fbpx Хятад улс коронавирусыг эмчлэх эм бүтээжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 19 секунд

Хятад улс коронавирусыг эмчлэх эм бүтээжээ

12-р сарын 8-нд буюу өчигдөр БНХАУ-ын Эм бэлдмэлийн хяналт удирдлагын үндэсний газар Бээжин дахь Тэншэн Хуачуань эм бэлдмэлийн технологийн компанийн судалж бүтээсэн коронавирусыг саармагжуулах эсрэг биетийн нэгдсэн эмчилгээний эм болох Амбавиримаб тарилга (BRII-196) ба Ромисвиримаб тарилгын (BRII-198) бүртгүүлэх өргөдлийг яаралтай журмаар хянан, улмаар зөвшөөрчээ.

Энэ нь Хятад улсын бие даан судлан бүтээсэн коронавирусын эсрэг эмчилгээний эм бэлдмэл юм.

сонин mn

БНХАУ-ын Эм бэлдмэлийн хяналт удирдлагын үндэсний газар "Эм бэлдмэлийн хяналт удирдлагын тухай хууль"-ийн холбогдох заалт, эм бэлдмэлийн зөвшөөрлийн тусгай журмын дагуу, хяналт үнэлгээг яаралтай хийж, дээрх хоёр эмийг өвчтөний шинж тэмдэг нь хөнгөн өвчтөн, биеийн байдал нь хүндрэх, цаашлаад нас барах эрсдэлтэй насанд хүрэгчид болон өсвөр насныхан (12-17 насны, биеийн жин ≥40кг) -д хэрэглэхийг зөвшөөрчээ. Тодруулбал халдвар авсан өсвөр насныхан (12-17 насны, ≥40 кг жинтэй) эдгээр эм бэлдмэлийг хэрэглэж болох ажээ.

С.Ренчин

sonin.mn

“Apple” компани iPhone утасны үйлдвэрлэлээ зогсоожээ
“Apple” компани iPhone утасны үйлдвэрлэлээ зогсоожээ
 
Дэлхийн бөмбөрцгийн бүтцийг судлах зорилготой гүний өрөмдлөг Хятадын баруун хязгаарт эхэлжээ
Дэлхийн бөмбөрцгийн бүтцийг судлах зорилготой гүний өрөмдлөг Хятадын баруун хязгаарт эхэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ