fbpx Амласандаа хүрдэг “Алтан охин“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Entertainment
Огноо
Унших
4 минут 55 секунд

Амласандаа хүрдэг “Алтан охин“

Бид хэдхэн хоногийн өмнө хүндийн өргөлтийн ДАШТ-ий анхны алтан медальтнаа хүлээж авсан. Энэ нь зөвхөн хүндийн өргөлтийн холбоо төдийгүй Монголын спортын түүхэнд алтан үсгээр тэмдэглэх үйл явдал байв. Тэр бол амласандаа хүрч, анхдагч бүхний эзэн болж яваа Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэгийн амжилт билээ. Энэ удаад бид түүний тухай онцлох болно.

МОНГОЛЫН СУПЕР ОХИН

Дэлхий биднийг бөхөөр л мэддэг үе саяхан. Олимп, тив, дэлхийн наадамд бид хэдэн бөхчүүдийнхээ захыг мушгиж, найдвар тавьдаг байлаа. Харин 2017 оноос эхлээд бидний төсөөлөө ч үгүй хүндийн өргөлтөөр нэгэн охин дэлхийд өрсөлдөөд эхлэв.Тэр жижигхэн биедээ баймгүй хүчтэй. Хамгийн гайхалтай нь биеийн хүчнээс илүү сэтгэлийн тэнхээтэй охин байж. Анхдагч бүхний эзэн, “Алтан охин”, Монголын супер охин Мөнхжанцангийн Анхцэцэг.

Хүмүүс түүнийг ингэж нэрлэдэг, хүндэлдэг, хайрладаг. Тэрбээр амьдралынхаа хуудсыг амжилтаар бичиж, дэлхийн спортын түүхэнд нэрээ мөнхөлж явна. Цаашдаа олон жил монголчуудаа баярлуулж, олимпийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулж, зүрхэн тушаа гараа тавьчихаад төрийнхөө дууллыг дуулж зогсоно доо гэж итгэл тавин хүлээж байгаа билээ.

Түүний амжилт 2009 оноос эхэлжээ. Энэ онд тэрбээр Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээнээс хүрэл медаль хүртэж, анхны амжилтаа гаргаж байв. Үүнээсээ урамшсан охин уйгагүй хөдөлмөрлөснийхөө хүчинд 2010 онд Спортын мастер, 2011 онд 13-хан насандаа ОУХМ-ийн болзол хангасан билээ. Энэ үеэс л их спортод хоёргүй сэтгэлээр зүтгэх зорилгыг өөртөө тавьсан гэдэг.

сонин mn

АНХНЫ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ЭЗЭН

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ныг “Хүндийн өргөлтийн спортын баяр” болгон тэмдэглэхээр болсон. Учир нь 2017 оны энэ өдөр М.Анхцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм. Энэ нь Монголын туйванчдын хувьд хамгийн оргил амжилт болж байв. Тэгвэл 2019 онд амжилтаа бататгаж, дахин хүрэл медалийн болзол хангаж медалиа ихэрлүүлсэн түүхтэй. Үүнээс гадна тэрбээр 2014 онд Өсвөрийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль, тус оны Залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм. Харин 2015 онд “Дэлхийн Цом”-оос хүрэл медаль, 2016 онд Залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртэж байв. Энэ онд түүний гол зорилго нь олимпийн наадам байсан юм. М.Анхцэцэг зорьсондоо хүрч, Риогийн олимпод наймдугаар байрт шалгарсан юм. Үүнээс харахад бүхий л цаг үед түүний амжилт ахисаар яваа.

БАГШДАА ИРСЭН БУРХНЫ БЭЛЭГ

сонин mn

М.Анхцэцэг 2012 оноос хойш гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор хичээллэж байна. Багш нь түүнийг “Бурхнаас илгээсэн бэлэг” гэж нандигнадаг билээ. Багш, шавь хоёрт дөрвөн орноос иргэншлээ солих санал ирж байв.

Гэвч тэрбээр “Би мөнгөний төлөө штанг өргөдөггүй. Тэргүүн дээр минь Монголын далбаа байдаг учир энэ их хүч миний дотроос гардаг юм” гэж хэлээд их мөнгөний урамшууллаас татгалзаж байсан эх оронч үзэлтэй.

М.Анхцэцэг айлын том охин. Анх аав, ээж нь энэ спортоор хичээллэхийг нь хориглож байсан гэдэг. Гэвч охиныхоо хүсэл мөрөөдөл, зорилгынх нь өмнө бууж өгөхөөс өөр сонголтгүй болжээ. Тэрбээр хоёр эмэгтэй дүүтэй бөгөөд хоёул эгчийнхээ адил хүндийн өргөлтөөр хичээллэдэг юм байна. 2021 он Анхцэцэгийн хувьд нэгэн шинэ түүхийг бичсэн жил боллоо. Түүний туйлын зорилго болсон олимпийн наадам Токиод болсон. Монголчууд зүрх даран супер охиныхоо өргөлтийг харахаар хоног тоолон хүлээж байсан юм. Цаг нь ирэхэд тэрбээр шагналт дөрөвдүгээр байрт шалгарсан. Хүрэл медалиас атгаад алдахдаа уйлж зогссон охин “Би заавал ДАШТ-ээс алтан медаль авна” гэж нулимсаа арчин амласан билээ. Тэр амлалтандаа хүрсэн.

Ч.Гантулга

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан болно
 
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​