fbpx Япон улсын ерөнхий сайд “сүнстэй байшин”-д нүүж орно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 19 секунд

Япон улсын ерөнхий сайд “сүнстэй байшин”-д нүүж орно

Сүүлийн 10 орчим жилийн хугацаанд эзгүй байсан албан өргөөндөө Япон улсын ерөнхий сайд удахгүй нүүж орох гэж байгааг хэвлэлүүд мэдээлжээ.

Яг тодорхой хугацаа хэлээгүй ч NHK сувгийн мэдээлснээр ерөнхий сайд Фумио Кишида тун удахгүй 1929 онд анх баригдсан 5,183 м.кв талбайтай албан ёсны өргөөндөө нүүж орох гэнэ.

Уг барилгыг сэргээн засварлах ажил 2005 онд дуусахад муу ёрын сүнсийг зайлуулах Шинто шашны зан үйл хийж байжээ.

Хоёр сарын өмнө ерөнхий сайдаар томилогдсон Кишида энэ өргөөнд амьдарснаар яаралтай тохиолдолд албан тасалгаандаа богино хугацаанд хүрч очих боломжтой болох юм байна.

Одоо тэрбээр парламентын гишүүдийн амьдардаг байранд амьдарч байгаа юм. Ерөнхий сайдын албан ёсны өргөөнд хамгийн сүүлд тухайн үеийн засгийн газрын тэргүүн Ёшихико Нода амьдарч байгаад 2012 онд гарсан юм байна.

Кишидагаас өмнөх хоёр ерөнхий сайд уг өргөөнд нүүж орохоос зайлсхийж байжээ.

Тухайлбал өмнөх ерөнхий сайд Ёшихиде Сүга парламентын гишүүдийн байрнаас ажилдаа очдог байв. Түүний өмнө ерөнхий сайд Шинзо Абэ нийслэл Токиогийн Шибуяа дүүрэг дэх хувийн байрандаа амьдарч, ажилдаа автомашинаар ирдэг байжээ.

Ерөнхий сайдын өргөө эзэнгүй байхдаа ч жил бүр 160 сая иений ($1.4 сая) урсгал зардал төсвөөс гаргаж байдаг юм. Тиймээс түүнийг ашиглаж эхлэх шаардлагатай байгаа. Гэхдээ үе үеийн ерөнхий сайд нар уг өргөөнд амьдрах тийм ч дуртай байгаагүй нь учиртай.

Шинзо Абэгийн хувьд 2006-2007 онд анх удаа ерөнхий сайдаар ажиллахдаа 10 сар орчим хугацаанд дээрх өргөөнд амьдарч байжээ. Харин 2012 онд хоёр дахь удаагаа ерөнхий сайд болохдоо дахин энэ өргөөнд нүүж ороогүй юм.

Ерөнхий сайдын өргөөг 1923 оны Токиогийн газар хөдлөлтийн дараа Империал зочид буудлын загварыг хуулбарлан босгож байжээ. Америкийн архитектор Фрэнк Ллойд Райтын загвараар босгосон Империал зочид буудлын нээлтийн өдөр олон арван мянган хүний амь үрэгдсэн газар хөдлөлт давхцаж байв. Гэхдээ зочид буудлын барилга нуралгүй үлдсэн байна.

Өргөөнд хамгийн анх 1932 онд нүүж орсон ерөнхий сайд Цуёоши Инүкай засгийн газрын эсрэг бослого гаргасан тэнгисийн цэргийн залуу офицеруудын гарт алагдаж байжээ.

Үүнээс дөрвөн жилийн дараа цэргийнхэн дахин бослого гаргахад тухайн үеийн ерөнхий сайд Кэйсуке Окада хувцасны шүүгээнд нуугдаж, амьд үлдсэн юм.

Тэр үед ерөнхий сайдын өргөөнд таван хүн буудуулж алагдсан бол өргөөний үүдний хэсэгт бууны сумны нүх үлдсэн нь одоо ч байдаг гэнэ.

Дэлхийн Хоёрдугаар дайны дараа олон жилийн турш уг барилгад ямар ч засвар шинэчлэлт хийгээгүй тул хуучны баргар төрхөө хадгалсаар байжээ.

Ерөнхий сайд асан Ёширо Мори уг өргөөнд амьдарч байхдаа сүнс харсан тухайгаа Шинзо Абэд ярьсныг Санкей сонин нэг удаа мэдээлж байв.

Өргөөний уужим саруул танхимыг гадаадын хүндтэй зочдын хүлээн авалтад ашиглах үеэр ч таагүй зүйлс тохиолдож байжээ. Тухайлбал 1992 онд болсон хүлээн авалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Жорж Х.У. Бушийн бие гэнэт муудаж, ерөнхий сайд Киичи Мияазавагийн өвөр дээр бөөлжиж байсан гэдэг.

Японы засгийн газар бараг 100 жилийн настай энэхүү түүхэн барилгыг шинэчлэн засварлаж, хүн амьдрахад таатай орчныг бүрдүүлэхийн тулд нийтдээ 8.6 тэрбум иен ($75.8 сая) зарцуулжээ.


Эх сурвалж: Bloomberg

Шинэ Зеландын иргэн нэг өдрийн дотор 10 удаа вакцин тариулаад баригджээ
Шинэ Зеландын иргэн нэг өдрийн дотор 10 удаа вакцин тариулаад баригджээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​