НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2021 оны арванхоёрдугаар сарын 19-ний Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
2021 оны арваннэгдүгээр сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа арванхоёрдугаар сарын 18-ны 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтойг Татварын ерөнхий газраас санууллаа.
Энэ удаагийн тохирлын супер хонжвор 40 сая төгрөг байна.