fbpx П.Анужин: Б.Жаргалсайхан миний хүүхдүүдийг үндэслэлгүй гүтгэсэн нь тогтоогдож, яллагдагчаар татагдсан...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 15 секунд

П.Анужин: Б.Жаргалсайхан миний хүүхдүүдийг үндэслэлгүй гүтгэсэн нь тогтоогдож, яллагдагчаар татагдсан...

"Буян"-гийн Жаргалсайхан Анужин янхан, биеэ үнэлэгчийн газраас ирсэн, 4 өөр эцгийн 4 хүүхэдтэй, монгол хүүхнүүдийг бамбирдаад хүүхэд гаргуулж байхад таарна гэх мэт яриаг нэгэн эмэгтэйтэй хөөрөн ярьж телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр санаатай цацсан.

Төрийн хэрэгт тангараг өргөн, ханцуй шамлачихаад энэ мэтийн араас хөөхгүй хэмээн бодож, зөнд нь орхисон. Анх удаа гүтгүүлж байгаа биш дээ төвөг ч гэж бодсон. Энэ алхам бол миний зөвхөн өөрийгөө бодсон Мунхаг алхам байсныг би ойлгосон!

Нэг насны зөрүүтэй, шилжилтийн насны 2 охин минь та хоёрын эцэг өөр юм уу, тийм байж яагаад овог нь нэг юм?

Танай ээж олон нөхрөөс салсан юм уу? гэх зэрэг асуултанд булуулж, үеийнхнийхээ үгийн хүчирхийлэлд өртөж сургууль хичээл, хамт олныхоо дунд хэвийн байх нөхцөлгүй болж, дарамтанд орсон… Уйлсан, шантарсан, ааш зан нь хувирсан, бүгдийг үзэн ядаж байна хэмээсэн, ганцаардсан. Би аргадсан, загнасан, гуйсан, арга тасарсан. Бид олон шөнө нойргүй хоносон… Охид маань гундаж байсан… Тэдний туулж явааг илэрхийлэх үг үнэхээр дутаж байна…

Нийгмийн соён гэгээрлийн төлөө хэмээн итгэж, үнэмшиж, санаачилж хийж ирсэн ажил бүхнээ буруутган шүүж, олны танил цаашлаад улс төрч гэж яг юу вэ хэмээн өөртэйгээ олон шөнө олон өдөр ярьсан.

Би улсаас мөнгө завшиж, татаас авч, тендерт ялж “Монгол Тулгатан” гээчийг бүтээгээгүй, халааснаасаа, гэр бүлийнхээ буй болгосныг илүүчилж бүгдийг хийсэн. Түүний дүнд асар их Нүдүүлсэн, Гишгүүлсэн,

Доромжлуулсан! Гэхдээ би даасан! Даана ч цаашид!

Харин, өөрийгөө өмөөрч өмгөөлөх өчүүхэн , чадваргүй хүүхдүүд, мөн аливаа бүхэнд үргэлж хүчин мөхөсддөг, үг үйлийн хүчирхийлэлд үхтлээ өртөж байдаг бүсгүй хүний төлөө дуугүй сууж, амны зоргоор хүүхэд охидыг бузарлагсдыг тэвчиж болохгүйг миний туулсан өдрүүд, охидын маань хэдэн зуун мянгантаа урсах нулимсны дуслууд ойлгуулсан юм.

Эхний алхам болгож, Буян Жаргалсайхан гэдэг хүнийг цагдаад өгч, миний хүүхдүүдийн талаар хэлсэн үг бүхнээ нотлохыг шаардсан! Тэр нотолж чадаагүй! Хүүхдүүдийг үндэслэлгүй гүтгэсэн нь тогтоогдсон! Тэр хүн яллагдагчаар татагдсан! Энэ хэрэг асар удаашралтай явж буй ч би Монгол Улсын иргэн, ээж, эмэгтэй хүний хувьд шүүхийн шударга шийдвэрийг тэвчээртэй хүлээж байна!

Гэвч, сошиал орчинд санаатай цацсан тэрхүү бичлэгийг миний сүүлд харсанаар 1,9 сая хүн хэдийн үзсэн байсан. Хэдэн зуун мянган тархинд гүтгэлэг нь үнэн мэт суусныг, намайг дайран булах үзүүргүй сэтгэгдэл гэх доромжоор би хардаг. Хэзээ ч арилахгүй ул мөр, нөхөгдөхгүй хохирол гэж энэ юм билээ.

Хүний эрх гэж юу вэ?!! Хүний эрхийг хэрхэн хамгаалах вэ?!!

Хүний эрх бол төр засгаас олгогддог давуу эрх биш, төрөхөөс бидэнд өгөгдсөн Язгуур эрх!!!

Хүний эрх бол хууль цаазаар хамгаалагдахаасаа илүү хүн бүрийн, иргэн нэг бүрийн ёс зүй, хүнлэг сэтгэлээр хамгаалагдаж байдаг хүршгүй бат бэх цайз!

Монгол хүний ёс зүй, хүнлэг байдлын нийтлэг “ХАНДЛАГА” өөрчлөгдөөгүй цагт бид Буян Жаргалсайхан, Үрээ хүчирхийлэгсэд, Хүүхэд Бүсгүйчүүдийг залхаан зовоогсдыг нэг өдөр шуугин шүүж, нөгөө өдөр мартан замхруулдаг нийтлэг манандаа бүдэрсээр байх болно!

УИХ-ын гишүүн П.Анужин

“ОХУ-д 40 жил төлөх мөнгөөрөө 100 жил тасралтгүй, хямд эрчим хүчээр хангах станц барих нь зөв“
“ОХУ-д 40 жил төлөх мөнгөөрөө 100 жил тасралтгүй, хямд эрчим хүчээр хангах станц барих нь зөв“
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​