fbpx КРЕМЛЬ: Путин, Байден нарын яриа хэлэлцээний нарийн ширийнийг дэлгэлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэлхий дахинд
Огноо
Унших
5 минут 53 секунд

КРЕМЛЬ: Путин, Байден нарын яриа хэлэлцээний нарийн ширийнийг дэлгэлээ

Ушаков: Байден Украинд халдан довтолбол "том хэмжээний хориг арга хэмжээ авах" талаар Путинд мэдэгдсэн.

Кремль ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Америкийн удирдагч Жо Байден нарын онлайн хэлэлцээний дэлгэрэнгүй мэдээллийг дэлгэв. Энэ тухай ОХУ-ын төрийн тэргүүний туслах Юрий Ушаковын ярььсныг РИА Новости мэдээлэв.

Түүний хэлснээр, уулзалтын гол сэдвүүдийн нэг нь Украины нөхцөл байдлын тухай байв. Тиймээс төрийн тэргүүнүүд энэ асуудалд багагүй хугацаа зарцуулжээ. Америкийн удирдагч Оросын цэргүүд Украины хилийн ойролцоо идэвхтэй хөдөлгөөнд байгаад санаа зовж буйгаа тэмдэглэж, хурцадмал байдал үүссэн тохиолдолд "том хэмжээний хориг арга хэмжээ авах" талаар Путинд мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч мөн НАТО-гийн зүүн зүг рүү чиглэсэн хөдөлгөөний талаар хариу барьжээ.. В.Путин Украины эрх баригчдаас тус улсад орос хэлний талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд Байдены анхаарлыг хандуулав. Үүний үр дүнд талууд Украины нөхцөл байдлын талаар үргэлжлүүлэн ярилцахаар тохиролцсон байна.

Үүний зэрэгцээ Украинд Оросын цэргийг оруулах асуудал хэлэлцээрийн явцад ч хөндөгдөөгүй гэж Ушаков тэмдэглэв.

Тэрбээр "Энэ талаар огт яриагүй. Украин руу цэргээ хэрхэн оруулах вэ? Энэ нь юу вэ? Халдлага уу, эсвэл юу байх вэ? Ер нь бол энэ талаар яриагүй" гэжээ.

Украйнаас гадна хоёр улсын удирдагчид дэлхийн хоёрдугаар дайнд Орос, АНУ-ын хохирлын талаар хэлэлцсэн гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах мэдэгдэв. Энэ асуудлыг Байден өөрөө хөндөж, чин сэтгэлээсээ ярьсан гэжээ.

Талууд цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллахдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааны талаар ярилцжээ. Гэсэн хэдий ч төрийн тэргүүнүүд цар тахал, уур амьсгал, эрчим хүч, тэр дундаа "Хойд урсгал-2" хийн хоолойн нөхцөл байдал зэрэг сэдвүүдийг хөндсөнгүй.

Хурцадмал байдлын үр дагавар

Харин Цагаан ордны мэдэгдэлд дурдсанаар Байден ярианы үеэр Украинд халдлага үйлдвэл АНУ ОХУ-ын эсрэг “том хориг арга хэмжээ авна” гэж Путинд анхааруулжээ. Үүнээс гадна Вашингтон ийм үйл явдлын өрнөлд НАТО-гийн зүүн жигүүрийг бэхжүүлэх бодолтой байгаа бөгөөд Балтийн орнууд, Румын, Польшийн цэргийн тусламж үзүүлэх хүсэлтэд нааштай хариу өгөхөд бэлэн байна. Нэмж дурдахад АНУ нь Оросыг дэлхийн санхүүгийн системээс бүрмөсөн тусгаарлах хувилбарыг авч үзэж байгаа ажээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жейк Салливан хэлэхдээ, Орос улс Украинд халдлага үйлдэхээр шийдсэн гэдэгт одоог хүртэл итгэхгүй байна гэжээ.

Хориг арга хэмжээ авах нь АНУ-д ч эерэг нөлөө үзүүлэхгүй гэж Путин тэмдэглэв. "Байден болзошгүй хориг арга хэмжээний талаар ярьсан бол харин манай ерөнхийлөгч Оросын хувьд хориг арга хэмжээ нь шинэ зүйл биш, удаан хугацаанд ийм хориг арга хэмжээгнд байсан. Гэхдээ харамсалтай нь энэ бүхэн ОХУ-д ч тэр, Нэгдсэн Улсад ч эерэг нөлөө үзүүлэхгүй байна" гэж хэлсэн хэмээн Ушаков тэмдэглэжээ.

Путин мөн Москвагийн "улаан шугам"-ыг Байденд сануулсан гэж Оросын ерөнхийлөгчийн туслах мэдэгдэв. Түүний хэлснээр, Москвагийн хувьд хамгийн сүүлчийн алхам бол НАТО-г зүүн зүгт улам урагшлуулсан тохиолдолд Украинд довтолгооны зэвсгийг байрлуулах явдал юм.

Нээлттэй яриа

Уулзалтын дараа Байден Владимир Путинтэй тодорхой бөгөөд шууд харилцах боломжийг сайшаажээ. Түүний хэлснээр, төрийн тэргүүнүүдийн яриа хэлэлцээ шууд, илэн далангүй болсон.

ОХУ-ын тэргүүний туслах нь хариуд нь Оросын ерөнхийлөгч, Америкийн удирдагч хоёрын яриа хэлэлцээ ажил хэрэгч шинж чанартай болсон гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ ерөнхийлөгч нар ярилцахдаа хошигнох юман дээрээ хошигнож, бас магтаж сайшаах зүйлээ ч мартаагүй аж.

Түүний хэлснээр, Байден Путинтэй ярилцахдаа Оросын эсрэг хориг арга хэмжээ авч магадгүй гэж яриагаа зөөлрүүлсэн байна. Ярилцлагын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч хязгаарлалтын арга хэмжээг өмнө нь олон нийтэд хийсэн янз бүрийн мэдэгдлээсээ илүү хүлээн зөвшөөрөгдсөн хэлбэрээр дурдсан гэж Ушаков тэмдэглэв.

Орос, АНУ-ын ерөнхийлөгч нарын уулзалт 12-р сарын 7-нд болж хоёр цаг үргэлжилсэн бөгөөд тусгай видео холбоогоор явагдсан юм. Харилцааны энэ шугамыг өмнөх засаг захиргааны үед бий болгосон ч өнөөдөр анх удаагаа ашиглаж байна гэж Кремль мэдэгдэв.

Сэтгүүлчдэд улстөрчдийн харилцаж буй бичлэгийг анх үзүүлсэн ч дараа нь хаалттай горимоор хуралдсан. Ерөнхийлөгч нарын одоогийн цахим яриа хэлэлцээр нь Байден ажлаа авснаас хойш тав дахь удаагийнх нь болж байна.

Эх сурвалж: Лента.ру

ЭМЯ: Коронавируст халдварын 310 тохиолдол шинээр батлагдаж, 3 хүн нас барлаа
ЭМЯ: Коронавируст халдварын 310 тохиолдол шинээр батлагдаж, 3 хүн нас барлаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​