fbpx Баяртай, RedRock Resort, дахиж танайд хэзээ ч ирэхгүй!!!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 53 секунд

Баяртай, RedRock Resort, дахиж танайд хэзээ ч ирэхгүй!!!

Negative post бичихгүй байяа гэж их хичээвч үнэхээр бүдүүлэг, хэрэглэгчээ хэтэвчээр нь ялгасан, "элит", тансаг зэрэглэлийн болох гэж ядсан, зүгээр л юм үзээгүй, дээрэлхүү, хүмүүсийг ялган гадуурхсан үйлчилгээ мэдрэхээр үнэхээр дургүй хүрэх юм. Нөгөө Pretty Woman Rodeo Drive-ийн үнэтэй дэлгүүрт орж "меетэрлүүлж" хөөгддөг тэр мэдрэмжийг авсан хүн нөгөө газраа бодож дуугүй суухгүй л болов уу.

Бодь Групп Redrock Resort гээд ямар аятайхан газар Тэрэлжид барьсан билээ. Тэрэлж хол учир тэр болгон явахгүй юм, гэхдээ Тэрэлж явбал эднийхээр орж, гол нь хүүхдийн том талбайд нь хүүхдээ тоглуулдаг байсан юм, уг нь. Бас тэр овоолсон том цуйванг нь авч өгнө гээд хамаатны олон дүүгээ цуглуулаад явав. Гэтэл өнөөдөр яав? Паркинг дээр ирэнгуут бөөн бухимдсан эцэг эхчүүд машиндаа суугаад буцаж байна. Юу болов гэтэл Германы байгууллагын хаалттай арга хэмжээ болж байгаа учир хүн битгий оруул гэсэн гээд дотогш байтугай амралтын газраас нэлээд зайтай орших тоглоомын талбай руу ч оруулсангүй. Олон жил Германд байсан хүн Германуудыгаа мэдэлгүй дээ, тэгж хүн битгий оруулаарай гэж хэлэхгүй дээ гэж бодон менежертэй нь уулзахаар дотогш орлоо. Жирийн Монгол эцэг эхчүүдээ бүдүүлэг нь аргагүй тоглоомын талбай руу ч оруулахгүй байх заавар гаргасан хүн нь дотор ресепшн дээр зогсох менежер хүүхэн болж таарав. Менежер залуу буруу ярьсан байдгүй дээ гэж найдан, респшн дээр байгаа хүүхэнд нөхцөл байдлыг хэлтэл "тийм, бид тусгай арга хэмжээтэй тул захиалга өгөөгүй хүн оруулахгүй байгаа" гэнэ. Арга хэмжээ болж байгааг ойлгож байна, гэхдээ арай Германууд ээж хүүхдүүдийг тоглоомын талбайд битгий оруул гээгүй байлгүй дээ. Хаа хол хотоос 2 цаг түгжирч ирлээ, хүүхэд тоглуулчих талбайтай газар танайх л байх юм гэтэл " бид public-д зориулсан park биш, хувийн байгууламж учир орчин тойронд нь хүн явуулах эсэхээ өөрсдөө шийднэ. Өнөөдөр ТУСГАЙ арга хэмжээтэй, гадаад зочидтой учир хүмүүст үйлчлэхгүй" гэлээ. ЖИРИЙН, тусгай биш Монголчуудын хамгийн очих дуртай Тэрэлжид амралт зугаалгын цогцолбор барьчихаад, тэрийгээ public park (бүр өөрөө ингэж англиар хэлсэн) биш, бид хаалттай хүрээнд үйлчилдэг гээд хэлээд сууж байж болмооргүй л санагдаж байна. Мэдээж хурим найр, аль нэг хаалттай арга хэмжээ байж болохыг ойлгож байна, гэтэл page ruu нь ороод хартал ямар ч тийм зар мэдээлэл алга, тэнд 20 хүрэхгүй хүнтэй Конрад Аденауер-ын Сангийн семинар болж байгаа гэнэ. КАС-ын Монгол ажилтанаас асуутал бид юу гэж хүн битгий оруул гэх вэ, Германуудад тийм зан байхгүй шүү дээ гэв. КАС 2 хоног хүмүүс байрлуулж, семинар хийж овоо мөнгө төлж л дээ. Тэгээд "гудамжнаас" алхаад орж ирсэн тэнүүлч, хүүхдүүдээ чирсэн халтар Монголчууд Тусгай гоё газар муухай харагдаж үүднээс нь хөөгдсөн юм байна. Ядаж ганц кофе ч гаргаад өгөх боломжгүй юмуу гэтэл "үгүй, боломжгүй" гэсэн газар даа.

Монголчууд бид хэрэглэгчээ баян ядуу, гадаад дотоодоор нь ялгаж үйлчилдэг энэ адгийн зангаа хэзээ болих вэ? үйлчилгээний наад захын соёл, хэрэглэгчээ хүндэлж мэддэггүй иймэрхүү юм үзээгүй газруудаар үйлчлүүлэхгүй, орлого оруулахгүй байх хэрэгтэй. Үйлчлүүлэгч бид л орлого оруулж, тэнд биднийг үл тоож харьцаж байгаа хүмүүсийн цалингийн санг бүрдүүлж байгаа. Тэр гадаадын сангууд нь эсвэл өдөр болгон захиалга өгөад, хүүхдүүдээ чирсэн ядуу бидний тэдэнд оруулах орлого огт хэрэггүй болсон юмуу? Тийм бол баяртай, дахиж танайхаар хэзээ ч үйлчлүүлэхгүй!

Эх сурвалж:: https://www.facebook.com/enkhjargal.natsagdorj/posts/10212425439054014

 

 

Эрүүл мэндийн шалтгаанаас болж "Жаст" группийн Ерөнхий Захирал  Ш.Батхүү суллагдах уу
Эрүүл мэндийн шалтгаанаас болж "Жаст" группийн Ерөнхий Захирал Ш.Батхүү суллагдах уу
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​