fbpx ХУУЛЬ: Хөдөлмөрийн насны орлого багатай өрх, иргэдэд халамж олгохгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 5 секунд

ХУУЛЬ: Хөдөлмөрийн насны орлого багатай өрх, иргэдэд халамж олгохгүй

Манай улс түүхэндээ анх удаа 18 их наяд төгрөг зарцуулж, 16.8 орчим их наяд төгрөгийн орлого олох буюу 2 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг арваннэгдүгээр сарын 12-нд УИХ эцэслэн батлаад буй.

Төсвийн хуулиас 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх зарим онцлох өөрчлөлтийг хүргэж байна.

Нэн ядуу, бие даан амьдрах чадваргүй хүнийг халамжийн тогтолцоонд хамруулна

Засгийн газар халамжаас хөдөлмөрт шилжих бодлого баримталж буй. Хүн амын өсөлтийг дэмжсэн, эрүүл мэндийн байдлыг харгалзан олгодог тусламж, дэмжлэгийг халамжаас тусгаарлахаар төсөвт тусгажээ.

Цаашид халамжаас зөвхөн нийгмийн даатгалаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч байгаагийн улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй гэр бүлийн гишүүд, түүнчлэн нэн ядуу болон нийгэмд бие даан амьдрах чадваргүй хүнийг халамжийн тогтолцоонд хамруулдаг болох аж.

Хөдөлмөрийн насны орлого багатай өрх, иргэдэд олгох халамжийг ажил хөдөлмөр эрхлэх нөхцөлтэй болгохоор ийнхүү төлөвлөжээ.

Тэтгэвэрт гарсан хоёр албан хаагч тутамд нэг нөхөн томилгоо хийнэ

Шинээр хоёр яам, дөрвөн агентлаг байгуулахаар төсөвт тусгаж, 41.6 тэрбум төгрөгийг төсөвлөсөн ч чиг үүргүүд нь тодорхойгүй байна. Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтэд дээрх яам, агентлагуудыг байгуулахаар урсгал зардлыг төсөвт тусгасан боловч эдгээр байгууллагууд хэзээ байгуулагдах нь тодорхойгүй, бүтэц, орон тоо, чиг үүргийг тогтоосон эрх зүйн баримт бичиг батлагдаагүй байгааг анхааруулсан юм.

Төсвийн төсөлд ТЭЗҮ, зураг төсөв нь бэлэн болоогүй хөрөнгө оруулалтыг жагсаасан, шинээр байгуулагдах яам, агентлагуудын чиг үүргийг албажуулж, орон тоогоо тодорхой болгоогүй атлаа төсөвт хөрөнгийг нь тусгасан зэрэг дутагдлууд гараад буй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Төсвийн зарлагын тухайд ирэх онд төр өөрийн зардлаа хэмнэх, оновчтой байдлаар дахин хуваарилах, төрийн үйлчилгээг цахимжуулах зэргээр бүх шатны төсвийн байгууллагууд хэмнэлтийн горимд ажиллахаар төсвийн төсөлд тусгасан байна.

Энэ хүрээнд төрийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын ажлын ачааллыг нягтруулах, чиг үүргийг оновчтой хуваарилах зорилгоор дараах зохицуулалт хийхээр төлөвлөжээ. Үүнд:

  • Сайд нар нэгээс илүүгүй зөвлөх, туслахтай байх;
  • Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга дундаа нэг туслахтай байх;
  • Засгийн газрын агентлаг нэгээс илүүгүй дэд даргатай байх, дарга нь зөвлөхгүй байх;
  • Тэтгэвэрт гарсан хоёр албан хаагч тутамд нэг нөхөн томилгоо хийх,

Мөн эмзэг бүлгийн өрх иргэнд чиглэсэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар үр дүнг сайжруулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм байна. Тухайлбал, сонгосон өрхийн амьжиргааг дээшлүүлж тодорхой хугацааны дотор ядуурлаас гаргах зорилтод төлөвлөгөөг хөтөлбөрүүдийг байгууллага хэрэгжүүлж үүнд хөдөлмөр эрхлэлт, өрхийн аж ахуй, үйлдвэрлэл, орлогын менежмент, зан үйлийн өөрчлөлт зэрэг олон асуудлыг цогц байдлаар авч үздэг болох аж.

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд хийх гол арга хэмжээний нэг нь 2022 оноос эхлэн иргэн бүрийг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах явдал юм.

1.46 их наяд төгрөгийг “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрт тусгав

Цар тахлын нөлөө бүрэн арилаагүй шилжилтийн хугацаанд бага дунд орлоготой өрхүүд орлогын эрсдэлд орж болзошгүй тул хуримтлалд бүрэн шилжих бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болоод байна.

Тодруулбал, “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийг ирэх оноос эхлүүлэхээр шийдвэрлэж, хүүхдийн мөнгийг 100,000 төгрөг хэвээр нь ирэх онд олгохоор болсон.

Засгийн газраас цар тахлын эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор энэхүү шийдвэрийг гаргаад байна.

Гэхдээ “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн хуримтлалыг 100,000 төгрөг хүртэл сонголтоор, харин долдугаар сарын 1-ний өдрөөс хойш 50,000 төгрөгөөс доошгүй хэсгийг хуримтлуулж, үлдсэн 50,000 төгрөгийг бэлнээр олгох юм.

Ирэх оны төсөвт 1.46 их наяд төгрөгийг “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрт тусгасан бөгөөд санхүүжилтийг Ирээдүйн өв сангаас төсөвлөжээ.

Харин 2023 онд хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн гаргасан хүсэлтийн дагуу хүүхдийн нэрийн дансанд сар бүр төвлөрөх мөнгөн хадгаламжийн 40 хувийг, 2024 оноос хойш 30 хувийг тус тус олгохоор хуулийн төсөлд тусгасныг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан юм.

Ирэх оны төсвийн хуулийг төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын зардлыг хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн хөдөлмөр, бүтээмжийг нэмэгдүүлэх төсөв хэмээн дүгнэж байгаа ч түүхэндээ анх удаа хамгийн их хөрөнгө зарцуулахаар байна.

Түгжрэлийг бууруулахад 420 тэрбумыг төсөвлөв

Нийслэлийн иргэдийн хувьд нэн түрүүнд тулгамдсан асуудлын нэг нь яах аргагүй авто замын түгжрэл. Тэр тусмаа сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх үеэр "зам дээр хонодог" гэхэд хилсдэхгүй.

Улаанбаатар хотын хүн ам 2010 онд 1.2 сая байсан бол 2020 онд 1.6 сая болж өссөн. Энэ нь хотын хүн ам жилд дунджаар 2.5 хувиар өссөн гэсэн үг юм. Хүн амын тоо өсөхийн хэрээр тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж, 212 мянган машины илүүдэлтэй гэсэн тооцоо гарчээ.

Хүн өдөрт нэг цагийг түгжрэлд өнгөрүүлж байна гэж тооцвол жилд 15 хоногийг, өдөрт хоёр цагийг зам дээр өнгөрөөвөл жилд нэг сар буюу 30 хоногийг зам дээр өнгөрүүлж байна.

Тэгвэл ирэх онд Улаанбаатарын замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг сайжруулахад 420 тэрбум төгрөгийг баталсан. Эхний ээлжид түгжрэл бууруулах хүрээнд сурагчдын хамран сургах тойрог, нийгмийн чиглэлд хөрөнгө оруулалт хийх талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэлэв.

Энэ хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрийг хооронд нь уялдуулах, нэгдсэн удирдлагаар хангах, тэдгээрийн зааг, дэс дараа, үр дүнг тооцох нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулах шаардлагатай талаар өчигдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцээд байна.

Харин зарим эдийн засагч түгжрэлийг хоёр жилийн дотор улсын төсвөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр 20-30 хувиар бууруулах боломжтой талаар тайлбарлаж буй. Тэд гурван төрлийн нийтийн тээврийн үйлчилгээг гаргавал түгжрэл 30 хувь буурна. Энэ янзаараа байвал түгжрэл дахиад 10 жил болсон ч шийдэгдэхгүй гэдгийг тодотгодог.

Ямартай ч нийслэлийн иргэдийн "шүдний өвчин" болсон түгжрэлийг бууруулахад төлөвлөсөн 420 тэрбум төгрөгийг үр ашигтай зарцуулахыг хүлээх л үлдлээ.

Европ “омикрон” хувилбарын давлагаанд бэлтгэж, АНУ шинэ арга хэмжээнүүдээ танилцууллаа
Европ “омикрон” хувилбарын давлагаанд бэлтгэж, АНУ шинэ арга хэмжээнүүдээ танилцууллаа
 
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​