэн билээ.

Улс эх орон, үндэсний эрх ашиг гэдэг бол та бидний хүндэтгэн дээдлэх үнэт зүйл юм. Тийм учраас аливаа асуудалд гагцхүү улс эх орон, нийт ард түмний нийтлэг эрх ашгийг нэн тэргүүнд авч үзэн шийдвэр гаргаж байх нь чухал.

Шинэ зуунд МАН болон улс төрийн бүх нам, хүчин, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг улам бататгаж, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөн, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлаа хангаж, ард иргэд нь аз жаргалтай, сэтгэл хангалуун, тэгш дүүрэн амьдрах боломжтой хүчирхэг Монгол Улсыг цогцлоон хөгжүүлэхийн төлөө манлайлан зүтгэхийг та бүхэнд уриалж байна.

Улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө анх үүсгэн байгуулагдсан улс төрийн ууган хүчин Ардын намын түүхт 30 дугаар Их хуралд дахин амжилт хүсье. Бүрэн эрхт Монгол Улс, бүтэн заяат ард түмний минь цог хийморь босоо байж Монгол Улс мандан бадрах болтугай." гэжээ.

Эрчим хүчний дэд бүтцийн төвлөрлийг сарниах Surge WATT-ийн нээлттэй захиалга эхэлнэ
Эрчим хүчний дэд бүтцийн төвлөрлийг сарниах Surge WATT-ийн нээлттэй захиалга эхэлнэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​