fbpx SOS! Баяраа багасгаж, өөрсдийгөө хамгаалья
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 51 секунд

SOS! Баяраа багасгаж, өөрсдийгөө хамгаалья

Коронавирус олон өнгөөр хувирах тусам хоруу чанар нь улам нэмэгдэж байгааг судлаачид хэлж байна. Альфа, бета, гамма, дельта сүүлдээ омикрон болж хувирсан шинэ омгийн вирус нь дельта хувилбараас хэд дахин хурдан тархах чадвартайг дэлхийн улс орнуудаас харж болно. Омикрон хувилбар богино хугацаанд 103 улсад тархсаны дотор хамгийн олон тохиолдол Их Британи, Дани, Өмнөд Африк, Норвегид бүртгэгдээд байна. Эдгээр улсад өдөрт 1500-10000 тохиолдол нэмэгдэж, Их Британи, АНУ-д омикрон вирусны халдвараар нас барсан тохиолдол бүртгэгдлээ. Тиймдээ ч ДЭМБ-аас омикрон хувилбарын хурдацтай тархалттай холбоотойгоор баяр, наадам, олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцлах уриалга, зөвлөмжийг гаргаад байгаа төдийгүй ямар нэг баярын арга хэмжээг цуцлах нь хэн нэгний амьдралыг “цуцалсан”-аас хамаагүй дээр шулуухан хэлэв.

Манай улсад ч омикрон орж ирэх, тархах нь цаг хугацааны асуудал болсныг УОК хүлээн зөвшөөрч, албан ёсоор анхаарууллаа. Тиймээс нийтээрээ баяраа баясгаж ухамсартай байхгүй бол омикрон тархах л юм бол өвсөнд ассан гал шиг болно гэдгийг бусад орны жишээнээс харж болно. Омикрон хувилбарын тухайд олон улс дахь судалгаанууд үргэлжилсээр байна. Эрүүл мэндэд учрах эрсдэл нөлөөллийн судалгаагаар хамгийн түрүүнд тодорхой болсон зүйл нь халдварын тархалт дельтатай харьцуулбал 2-3 дахин өндөр. Мөн амьсгалын дээд замыг гэмтээж байгаа учраас энэ өвчнөөр хүүхдүүд хүндээр өвчлөх эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарчээ. Өөрөөр хэлбэл, өвчлөл хөнгөн байна гэж дүгнэхэд эрт байгааг эрүүл мэндийн салбарынхан хэлсээр байгааг үл тоомсорлох аргагүй. Эрсдэл өндөр байж болзошгүй.

Манай улсад сүүлийн 24 цагт гадаадаас ирсэн 125 иргэн эерэг гарсан нь омикроноос болгоомжлох хангалттай сануулга. 4-5 хоногийн дотор омикрон мөн эсэхийг илрүүлэх ч гэсэн Засгийн газар, УОК шуурхай хуралдаж арга хэмжээ авч эхэллээ. Манай улс омикроны халдвар илэрсэн нэр бүхий 11 улсаас ирэх гадаадын иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, Монгол Улсын иргэн болон Монгол Улсад оршин суух эрхтэй гадаадын иргэдийг 10 хоногийн тусгаарлалтын байранд хянаж байсан бол өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар гадаад улсаас ирж байгаа иргэдийг бүгдийг нь гурав хоног тусгаарлах зөвлөмжийг ЭМЯ, ХӨСҮТ-ээс гаргажээ. Энэ саналыг Ерөнхий сайд дэмжиж УОК-т үүрэг өгөөд байгаа юм. Энэ дагуу УОК өдөртөө багтан шуурхай хуралдаж шийдвэр гаргасан юм. Энэ талаар комиссын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Арваннэгдүгээр сарын 26-нд ДЭМБ-аас омикрон нэртэй коронавирусийн анхаарал татсан хувилбар бүртгэгдсэн талаар мэдээлсэн. Түүнээс хойш манай улсад 5600 орчим иргэнийг шинжилгээнд хамруулж хилээр нэвтрүүлжээ. Бид гадаадаас ирсэн иргэдээс хилийн хяналтын цэг дээр шинжилгээ авч байгаа төдийгүй 10 хоног гэрийн тусгаарлалтад байхыг зөвлөж, тусгаарлалтын дөрөв дэх хоногт нь PCR-ийн шинжилгээ авч байгаа. Ингэхэд хилийн хяналтын цэг дээр 180 хүний сорьц эерэг бол тусгаарлалтын дөрөв дэх хоногоос авсан шинжилгээгээр 37 тохиолдол батлагдсан. Өөрөөр хэлбэл, сарын хугацаанд гаднаас зөөвөрлөгдсөн 200 гаруй тохиолдол бүртгэгджээ. Иймд цаашид Омикрон хувилбарыг манай улсад тархахаас сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэх саналыг ЭМЯ, ХӨСҮТ-өөс тавьсны дагуу УОК-оос тогтоол гарч, хилийн чанадаас ирж буй иргэдийг 2021 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн гурван хоногийн хугацаанд зочид буудалд тусгаарлаж, сүүлийн хоногт авсан шинжилгээний хариу сөрөг гарвал гэрт нь хариулах нөхцөл шаардлагыг тавихаар боллоо. Үндсэндээ нэг хүнээс гурван удаа шинжилгээ авах юм.

Манай улсад арванхоёрдугаар сар болон нэгдүгээр сард томуугийн А хүрээний вирусийн идэвхтэй дэгдэлт явагддаг үе. Мөн нэгдүгээр сард томуугийн Б хүрээний вирус ч идэвхжихийн дээр коронавирусийн Омикроны дэгдэлт гарвал эмнэлгийн ачаалал хүрэлцэхгүй хүндрэлтэй нөхцөл үүснэ.Тиймээс бид Омикрон хувилбарыг дотоодод тархаахгүйгээр хяналтаа сайн тавих хэрэгтэй. Ингэвэл дотооддоо бид ямар нэг хязгаарлалт тавихгүйгээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг аль болох чөлөөтэй явуулах боломж бүрдэнэ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 103 оронд Омикрон хувилбар бүртгэгдсэн гэдэг нь манай улсад тархах нь цаг хугацааны л асуудал болохыг бид өмнөх туршлагаасаа харж байгаа. Тиймээс дотоодод халдвар тархсан ч эрсдэлийг аль болох бага хохиролтойгоор даван туулж, учирч болох эрсдэлийг бууруулахын тулд гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа” гэв.Үргэлжлүүлэн “Дэлхий дахинд Омикрон хувилбар бүртгэгдсэнээс хойш халдварын маш хүчтэй давалгаа гарсан. Иймд Европын улс орнуудад олон нийтийн арга хэмжээг цуцалж, хөл хорионы дэглэм тогтоох зэрэг арга хэмжээг эргээд авч хэрэгжүүлэх болсон. Вакцинжуулалт өндөр байгаа орнуудад ч ийм байдал үүсэж байгаа тул бид эргээд нөхцөл байдлаа маш сайн үнэлэх шаардлага тулгарч байна. Өөрөөр хэлбэл, манайд халдварын өндөр давлагаа явсан тохиолдолд эмнэлгийн ачааллыг зохих түвшинд барихын тулд тодорхой хязгаарлалт хариу арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй. Засгийн газар, УОК-оос аль болох хөл хорио тогтоохгүй байх бодлого барьж байгаа. Тиймээс иргэд вакцины гурав дахь тундаа аль болох хамрагдаж, халдварын улмаас учирч болох хүндрэл нас баралтаас хамгаалагдах боломжтойг хэлье" гэсэн мэдээллийг өглөө.

ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица мягмар гаригт УИХ-ын даргатай уулзахдаа “Омикрон хувилбарын хүчтэй давлагаанд өртөхгүй байхын тулд хил дээрх хяналтыг сайжруулах, омикроны халдвартай орнуудаас ирж буй зорчигчдод дөрөв хоногийн дотор 3-4 удаа шинжилгээ хийх нь зүйтэй. Мөн бүүстэр буюу гурав дахь тун вакцины ажлыг үргэлжлүүлэн хийх нь энэ халдвараас сэргийлэхэд илүү үр дүнтэй байна” гэдгийг ч сануулаад авсан.

Омикрон бүртгэгдсэн 11 улсаас бусад улсаас ирж байгаа иргэдийг 10 хоног гэрийн тусгаарлалтад хянаж дөрөв дэх хоног дээр давтан PCR шинжилгээ авч байгаа ч энэ хувь ердөө 30-д хүрэхгүй байгаа аж. Гэтэл Омикрон хувилбар, коронавирусийн халдварын шинжилгээнд илрэхгүй байх нууц хугацаа 2.5 хоног байгаа. Нэгэнт л эрсдэл хаяанд ирж, эмнэлгийн ачаалал, эрүүл мэндийн салбарын хүч гээд ямар нөхцөл байдалтай нүүр тулах нь тодорхойгүй болсон цагт иргэдийн ухамсар, хандлага чухал үүрэгтэй. Тиймээс иргэд дор бүрнээ хариуцлагатай, болгоомжтой байхаас гадна вакциндаа идэвхтэй хамрагдах шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд зөвлөсөөр байна. Мөн хүүхдийн вакцины нөөц бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэхийг ч Засгийн газрын түвшинд нухацтай ярьсан байна. Өнөөдрийн байдлаар манай улсын нийт хүн амын 27 хувь нь вакцины III тундаа хамрагдсан бол энэ нь зорилтот бүлэг буюу насанд хүрэгчдийн 45.6 хувь буюу 870175 иргэн юм.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Н.Түвшинбаярт холбогдох хэргийг өнөөдөр шүүнэ
Н.Түвшинбаярт холбогдох хэргийг өнөөдөр шүүнэ
 
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Т.Ариунзаяа дэлхийн аварга боллоо

Т.Ариунзаяа дэлхийн аварга боллоо

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

“Эмээгийн алдар” одонтой болъё

“Эмээгийн алдар” одонтой болъё

УИХ-ыг тарааж, УИХ-ын ээлжит бус сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулъя

УИХ-ыг тарааж, УИХ-ын ээлжит бус сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулъя

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

ТӨРИЙН СҮҮДЭРТ ХАЛХЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

ТӨРИЙН СҮҮДЭРТ ХАЛХЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

ТЭНГЭР, ГАЗАР НИЙЛСЭН ХОТ

ТЭНГЭР, ГАЗАР НИЙЛСЭН ХОТ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​