fbpx Хуулиа зөрчдөг хуульчдаас болж хохирогчид хохирсоор байх уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
13 минут 54 секунд

Хуулиа зөрчдөг хуульчдаас болж хохирогчид хохирсоор байх уу

Манай улсад өдөрт 10 гэр бүл албан ёсоор гэрлэлтээ цуцлуулдаг гэсэн харамсам мэдээ бий. Эв зүйгээ олоод салж байгаа хэсэг байхад эд хөрөнгөө булаалдаж, эхнэр хүүхдүүдээ хүчирхийлэл дарамтанд байлгадаг нөхөд ч байдаг. Энд өгүүлэх бодит жишээ бол арван жил үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл салсан эхнэрээ дарамталж, биеийн болоод сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж буй Б.Билгүүн гэгч этгээд юм. Харамсалтай нь гэр бүл байсан гэдэг шалтгаанаар, тэрээр удаа дараа эрүүгийн ноцтой хэрэг үйлдчихээд ямар нэгэн ял эдлэхгүй, хуулийн цоорхойг ашиглаж яваа юм. Түүний хамгийн сүүлд үйлдсэн нэгэн хэргийг сануулахад, Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн Э.У-гийн гэрт өнгөрсөн сарын 23-ны өдөр хаалга үүдийг нь эвдлэн зөвшөөрөлгүйгээр нэвтрэн, гэрээс нь эд хогшлыг нь хулгайлан авсан балмад хэрэг гарчээ. Хамаг эд хогшлоо хулгайд алдсан Э.У цагдаагийн байгууллагад дуудлага өгч, хэргийн газарт ажилласан шинжээчдийн баг нийтдээ 6 хүний хурууны хээг олж илрүүлэн, энэ хэрэгт бүлэглэн оролцсон болохыг тогтоожээ. Улмаар мөрдөн байцаах ажиллагаагаар 10 жилийн өмнө гэр бүлээ цуцлуулсан нөхөр Б.Билгүүн нь бусадтай бүлэглэн, хулгайлан ачиж явсан болохыг нотлов. Б.Билгүүн нь эхнэр Э.У-гаас 10 жилийн өмнө гэр бүлээ цуцлуулахдаа шүүх танхимд ямар нэгэн өмчийн маргаангүй хэмээн хэлж, охиноо асран хамгаалах эрхийг эхнэр Э.У-д өгсөн байна. Хохирогч Э.У-ийн гомдлын дагуу Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Баттогтох 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзжээ. Иймд хохирогч Э.У нь тус дүүргийн Прокурорын газарт гомдол гаргасан байна. Гэтэл Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Нямсүрэн нь хохирогч Э.У-д өгсөн хариу мэдэгдэх хуудсан дээрээ “...Тухайн эд зүйлийг таны салсан нөхөр Б.Билгүүн “Панда” ачилтын компанийг хөлслөн авч явсан болох нь мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоогдсон. Иргэний хуулийн 98 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд оногдох хэсгийг тодорхойлох талаар гаргасан маргааныг шүүх шийдвэрлэнэ” гэсний дагуу орон сууцанд байх гэрийн эд хөрөнгийг хэн авах эсэх маргааныг иргэний шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлнэ үү. Иймд таны гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байна” гэсэн хариу өгчээ. Харин энэ нь хууль зүйн хувьд хэр бодит шийдвэр болохыг хуульч, өмгөөлөгч нараас байр суурийг нь сонирхъё.

Өмгөөлөгч Т.Хонгор:

-Яг энэ кейс дээр хэлэхэд, хамт амьдарч байсан ч 10 жилийн өмнө гэрлэлтээ цуцлуулсан мөртлөө тухайн иргэний орон сууцанд зөвшөөрөлгүй нэвтрэн орсон байна. Тэгэхээр энэ гэрт нь нэвтрэн орсноосоо авахуулаад хуулийн хариуцлага хүлээх ёстой. Тухайн байранд үүд хаалгыг нь түлхүүр тааруулж орсон байна уу, эвдэж орсон байна уу гэдгээсээ эхлээд хуулийн нэр томьёо яригдана. Мөн эд хогшлыг нь эвдэлж авч явсан байна уу, бүлэглэн авч явсан уу гэдгийг ч мөрдөн байцаагч нарийн тогтоож, хэргийн зүйл заалт нь өөрчлөгдөнө. Энэ бол цэвэр хулгайн гэмт хэрэг. Тэр тусмаа хоёр ба түүнээс дээш хүн оролцсон бол бүлэг хулгайн гэмт хэрэг болж, зүйлчлэл нь хүндрээд явчихна. Энэхүү хэргээс харахад, портер машинаар ачаад явсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон учир яах аргагүй бүлэг хулгайн гэмт хэрэг. Хэн ямар байдлаар оролцсоноосоо шалтгаалж, хэргийн хамжигч, хатгагч, захиалагч, гүйцэтгэгч байхаасаа шалтгаалж, тохирох ял шийтгэлийг нь онооно. Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар, хулгайлах гэмт хэргийг “Бусдын эд хөрөнгөнд зөвшөөрөлгүй авахыг хулгайн гэмт хэрэг” гэж заасан байгаа. Гэхдээ тэрхүү эд хөрөнгийг авахдаа хүч хэрэглэсэн бол дээрэм болно. Энэ мэтчилэн хуулийн зүйл заалт чинь нарийн. Гэтэл манай хуульчид ингэж ялгаж, салгахыг боддоггүй. Тэдний өмнө нь 10 жилийн өмнө гэр бүл байсан эсэхээс үл хамаарч, хүний орон байранд зөвшөөрөлгүй халдана гэдэг чинь өөрөө Эрүүгийн гэмт хэрэг. Гэтэл гэр бүл байсан гэдгээр нь шалтаглаж, Иргэний хэргээр шийдвэрлэх ёстой гэж шийдвэр гаргаж байгаа нь өрөөсгөл. Хулгайн замаар эд хогшлоо алдчихаад байхад яагаад гэр бүл байсан гэдгээр нь шалтаглаж, иргэний хэргээр шийдвэрлэж байгааг хохирогч эсэргүүцэх бүрэн эрхтэй. Мөрдөн байцаагч нь үл тоосон байна, хяналтын прокурор нь хэрэг гэж хүлээж аваагүй байна. Энэ бол цэвэр хулгайн гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хэргээр шийдвэрлэгдэнэ.

Хуульч Б.Батцогт:

-Ийм хэрэг гэр бүлээ цуцлуулсан иргэдийн дунд түгээмэл тохиолддог. Манай хуулийнхан ч энэ асуудлыг хохирогчийг хамгаалах гэхээсээ илүүтэй ерөнхийд нь гэр бүлийн хэрэг гэж үзээд Иргэний хэргээр шийдвэрлэхийг амарчилдаг. Үнэндээ энэ бол эрүүгийн ноцтой гэмт хэрэг. Арван жилийн өмнө салсан, арав хоногийн өмнө салсан ч бай сэтгэл санаа болон шууд бусаар хүчирхийлэл үйлдэх нь өөрөө гэмт хэрэг. Яг энэ жишээнээс харахад, тухайн орон байр хэний өмчлөлд байх нь чухал биш. Өнөөдөр тэр орон сууцанд хэн амьдарч байна, тэр эд хогшлыг хэн эзэмшиж байна гэдгээр өмчлөлийн асуудлыг авч үзэх ёстой. Бусдын эзэмшил, орон байранд зөвшөөрөлгүй дур мэдэн нэвтэрнэ гэдэг хулгайн гэмт хэрэг. Тэр тусмаа тухайн үед цоожтой байранд хууль бусаар нэвтэрч, хулгай хийнэ гэдэг орон байрны хулгайн гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн 145,2 дахь хэсэгт “Орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн” гэдгийг түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга түгжээг эвдэх, цуургыг сугалах аргаар нэвтрэн орохыг ойлгоно гэж тодорхой заасан байгаа. Мөн 145,3-д “Хохирогчийг амьдралын эх үүсвэрээс нь салгасан” гэдэг ойлголт бий. Энэ нь хулгайлсан зүйлийн хэмжээ үнээр бус, хохирогчийн амьдралд уг зүйлийн гүйцэтгэж байсан эдийн засгийн ач холбогдлыг шалган тогтоосон хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор шүүгчээс өгөх үнэлэмжээр тодорхойлогдоно гэж заасан байгаа. Харин энэхүү жишээнээс харахад, гэр бүл байсан гэдгээр халхавчлан дээрх хэргийг мөрдөн байцаагч ч, хяналтын прокурор ч хуулийн дагуу, хохирогчийг хамгаалах талаар огт ажиллаагүй байна. Энэ бол гэр бүл байсан эсэхтэй огт хамааралгүй, бусдын орон байранд нэвтэрч, бүлэглэн хулгайлсан эрүүгийн ноцтой хэрэг. Энэ гэмт хэргийг бүлэглэж, урьчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж үйлдсэн бол 2-5 жилийн хорих ялаар шийтгэх ёстой. Хэргээс харахад, нүүлгэлтийн компанийг хөлслөн ирсэн ч хаалга, үүд эвдээд ороход нь хараад зогсч байснаараа, эд хогшлыг хамтран зөөлцсөнөөрөө ч хуулийн хариуцлага хүлээнэ. Ингэхийн тулд эхлээд хэргийн газар очсон хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч зөв ажиллах ёстой байлаа. Гэр бүл байсан гэдгээр шалтаг гаргаж, Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэнэ гэж байгаа нь ч өөрөө хууль зөрчсөн гэмт хэрэг. Илтэд бүлэглэн орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдчихээд байхад иргэний хэргээр шийдүүл гэж шийдвэр гаргаж байгаа хяналтын прокурор Д.Нямсүрэн ч хууль зүйн хувьд алдаа гаргасан байна. Дээрх иргэдийн хувьд 10 жилийн өмнө хэн хэнийхээ өмнө хуулийн хариуцлага хүлээхгүйг баталж, гэр бүлээ цуцлуулсан байхад энэ шийдвэрийг хэрэгсэхгүй, одоо ч гэсэн гэр бүл байгаа мэтээр төсөөлж, шийдвэр гаргасан нь прокурорын хувьд ноцтой алдаа гэж үзэж байна.

Хуульч Б.Өлзийжаргал:

  • -Шүүхийн практикаас харж байхад, гэр бүл цуцлалтын шүүх хурал хамгийн хурдан өрнөдөг ч хамгийн их хор дагаврыг авчирдаг. Хэдийгээр эд хөрөнгийн маргаангүй, хүүхдээ асрах эрхээ эхнэртээ өгсөн атлаа эдийн засгаар болон сэтгэл санаагаар салсан ч хүчирхийлэл үйлддэг эрчүүд их байдаг. Гэр бүл байсан гэсэн ганцхан үгээр далим болгож, асуудал гарахад Гэр бүлийн тухай хуулиар зохицуулах гээд байдаг. Гэтэл тэд гэр бүл байхаа хэдийнэ больж, хэн хэнийхээ өмнө хариуцлага хүлээхгүй болчихсон. Дээрх жишээнээс харахад, ямар ч хуульч хүн хараад орон байрны хулгайн гэмт хэрэг байна гэж дүгнэнэ. Гэвч салсан нөхөр нь байсан гэдгээр шалтаг гаргаад, гэр бүлийн маргаан гэж үзээд иргэний хэрэг болгочихдог. Үнэндээ энэ бол эрүүгийн ноцтой гэмт хэрэг. Хэрвээ хуулиа зөв уншиж, судалсан, мэдлэг чадвартай хуульч байх юм бол үүнийг эрүүгийн хэрэг гэж үзнэ. Хулгайлах замаар бусдын орон байранд нэвтэрнэ гэдэг эрүүгийн ноцтой гэмт хэрэг. Үүн дээр нэмж хэлэхэд, би энэ хэргийг бүхэлд нь аваад үзэхэд Хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг гэж үзэж байна. Арван жилийн өмнө салсан ч гэлээ тэдэнд дундаас нь төрсөн хүүхэд байна. Манай хуулийнхан хоёр иргэний маргааныг л яриад байхаас дунд нь хамгийн их хохирч буй хүүхдийг ерөөсөө хохирогч гэж үздэггүй. Харин энэ хэрэг дээр хамгийн том хохирогч нь тэдний дундаас гарсан охин. Эрүүгийн хуулийн 120-1-д зааснаар, “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол 1-3 сар хүртэл хугацаагаар баривчлах ялаар шийтгэнэ” гэж заасан байгаа. Тэгвэл “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн” гэж хэнийг хэлэх вэ гэхээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3-2-т зааснаар, “Гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсвэл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд” гэсэн байгаа. Тэгэхээр энэ хэрэгт хамгийн том хохирогч бол миний бодлоор хүүхэд. Тухайн хүүхдийн хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших эрхэнд ноцтой халдаж, нэг үгээр эрүүл, аюулгүй амьдрах үндсэн эрх чөлөөг нь боомилсон байна. Хулгайн гэмт хэргээсээ гадна хүүхдийн эрх чөлөөнд халдсан асуудлыг ч энд гаргаж ирж тавих ёстой. Харин манай хууль шүүхийнхэн аль болохоор хэргийг амар хялбар аргаар шийдвэрлэхийн тулд, олон хоногоор байцаахаасаа залхуурдаг юм уу, эсвэл хуулийн гарц гаргалгаагаа гаргаж чаддаггүй мэдлэг чадвар дулимаг байдлаасаа болдог юм уу, хохирогчийг залхааж, хэрэгтнийг өөгшүүлдэг ийм нэг буруу жишиг рүү орчихоод байна. Хэрэг үүсгэхээс татгалзсан мөрдөн байцаагч болон хэргийг буруу шийдвэрлэсэн хяналтын прокурорт ч мөн адил хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Харамсалтай нь манай хуулийн хэт удаан процессоос болоод хохирогчид улам нэмж хохирсоор байгаа нь нууц биш ээ.
ЭМЯ: Коронавируст халдварын 272 тохиолдол шинээр батлагдаж, нэг иргэн нас барлаа
ЭМЯ: Коронавируст халдварын 272 тохиолдол шинээр батлагдаж, нэг иргэн нас барлаа
 
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​