fbpx Монголынхоо газар нутгийг л харамлачихаад ирдэг юм шүү дээ, Ерөнхийлөгч өө!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 27 секунд

Монголынхоо газар нутгийг л харамлачихаад ирдэг юм шүү дээ, Ерөнхийлөгч өө!

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орост албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр мордоно гэсэн албан ёсны мэдээлэл цацагджээ. Тэрбээр өнөөдрөөс 17-ныг хүртэл Орост ажиллах юм байна. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Мөн “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргаж, зарим салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна гэж Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Харин энэ дунд “Монгол Улс дахь Оросын үл хөдлөх хөрөнгө”-ийн талаарх социализмын үеийн протокол, хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулсан “хамтын ажиллагааны баримт бичгүүд” байж болзошгүй байгаа юм. Болзошгүй ч гэж Ерөнхийлөгчийн айлчлалыг угтуулж сүрхий идэвхжүүлсэн хоёр улсын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын яриа хэлэлцээрийн голлох сэдвүүдийн нэг нь энэ байсан юм.

Хамгийн сүүлд Монгол Улс тунхагласны 97 жилийн ойн өдөр Улаанбаатар хотод Төрийн ордонд болсон хоёр улсын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдаанаар энэ тухай яригдсан байдаг. Манай Гадаад харилцааны яам энэ талаар албан мэдээлэлдээ онцолсон.

Хамгийн гол нь “Монгол Улс дахь Оросын үл хөдлөх хөрөнгө” гээчийг дагаад “эдэлбэр газар” бас явчихдаг. Тэрхүү Монгол дахь Оросын эдэлбэр газруудыг 100 жилээр өгдөг. Тэгэхдээ дахиад 100 жилээр сунгана гээд ноот бичгээр баталгаажуулчихдаг.

Ерөөс ийм байдлаар 2019 онд нэг хэсэг газар Оросын мэдэлд очсон. Улаанбаатар, Дархан дахь 30 объектыг “эдэлбэр газар”-ын хамт Орост шилжүүлсэн. ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас 2019 оны нэгдүгээр сарын 22-ний өдрийн 538н/1да ноот бичгээр “Оросын Засгийн газрын нэрийн өмнөөс БНМАУ-д тусламж үзүүлж буй зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байраар хангах, үйлчлэх зорилгоор БНМАУ-д орон сууц болон хэрэгцээт соёл, ахуйн объектуудыг барих тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны долдугаар сарын 29-ний өдрийн протокол (цаашид “протокол”) болон ЗСБНХУ-аас БНМАУ-д нийлүүлж буй машин, тоног төхөөрөмж болон бусад эд ангийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхэд зориулан зөвлөлтийн техникийн төвүүдийг байгуулахад зориулж БНМАУ-ын нутаг дэвсгэрт газар олгох, барилга барих нөхцөлийн тухай ЗСБНХУ-ын Засгийн газар, БНМАУын Засгийн газар хоорондын 1979 оны есдүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээр (цаашид “хэлэлцээр”)-т дараах нэмэлт, өөрчлөлт оруулахыг санал болгож байна” гэсэн. Харин Гадаад харилцааны яамны хариу ноот бичгээр “...Монголын тал Улаанбаатар болон Дархан хот дахь эдэлбэр газар, тэдгээрт байрлаж буй ОХУ-ын өмчийн үл хөдлөх хөрөнгийн объекттой холбоотой эрхийг ЗСБНХУ-ын нэр дээрх бүртгэлээс ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэнэ.

Монголын тал эдгээр газрыг Оросын талд холбогдох ашиглалтын гэрээнд заасан нөхцөлийн дагуу 60 жилээр ашиглуулах, ингэхдээ цаашид ашиглалтын хугацааг 40 жилээр аливаа нөхцөлгүйгээр сунгах эрхтэйгээр шилжүүлж өгнө. Холбогдох эдэлбэр газрыг цаашид ашиглах нөхцөлийг Талууд 100 жилийн хугацаа дуусахаас хоёр жилийн өмнө хэлэлцээ хийх замаар хэлэлцэн тохиролцоно” гэж оруулаад “Хавсралт 1” гэх “ЗСБНХУ-ын нэрнээс ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэвэл зохих Монгол Улсын нутаг дэвсгэрт орших эдэлбэр газар болон тэдгээрт байрлах Оросын үл хөдлөх хөрөнгийн объектуудын жагсаалт” гаргасан.

Уг нь Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиа өөрчилснөөр энэ мэт протокол, хэлэлцээрийг дагаж мөрдөх эсэхээ тусдаа хуулиар зохицуулсан байдаг юм. Гэвч ийм байдлаар “Монгол дахь Оросын үл хөдлөх хөрөнгө”-ийг нь дагаад эдэлбэр газар олгогддог болчихов. Одоо дахиад тодорхой хэмжээний газар нутаг “хамтын ажиллагааны баримт бичгүүд”-ээр Оросын мэдэлд шилжих гэж байна.

Гэтэл манайх чинь тусгаар тогтносон Монгол Улс шүү дээ. Монголчууд дундад зууны үед эрх мэдэл булаацалдсан. Тэрнээсээ болж Монголын хаан, хан, хутагт, ноёдууд Манж, Хятадын хаад ноёдын амлалт, хээл хахуульд автаж хоорондоо дайтсан. Ингэж байж тулгар төрийн тусгаар тогтнолоо Манж чин улсад алдсан түүхтэй. Харин ХХ зууны эхээр “үндэсний ухамсрын сэргэлт”-ийн үр дүнд Манжийн дарлалаас салсан. Ингэж Богд хаант Монгол Улсыг байгуулсан. Улмаар тулгар төрийнхөө тусгаар тогтнолыг хөрш Орос, Хятад улсууд болон гадаадын улс, гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө хийсэн Монголын үе үеийн эх орончдын явуулсан урт хугацааны тэмцлийн эцэст өнөөгийн бидэнд тусгаар тогтнол иржээ. Ер нь тусгаар тогтнол гэдэг угтаа газар нутгийн төлөөх тэмцэл байсаар ирснийг Монголын түүх бэлхнээ харуулдаг. Тэр хэрээр тухайн цаг үеийн Монголын удирдагчдын бодлого, тэмцэл нэн нөлөөтэй байв. Түүхийн шаргал хуудсуудыг сөхвөл мөн ч олон эрсийн цусаар энэ Монголын газар нутаг, тусгаар тогтнол аврагдан үлдсэнийг бид мэдэх болно. Ойрхоны түүхийг сануулахад, Х.Чойбалсантай холбоотой олон сайн, саар баримт байдаг. Гэхдээ түүх түүнийг Монголын өнөө цагийн тусгаар тогтнолын “автор” хэмээн дархалсан. Ганцхан баримт дурдахад, тухайн үедээ ЗХУ-д дагаар орж, 16 дахь муж болгох дотоодын санаачилгуудын эсрэг Х.Чойбалсан бат зогссон байдаг. Тиймээс ч “Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв” гэсэн түүний үг эдүгээ бидэнд тусгаар тогтнолын хамт үлдэн иржээ.

Ер нь Монголын төрийн удирдагчдын түүхэнд ямраар үлдэх вэ гэдгийн хамгийн том шалгуур нь тусгаар тогтнол, газар нутгийн төлөө хийсэн тэмцэлтэй л шууд холбогддог. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хойд хөрш Орост айлчлахаар мордож байна. Уг нь Ерөнхийлөгч энэ удаад хойд биш урд хөршид айлчилсан бол хэрэгтэй байв. Ядаж Эрээний хил байн байн хаалгахгүй байх талаар харилцан тохиролцоод ирсэн бол ядарсан ард түмэн чинь яасан их баярлах байсан бол?!

Гэхдээ төрийн хэргийг бид заахгүй. Болохгүй. Тиймээс түүнд “Орост очоод Монголынхоо газар нутгийг л харамлачихаад ирдэг юм шүү дээ” гэж захья. Хэрэвзээ, үүнийг мартаж, социализмын үеийн протокол, хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулсан “Монгол Улс дахь Оросын үл хөдлөх хөрөнгө”-ийн талаарх “хамтын ажиллагааны баримт бичиг”-т гарын үсэг зурчихаад ирвэл түүхэнд тааруухан нэртэй, Төрийн ордонд зураг нь өлгөгдсөн төдийхөн л Ерөнхийлөгч болж үлдэнэ дээ.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

“0” хэлэлцээр: “Рио”-гийн зээлийн өр ба Оросын “Их өр”
“0” хэлэлцээр: “Рио”-гийн зээлийн өр ба Оросын “Их өр”
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​