fbpx Өрх толгойлсон эмэгтэйчүүд өөдсөн чинээ үрс хударгагүй хуульдын золиос болсоор байх уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 33 секунд

Өрх толгойлсон эмэгтэйчүүд өөдсөн чинээ үрс хударгагүй хуульдын золиос болсоор байх уу

Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн Э.У-гийн гэрт өнгөрсөн сарын 23-ны өдөр хаалга үүдийг нь эвдлэн зөвшөөрөлгүйгээр нэвтрэн, гэрээс нь эд хогшлыг нь хулгайлан авсан балмад хэрэг гарчээ. Хамаг эд хогшлоо хулгайд алдсан Э.У цагдаагийн байгууллагад дуудлага өгч, хэргийн газарт ажилласан шинжээчдийн баг нийтдээ 6 хүний хурууны хээг олж илрүүлэн, энэ хэрэгт бүлэглэн оролцсон болохыг тогтоожээ. Улмаар мөрдөн байцаах ажиллагаагаар 10 жилийн өмнө гэр бүлээ цуцлуулсан нөхөр Б.Билгүүн нь бусадтай бүлэглэн, хулгайлан ачиж явсан болохыг нотлов. Б.Билгүүн нь эхнэр Э.У-гаас 10 жилийн өмнө гэр бүлээ цуцлуулахдаа шүүх танхимд ямар нэгэн өмчийн маргаангүй хэмээн хэлж, охиноо асран хамгаалах эрхийг эхнэр Э.У-д өгсөн байна. Гэвч хүүхдийнхээ тэтгэвэр тэтгэмжийг ч огт төлөхгүй, нэг ёсондоо хариуцлагаас бүрэн зугтжээ. Хууль журмын дагуу гэрлэлтээ цуцлуулсан, ямар нэгэн өмчийн маргаангүй болохоо шүүхийн өмнө баталж байсан Б.Билгүүн 10 жилийн дараа дараа салсан эхнэрийнхээ гэрт нэвтэрч, орон байрны хулгай болон дээрмийн хэрэг үйлдсэн байгаа юм. Хохирогч Э.У-ийн гомдлын дагуу Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Баттогтох 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзжээ. Улмаар хохирогч Э.У нь тус дүүргийн Прокурорын газарт гомдол гаргасан байна. Гэтэл Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Нямсүрэн нь хүний ой тойнд багтамгүй хуулиас гажууд шийдвэрийг гаргаж, хохирогчийг хохирсон дээр нь нэмж хохироожээ. Тэрээр хохирогч Э.У-д өгсөн хариу мэдэгдэх хуудсан дээрээ “...Тухайн эд зүйлийг таны салсан нөхөр Б.Билгүүн “Панда” ачилтын компанийг хөлслөн авч явсан болох нь мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоогдсон. Иргэний хуулийн 98 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд оногдох хэсгийг тодорхойлох талаар гаргасан маргааныг шүүх шийдвэрлэнэ” гэсний дагуу орон сууцанд байх гэрийн эд хөрөнгийг хэн авах эсэх маргааныг иргэний шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлнэ үү. Иймд таны гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байна” гэсэн хариу өгчээ. Арван жилийн өмнө гэрлэлтээ цуцлуулахдаа ямар нэгэн өмчийн маргаангүй хэмээн шүүхийн өмнө зогсч байсан Б.Билгүүн салсан эхнэрийнхээ хөрөнгө, хогшлыг дээрэмдээд, хулгайлаад явж байгааг өөгшүүлж, өмөөрч суудаг прокурор байна гэхэд санаанд багтахгүй байна. Монголын хууль хяналтын байгууллагад ийм мэдлэг мэдрэмжгүй, боловсролгүй, хуулиа ч уншиж судлаагүй хуульчдаас болж хохирогч иргэн нэмж хохирдог буруу жишиг тогтоод удаж байна. Арван жилийн өмнө гэр бүлээ цуцлуулахдаа ямар ч эд хөрөнгийн маргаангүй хэмээн эвтэй найртайгаар гэр бүлээ цуцлуулаад, аж амьдралаа хөөгөөд удаж байхад бүхэл бүтэн 10 жилийн дараа салсан эхнэрийнхээ гэрт ирж, гэр орныг нь дээрэмдэж, хулгайлж яваа хүнийг өмгөөлж суудаг прокурор байгаа нь энэ салбарын ялзрал дээд цэгтээ хүрснийг харуулж байна. Ядаж л П.Нямсүрэн прокурор эмэгтэй хүнийхээ хувьд хүүхдээ хөтлөөд хоцорсон хөөрхий эмэгтэйг хохирогчийн хувиар байтугай хүний дайтай авч хэлэлцсэнгүй. Хоол хийж идэх плиткаг нь хүртэл хулгайлж явсан этгээдэд хамгийн хатуу чанга хуулийг хэлж сануулах байтал “Иргэний шүүхээр хэргээ шийдүүл” хэмээн эх хүнээс, хуульч хүнээс гарамгүй хачирхалтай шийдвэр гаргасан байна. Хууль журмаа дээдэлдэг хүн байсан сан бол хаалга үүдийг нь эвдэн орж, хамаг эд хогшлыг нь хамаад зөөгөөд явчихсан хулгайч эрд хулгайн болон дээрмийн хэрэг, зөвшөөрөлгүйгээр бусдын гэрт нэвтрэн орсон гэх үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллах шийдвэр гаргасан бол Б.Билгүүн мэтийн хүний охидоор тоглож, хөрөнгө мөнгө булаалдаж явдаг хүмүүст хатуу сургамж болох байлаа. Б.Билгүүний хувьд хөрөнгө хогшил булаалдаад байхааргүй эцэг, эхийнхээ хөрөнгө мөнгөн дээр сагаж амьдардаг шинэ цагийн монголчуудын цээж баян залуусын нэг. Улсын томоохон үйлдвэрт хариуцлагатай алба хашдаг, хэдэн сая төгрөгөөр тоологдох өндөр цалин хангамжтай, хэд хэдэн байр оронтой атлаа 10 жилийн өмнө салсан эхнэрийнхээ гэрт дайрч орон, хамаг эд хөрөнгийг нь хуу хамаад одож байгаа нь эр хүнийхээ хувьд үнэхээр өрөвдөлтэй өчүүхэн нэгэн болохоо харуулж байгаа юм. Тэрээр хөрөнгө, хогшлоор дутсандаа биш хүүхэд, эмэгтэйчүүдийг сэтгэл зүйгээр нь хүчирхийлж, зугаагаа гаргаж байгаа нь энэ. Б.Билгүүн Э.У-гаас 10 жилийн өмнө албан ёсоор гэр бүлээ цуцлуулаад аль хэдийнэ дараагийн амьдралаа босгосон. Эхнэрээсээ салсан даруйдаа тэрээр Т.Ариунсолонго гэгч бүсгүйтэй гэр бүл болж, дундаасаа хүүхэдтэй болоод олон жил болж буй. Гэсэн атлаа өмнөх эхнэрийнхээ гэрт зөвшөөрөлгүй нэвтэрч, эд зүйлийг нь хулгайлан, сэтгэл санаа болон ахуйн хүчирхийлэл удаа дараа үйлдэж байгааг хуулийн байгууллага өмгөөлж, хамгаалаад байгаа нь сонин. Эрүүгийн хуульд зааснаар, бусдын эзэмшилд зөвшөөрөлгүй нэвтрэн аливаа эд зүйлсийг авах нь хулгайн гэмт хэрэг мөн гэж тодоос тод заасаар байхад энэ хуулийн зүйл заалтаа мөрдөж, шийтгэх бус “гэр бүлийн маргаан” хэмээн Иргэний шүүхээр хэргээ шийдүүл хэмээн хэрэгтнийг өмгөөлж суугаа прокурорт ч мөн адил хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Хүүхдээ хөтлөөд үлдсэн хөөрхий эмэгтэйн хэдэн жилийн цалингаа цуглуулж авах эд хогшлийг нь хэдэн үл бүтэх этгээдүүдтэй нийлээд дээрэмдэж, хулгайлчихаад хуурамч шийдвэр гаргадаг хуульчдын нөмөр нөөлөг дор Б.Билгүүн хээв нэг алхаж явна. Бусдын эд хөрөнгийг хулгайлсан, гэр оронд нь халдан дээрэмдсэн хэрэгтээ шүүхийн танхимд ялын тогтоол уншуулаад зогсч байх Б.Билгүүний толгойг илж, эрүүгийн ноцтой хэрэг хийсэн үйлдлийг нь дэмжиж суугаа Д.Нямсүрэн прокурор шиг мянга мянган хуульч ийм бусармаг шийдвэр гаргаж байгаа нь өнөөдөр Монголын хууль, шүүхийн байгууллагыг гутааж, иргэдийн итгэлийг алдруулж байна. Айлын гэрээс эд хогшлыг нь эвдэж хэмхлээд улайм цайм хулгайлаад явчихсан, эрүүгийн ноцтой хэрэг үйлдчихсэн байхад иргэний шүүхээр хэргээ шийдүүлэхийг зөвлөж суудаг прокурор хохирогчдоор даажигнаж, давхар хохироож сууж буй нь гутармаар. Өрх толгойлж үлдэж буй эмэгтэйчүүд өөдсөн чинээ үрс хөрөнгө хогшил булаалддаг хүчирхийлэгчдээс гадна хударгагүй хуульчдын золиос болсоор байх уу, Хууль зүйн сайд Х.Нямбаатар аа!!!

Хүний сайхан охидтой амьдрал зохионо гэчихээд хүүхэдтэй болгочихоод хөсөр хаядаг, хуулийн өмнө ч, хувь хүний ч өмнө хариуцлага хүлээдэггүй, хүүхэд эмэгтэйчүүдийн хувь заяагаар тоглож явдаг Б.Билгүүн шиг этгээдүүдэд зориулж, Гэр бүлийн тухай хуулийг ч чангатгах хэрэгтэй байгааг хуулийн салбарынхан ч баталж байна. Ганцхан жишээ дурьдахад, өнөөдөр манай улсад өдөрт 10 гэр бүл салдаг аж. Харин энэ бүхний ард эхнэр болон үр хүүхдүүд нь хохирч үлддэг. Б.Билгүүн шиг эцэг эхийнхээ хөрөнгөн дээр амьдралаа босгосон аагаа багтааж ядсан залуус хүний сайхан охидын бие сэтгэлээр тоглож хаяж буй энэ бусармаг үйлдлийг цэгцэлж, холбогдох хуулиудад хатуу чанга өөрчлөлт оруулж, хүчирхийлэгчдийг бус ил, далд хүчирхийлэлд өртөж буй хүүхэд, эмэгтэйчүүдээ хамгаалах хэрэгтэй байна.

Эх сурвалж: Tumen.mn

ЭМЯ: Коронавируст халдварын 191 тохиолдол шинээр батлагдаж, нэг иргэн нас барлаа
ЭМЯ: Коронавируст халдварын 191 тохиолдол шинээр батлагдаж, нэг иргэн нас барлаа
 
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Т.Ариунзаяа дэлхийн аварга боллоо

Т.Ариунзаяа дэлхийн аварга боллоо

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

“Эмээгийн алдар” одонтой болъё

“Эмээгийн алдар” одонтой болъё

УИХ-ыг тарааж, УИХ-ын ээлжит бус сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулъя

УИХ-ыг тарааж, УИХ-ын ээлжит бус сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулъя

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

ТӨРИЙН СҮҮДЭРТ ХАЛХЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

ТӨРИЙН СҮҮДЭРТ ХАЛХЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

ТЭНГЭР, ГАЗАР НИЙЛСЭН ХОТ

ТЭНГЭР, ГАЗАР НИЙЛСЭН ХОТ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​