fbpx П.Анужин гишүүн 15-н жилийн өмнө хүүхдийн асрамжийн газар нээж байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 37 секунд

П.Анужин гишүүн 15-н жилийн өмнө хүүхдийн асрамжийн газар нээж байжээ

П.Анужин гишүүн 15-н жилийн өмнө хүүхдийн асрамж нээж байснаа дурсжээ.

Сэтгэл баяртай бас гунигтай…

Одоогоос 15 жилийн өмнө “Эрдэм” хэмээх хүүхэд асран хамгаалах төвийг байгуулж байсан юм.

Эрдэм төв маань 100 орчим хүүхдийг хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн. 15 жилийн өмнө ирэхдээ “би анх удаа торт идэж байна, хүний ёсоор төрсөн өдрийг минь хийж өгсөн та нартаа баярлалаа” хэмээн уйлж байсан охин маань одоо 3 хүүхдийн ээж болсон.

Өнөөдөр тус төвд өсөж буй маамаа нарын хамгийн бага нь 9 хоногтой ирж байсан, 2 ой өнгөрч явна. Амралтын өдөр, авто замын бөглөрөл гайгүй дээр, хүүхдүүддээ шинэ жилийн бэлэг, дуртай тахиаг нь аваачиж өглөө. Мөн сарынхаа цалинг энэ хэддээ өгчихлөө. Дараагийн завтай өдрөө томчуудыг нь ( охид хөвгүүдээ) кинонд урьж, хамт цагийг өнгөрөөхөөр тохирлоо.

Улсаас нэг ч төгрөгийн татаас, дэм авч үзээгүй уг төвийг маань өдий дайтай авч яваа А.Өнөр эгчдээ чин сэтгэлээсээ талархаж байна, “Эрдэм” төвийг ковидгүй байлгах гэж жил гаран гэртээ харилгүй хүүхдүүдтэйгээ хамт байгаа…. Үүний дүнд эдний хамт олон “Ногоон бүс” байсаар байгаа! Тус төвд ирсэн төрөлхийн сонсголгүй маамааг Өнөрөө эгч өөрөө үрчлэн авч, хөөцөлдөж гүйж, эмнүүлж сонсголтой болгож, одоо хүү нь торохгүй ярьж байгаа. Магтах сайн үг багадаж байна. Өрөөлийн байтугай өөрийн хүүхдийг өсгөж, тэтгэх амаргүй! “Эрдэм” төвийн галыг бөхөөхгүй, мандаан бадрааж, хүнээр хийж яваа их үйлстэн шүү та минь!

Эрдмийн хүүхдүүдийн тархинд асрамжийн газар гэсэн сэтгэл зүй байхгүй, тэд сэтгэлийн амгалантай, тайван орчинд өсөж буй.

Энэ төвийг үүсгэн байгуулж, өөрсдийн орлого, боломжоо илүүчилж өрөөлийн хүүхдийг өсгөөд өгье хэмээн шийдсэн үеийг эргэн санахад нас 30 дөнгөж гарч байж. Анхны хүүхэд гэдсэнд, хүний 30 хүүхдийг хүлээж авсан үе л дээ… Асар их зориг байждээ хэмээн өнөөдөр бодож суулаа. Сэтгэлээс гадна зориг байж байж л хүн аливааг эхлүүлдэг юм байна. Огт мэдэхгүй ТВ салбарт ч “Монгол Тулгатан”-г эхлүүлж байсан маань зориг! Баярлалаа миний гучаад нас! 🙂

Анхны авч байсан хүүхдүүд маань эрийн цээнд хүрснийг бодож, одоо байгаа нялхуудын нүдэнд нь гуниг хураагүйг харж, монголын 100 хүүхдийн хазайгаагүй хувь тавиланд залбирч энэ тухай анх удаа бичиж байна… Би, бид хэмжээгүй хөрөнгөтөн огт биш, нийгэм нийтийн сайн сайхны төлөө амаа биш хуруугаа чадахаараа хөдөлгөх ёстой л гэж хичээдэг гэр бүл, хань, ах дүүс билээ.

Үр хүүхэддээ сайн “аав ээж” байх эрх хүн бүхэнд нээлттэй! Энэ заяагдмал эрхээ л ханатал эдлээрэй аав ээжүүдээ!

“Омикрон” хувилбар “дельта”-гаас аюул багатай гэж үзэж байна

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​