Өчигдөр улсын хэмжээнд нэмэлт тунг өчигдөр 4.689 хүн хийлгэжээ. Ингэснээр нэмэлт тунд хамрагдсан иргэдийн тоо 740.043 болж нэмэгдлээ.
Энэ нь нийт хүн амын 23 хувь, зорилтот бүлэг буюу 18-аас дээш насны иргэдийн 39 хувийг эзэлж байгааг Ерөнхий сайдыг Хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.
III тунгийн хамралт хүн амын 23%, насанд хүрэгчдийн 39%-тай бна.
— Bolortuya Chuluunbaatar (@Bolort) December 6, 2021
III тунд 70-74 насныхан хамгийн идэвхтэй буюу 56.6% нь хамрагдаад бна.
Аймгуудаас Завхан хамгийн идэвхтэй буюу насанд хүрэгчдийнх нь 49% III тундаа хамрагджээ.
Вакцины III тундаа идэвхтэй хамрагдацгаая! pic.twitter.com/g6jtXMgDmB
Коронавирусийн эсрэг вакцины бүүстер тунд 70-74 насныхан хамгийн идэвхтэй хамрагдаж байгаа бөгөөд уг насны иргэдийн 56.6% вакцины нэмэлт тунг хийлгэжээ.
Аймгуудаас Завхан хамгийн идэвхтэй буюу насанд хүрэгчдийнх нь 49 хувь бүүстер тундаа хамрагдсан байна.