fbpx “E-Mongolia”: Төсөвт 4.8 тэрбум төгрөг төвлөрүүлж, иргэдээс 52.8 тэрбум төгрөг хэмнэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 26 секунд

“E-Mongolia”: Төсөвт 4.8 тэрбум төгрөг төвлөрүүлж, иргэдээс 52.8 тэрбум төгрөг хэмнэв

Монгол Улс цахим үндэстэн болох эрэлхийллээ зоригтой эхлүүллээ. Магадгүй хөл хорионы дэглэмд “хийцгүүрч” өнгөрүүлсэн хугацаанд төрийн хамгийн шуурхай хийгээд иргэдийн амьдралд бодит өгөөж мэдрэгдсэн ажлаар цахим шилжилтийг нэрлэж болно. Тиймдээ ч энэ Засгийн газрын хамгийн том амбици бол цахим үндэстэн санаачлага юм. Ерөнхийдөө манай улсыг цахим улс болгох ажлыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар гардан хэрэгжүүлж өнгөрсөн жилийн өдийд албан ёсоор нээж, тууз хайчилж байв. Тухайн үед Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллгааны хөтөлбөрт цахим шилжилтийн ажил орсон. Үүний эхний алхам болгож “E-Mongolia” нэгдсэн платформыг нээлээ. Төрийн үйлчилгээг иргэдэд цахимаар хүргэхээс гадна төрийн байгууллагын хоорондын мэдээлэл солилцох систем, мобайл аппликейшн, веб сайтаар дамжуулан үйлчилгээ авах боломжтой. Цаашид иргэдэд хэрэгтэй,шаардлагатай бүх үйлчилгээг цахимд оруулахад хичээж ажиллаж байна. Хугацааны хувьд технологиос илүү хууль, эрхзүйн асуудал чухал байгаа. Цахимжуулалтын ажилд хамгийн их анхаарах ёстой зүйл бол мэдээллийн аюулгүй байдал. Өөрөөр хэлбэл, технологийн шийдлээс илүү, иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах, төрийн байгууллага хооронд мэдээлэл солилцохдоо иргэдийн дата нууцлалыг яах вэ гэдэг зүйлийг анхаарах ёстой. Цахим шилжилтийг дур мэдэн хийгээгүй. Олон улсын туршлагыг сайн судалж нэвтрүүлсэн. Тухайлбал, Эстон улсын Цахим засаглалын академитай хамтарч байна. Сүүлийн үед Украйн улс манайхтай ижил цахим шилжилтийг хийж эхэлсэн” гэж байв. Тэгвэл түүнээс хойшхи жилийн хугацаанд төрийн үйлчилгээний нэгдсэн портал "E-mongolia" хэрхэн “ажиллав” гэдгийг бид онцоллоо. Мөн цахим үндэстний гол цөм болсон мэдээллийн аюулгүй байдлыг хангах суурь баазыг хэр бат бөх тавив гэдэг энэ салбарын бодлого байх учиртай юм.

“E-Mongolia” анх 25 төрийн байгууллагын 181 үйлчилгээтэй ашиглалтад орж байсан. Өнөөдрийн байдлаар төрийн 56 байгууллагын 569 үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 1.9 сая гаруй хэрэглэгчид 5.3 сая удаа төрийн үйлчилгээг үзүүлсэн. Иргэндээ хуваагаад үзэхээр нэг иргэн дунджаар 2-3 удаа “E-Mongolia”-гаар үйлчилгээ авсан тооцоо гарчээ.

“E-Mongolia” системийг нэвтрүүлэхээр судалж хийж байх үед цахим шилжилт хийгдээгүйн улмаас төсвөөс 166.5 тэрбум төгрөг, иргэдээс 153.4 төгрөгийг жилдээ зарцуулдаг гэсэн тооцоо гарч байж. Тэгвэл дижитал шилжилт хийснээр төр 9.9 тэрбум төгрөг, харин иргэд 3.7 тэрбум төгрөгийг хэмнэх боломж бүрдэнэ гэж тооцжээ. Тэгвэл 2020 оны аравдугаар сард нэвтрүүлснээс хойш нэг жилийн хугацаанд 4.9 сая удаагийн төрийн үйлчилгээг амжилттай үзүүлж, төлбөртэй үйлчилгээнээс 4.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Систем нэвтэрснээр Монгол Улсын иргэн төрийн үйлчилгээ авахдаа үйлчилгээ үзүүлэгч байгууллага руу ирж, буцах унааны зардал, хугацаанаас үүдэлтэй зардлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож үзэхэд 52.8 тэрбум төгрөг хэмнэснийг хөндлөнгийн судалгааны байгууллагууд гаргажээ.

Хамгийн гол нь нэг иргэн нэг төрийн үйлчилгээ авахад дунджаар 2.5 цаг зарцуулдаг гэх судалгаа бий. Тэгвэл өнөөдөр онлайн үйлчилгээ авснаар тухайн хүн 5-10 минутын дотор ажлаа амжуулах боломж бүрдсэн. Үүний цаанаа төрийн олон шатлалт үйлчилгээ буюу тухайн иргэн бүрдүүлэх бичиг баримтын дагуу материалаа бүрдүүлээд өгөхөд төрийн нэг албан тушаалтан шалгаад, нэмж материал бүрдүүлэх шаардлагатай зэргээр олон дахин явуулдаг, чирэгдэл үүсгэдэг асуудал цахим платформын ачаар буурсан байна. Товчхондоо, иргэн нэг цонхноос л шаардлагатай бүх материалаа цуглуулаад, өөрт хэрэгтэй үйлчилгээгээ түргэн шуурхай авах боломжийг “E-Mongolia” нээсэн.

Цаашид хүний өдөр тутам ашигладаг банкны карт болон бусад бичиг баримтуудыг нэмж байршуулах боломжтой. Мөн хэрэгцээт үйлдлүүд хэсэгт нийгмийн даатгал, үнэт цаас, зээлийн мэдээлэл, хувьцаа эзэмшдэг хуулийн этгээдүүд, тээврийн хэрэгсэл гэх мэт олон цэсүүд “Profile” цэсэнд нэмэгдсэн. Ингэснээр иргэн өөрийн мэдээллээ олон газраас хайхын оронд нэг газраас шууд харах юм. Дээр нь өмнө нь 569 төрийн үйлчилгээг нийгмийн даатгалын үйлчилгээ, барилга, газрын үйлчилгээ гэж бүлэглэдэг байсан бол “E-Mongolia 2.0”-д “Ажил бүтээхэд тань тусална” цэс нэмж хүмүүст түгээмэл тулгардаг асуудлуудыг “Бичиг баримтаа гээсэн”, “Жолооч танд”, “Гэр бүл зохион”, “Хүүхэдтэй боллоо”, “Хуулийн этгээд байгуулах”, “Орон сууцтай болох” зэргээр хайж олоход амархан байдлаар бүлэглэжээ. Тухайлбал, шинээр төрсөн хүүхдээ бүртгүүлэх, хуулийн этгээд бүртгүүлэх цэсээр дамжиж Монгол Улсын анхны цахим хүүхдүүд болон хэдхэн хормын дотор хуулийн этгээдийн нэрээ хайж олоод, зайнаас бүртгүүлсэн цахим компаниудыг бүртгээд байгаа аж.

Одоогоор төрийн 569 үйлчилгээ цахимжаад байгаа бол орон нутгийн үйлчилгээнүүд нэмэгдээд 5000-д хүргэнэ. Алсдаа G2G” буюу төрийн байгууллагуудын хоорондын харилцаа, “G2B” буюу төр-бизнесийн харилцааг, “G2C” буюу төр-иргэний бүх харилцааг цахимжуулахаар зорьж байгаа аж.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Өнөөдөр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын суурин 173, түр 14 цэг, явуулын 20 баг ажиллана
Өнөөдөр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын суурин 173, түр 14 цэг, явуулын 20 баг ажиллана
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​