fbpx Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол дахь Оросын эдэлбэр газар”-ыг тэлэхгүй байх Үндсэн хуулиар хүлээсэн үүрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 7 секунд

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол дахь Оросын эдэлбэр газар”-ыг тэлэхгүй байх Үндсэн хуулиар хүлээсэн үүрэгтэй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 16-наас Орост айлчлах гэж байна. Тэрбээр Ерөнхийлөгч болсныхоо дараахан НҮБ-ын чуулганд оролцсон. Харин айлчлал хийж буй анхны улс нь хойд хөрш Орос болж байна. Ерөнхийлөгчийн айлчлалын өмнө хоёр улсын Засгийн газрын хооронд нэлээд асуудал яригдлаа. Нэг талаас өнгөрсөн хэдэн сарын хугацаанд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын яриа хэлэлцээр өрнөсөн.

Улмаар манай Улс тунхагласны өдрөөр энэ комиссын 23 дугаар хуралдаан Улаанбаатарт болов. Нөгөө талаар үүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Орост хийх айлчлалын бэлтгэл хэмээж буй.

Алин боловч энэ хүрээнд яригдсан нэг асуудал анхаарал татаад байгаа юм.

Тодруулбал, Оросын Засгийн газрын нь орлогч дарга, В.Абрамченко 30-аад хүнтэй ирж хийсэн Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар “Монгол Улс дахь Оросын үл хөдлөх хөрөнгө”-ийн асуудлаар хоёр талын ажлын хэсэг тодорхой тохиролцоонд хүрсэн гэж талаар албаны эх сурвалжууд мэдээлсэн. Засгийн газрын орлогч дарга В.Абрамченко ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахдаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын бэлтгэл хангах хүрээнд Оросын талаас авч буй арга хэмжээний талаар ярилцсан байдаг.

Ямартай ч Ерөнхийлөгчийн айлчлалын өмнө Оросын тал зарим асуудлаар манай төртэй тохироонд хүрч, шийдэл биш гэхэд ам авч чадах шиг боллоо.

Хамгийн гол нь үүнд Монгол Улсын газар нутаг багтчихаад байгаа нь харамсал төрүүлж байгаа юм. Гуя дагаж хүзүү гэдэг. Харин хүзүү дагасан гуя буюу үл хөдлөх хөрөнгө дагасан эдэлбэр газрууд хаяа тэлсээр байна. Тодруулбал, “Монгол Улс дахь Оросын үл хөдлөх хөрөнгө”-ийн асуудлыг шийдлээ гэхэд тэрхүү үл хөдлөх хөрөнгийг дагаад “Монгол дахь Оросын эдэлбэр газар” нэмэгдсээр байна.

Энэ удаад, Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалын өмнө төмөр зам дагасан “Монгол дахь Оросын эдэлбэр газар” нэмэгдэнэ. Бас хуучин “Ленин клуб” буюу “Санкт Петербург төв”-ийн орчим “Оросын эдэлбэр газар”-т авахаар нэхэж байгаа гэсэн мэдээлэл бий.

Тэр газрын түүхийг харвал Оросын тал ийм шахалт үзүүлэх нь зохимжгүй хэрэг аж.

Аль1997 оноос хойш манай зарим аж ахуйн нэгж, хувь хүмүүс “Ленин клуб” буюу “Санкт Петербург төв”-ийг засч сэлбэн, харж хамгаалж иржээ. Энэ хооронд Оросын ЭСЯ-наас уг барилгыг авна гэсэн маргааныг шүүхэд гаргаж байв. Харин шүүх тэдний гомдлыг хангаагүй байна. Энэ 2021 онд Оросын ЭСЯ дахин шүүхдээд, дахиад ялагджээ. Ер нь бол өнөөг хүртэлх 25 жилийн хугацаанд Орос, Монгол нийлсэн, төр, хувийн хэвшил нь холилдсон ашиг сонирхол энэ “Ленин клуб” буюу “Санкт Петербург төв”-ийн барилга, түүний ойр орчмыг сонирхсоор ирсэн байгаа юм.

Гэхдээ манайхан Төрийн ордон, Чойжин ламын сүм /Төрийн сахиусны өргөө/-ийн дунд байрлах энэ газрыг Оросын “эдэлбэр газар” болгох боломжгүй. Цаашлаад Оросын тал аваад тэнд өндөр барилга авах нь Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдалд халгаатай хэрэг болно. Энэ бол Монголын тусгаар тогтнол, хөгжил дэвшил, Монголын ард түмний эв нэгдэлтэй холбогдох чухал ач холбогдолтой газар. Тиймээс Орост өгөх байтугай одоогийн “Ленин клуб” буюу “Санкт Петербург төв”-ийн барилгыг нурааж оронд нь цэцэрлэгт хүрээлэн барих ёстой. Ийм байр суурийг өнгөрсөн хугацаанд Оросын гол албан тушаалтнуудад ойлгуулж иржээ. Тухайлбал, яг энэ асуудлаар Оросын Хилийн чанад дахь төрийн өмчийн үйлдвэрийн газрын дарга С.А.Сушковтай ойлголцсон байдаг аж.

Гэвч энэ нь өнөөдөр дахиад л яригдаж эхэлсэн байгаа юм.

Дээр хэлсэнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр хоногийн дараа Орос руу мордоно. Тэрбээр Орост очоод Монголын газар нутгаас өгөхөөс өөрөөр харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлье гэж шуудхан хэлэх хэрэгтэй юм. Энэ нь түүний Үндсэн хуулиар олгогдсон эрх, бас үүрэг юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн 33.1.1-т заасанчлан “Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах” үүрэгтэй. Мөн хуулийн 33.1.10-т зааснаар Монгол Улсын ҮАБЗ-ийг тэргүүлдэг.

Мөн У.Хүрэлсүх 2021 оны сонгуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, 2021 оны зургадугаар сарын 25-нд "Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөж байв. Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн тэр өдөр ард түмэндээ хандаж “Улс орны минь тусгаар тогтнол, оршин тогтнохын үндэс нь эх орон, газар шороо, хэл соёл, ард түмэн минь билээ. Энэхүү үнэт зүйлсийн амин холбоо, алтан гагнаас нь Монголын ард түмний эв нэгдэл юм. “Эвт шаазгай буга барина” гэж ардын сайхан үг байдаг. Монголчууд бид эвтэй байх үедээ хүчирхэгжин мандаж, эвдэрч талцсан үедээ уруудан доройтож ирснийг буурал түүх бидэнд үргэлж сануулсаар ирсэн. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж, зөвийг сахиж, эвийг эрхэмлэсэн, эвлэрлийг дэмжсэн Төрийн тэргүүн байх болно.Харин Монголын ард түмний язгуур эрх ашиг, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний эв нэгдлийн эсрэг аливаа бусармаг үйлдэлтэй хатуу тэмцэх болно гэдгээ энэ эрхэм индрээс илэрхийлье” гэсэн юм шүү.

Энэ утгаараа Ерөнхийлөгчийн тухай хуулийн 3.2-т заасанчлан Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг нөлөө үзүүлэх үүрэгтэй.

Ер нь бол Оросын талын “Эдэлбэр газраа болгоё” гээд байгаа газрын ач холбогдлыг оросуудад ойлгуулах арга манай Ерөнхийлөгчид бас бий. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орост айлчлахд үеэрээ “Улаан талбай, Кремлийнхээ урд газар өгчих, Монголын эдэлбэр газар болгоё, барилга барья” гээд хэлчихэд болно. Оросууд юу гэх бол?!

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​