fbpx Ч.Хүрэлбаатар:Замын-Үүдэд тээвэр ложистик нь хамгийн гол асуудал байхад л өрөөл бусад руу бурууг чихээд байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

Ч.Хүрэлбаатар:Замын-Үүдэд тээвэр ложистик нь хамгийн гол асуудал байхад л өрөөл бусад руу бурууг чихээд байна

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Монгол улсад хариуцлагын тогтолцоо алдагдаж байгаа талаар онцолж хэллээ.

Тэрбээр "Байгууллага бүр өөр өөрсдийн хариуцсан ажлаа төгс, төгөлдөр хийдэг байх хэрэгтэй байна. Энэ жишгээр явбал асуудал үүслээ гэхэд хариуцлага хүлээх хүн байхгүй болно. Жишээлбэл, Замын-Үүдийн асуудал дээр тээвэр зуучлал, тээвэр ложистик нь хамгийн гол асуудал байхад л өрөөл бусад руу бурууг чихээд явж байна. Монгол Улсад ажил хийж байгаа хариуцаж байгууллага өөрөө хар толгойгоороо хариуцдаг тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Эцэст нь хэн хариуцах нь мэдэгдэхгүй 10, 20 байгууллага хариуцдаг ийм тогтолцоог бүрдүүлээд байна. Ингэх юм бол Монгол улсад хаиуцлага тооцдог, хариуцлагаа хүлээдэг тогтолцоо бий болохгүй. Хариуцлагын тогтолцоо Монгол улсад дутагдаж байгаа гэдгийг онцолж хэлье" гэв.

NASA-гийн станц анх удаа нарны титэм дундуур нисэв
NASA-гийн станц анх удаа нарны титэм дундуур нисэв
 
МУГЖ, дуучин Т.Баясгалан Сакура сургуулиа зарсанд тус сургуулийн сурагчдын эцэг эхчүүд бухимджээ
МУГЖ, дуучин Т.Баясгалан Сакура сургуулиа зарсанд тус сургуулийн сурагчдын эцэг эхчүүд бухимджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ