fbpx Л.Оюун-Эрдэнэ: Хотын төвийн түгжрэлийг бууруулахад үлгэрлэж буй Нийслэлийн төр захиргааны алба хаагчдад баярлалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 36 секунд

Л.Оюун-Эрдэнэ: Хотын төвийн түгжрэлийг бууруулахад үлгэрлэж буй Нийслэлийн төр захиргааны алба хаагчдад баярлалаа

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 8-ны хуралдаанаар НЗДТГ, НИТХ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа алба, агентлагуудыг энэ ондоо багтан Яармагт баригдсан Нийслэлийн төр, захиргааны шинэ байр руу нүүх үүргийг өгсөн билээ. Засгийн газраас өгсөн үүргийн дагуу нийслэлийн харьяа алба агентлагийнхан нүүж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр Засгийн газрын тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний удирдлагын баг хамт олон, Хан-Уул дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд Яармаг дахь Нийслэлийн төр, захиргааны II байранд биечлэн очиж, үүрэг даалгаврын биелэлтээ шалгалаа. Одоогийн байдлаар нийслэлийн нутгийн захиргааны зургаан байгууллагын 400 гаруй албан хаагч нүүн суурьшаад байгаа юм.

2013 онд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийж, нэг төвт хотоос олон төвт суурьшилтай хот болгон хөгжүүлэх, хот доторх төрийн захиргаа, банк санхүүгийн төвлөрлийг бууруулж, Яармагт шинэ төв байгуулахаар анх ярьсан. Тэрхүү төлөвлөгөөний дагуу Нийслэлийн төр, захиргааны II байрыг Яармагт 2018 оноос барьж эхэлсэн. Уг байр нь гурван блоктой бөгөөд А блокийг бүрэн ашиглалтад өгсөн бол Б блокийн гүйцэтгэл 70 хувьтай, гурав дахь блокийн ажил хараахан эхлээгүй байгаа юм.

Нисэх, Яармаг орчимд авто замын түгжрэл их, хотын захиргааныхан нүүж суурьшихаар түгжрэл улам нэмэгдэнэ гэсэн болгоомжлол нийтийн дунд бий. Тэгвэл Яармаг орчмын замын түгжрэлийн шалтгаан хийгээд түгжрэлийг бууруулах ажлын талаар Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн танилцуулсан.

-Улаанбаатар хотын Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүрэгт ажлын байр хамгийн олноор төвлөрсөн байдаг. Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт ажлын байрны тоо дээрх дүүргүүдээс хоёр дахин бага байдаг. Тиймээс хотын захиргаа Яармагт шилжиж ирснээр шинэ хотын төвийг хөгжүүлэх үндэс суурь болох юм. Яармагийн замын хөдөлгөөнд Өлзийт, Биокомбинатын иргэдээс гадна Өмнөговь, Дундговь аймгаас ирж буй иргэдийн “Нарантуул” зах руу чиглэсэн хөдөлгөөн нэмэр болдог нь судалгаанаас харагддаг. “Нарантуул” зах амардаг мягмар гарагт Яармаг орчмын замын хөдөлгөөн 10 орчим хувиар буурдаг. Мөн сургууль, цэцэрлэгийн хомсдолтой ч холбоотой. Нисэх, Яармагт аж төрж буй иргэд хүүхдүүдээ хотын төв руу зөөж сургаж байна. Тиймээс түгжрэлийг бууруулахын тулд 2022 онд Яармагийн замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох ажлыг эхлүүлнэ. Энэ хүрээнд Туул гол дээгүүр 400 метр гүүр, Энхтайваны өргөн чөлөө орчимд 240 метр гүүр, Дунд гол дээгүүр 90 метр гүүр барина. Улаанбаатар хотын хамгийн урт гүүрэн байгууламжтай 4.3 км авто замыг барьж байгуулах юм. Энэ зам баригдсанаар Яармаг орчмын түгжрэл 15-20 хувиар буурна. Түүнчлэн Мишээл орчим, Тэмээтэй хөшөө, Гэгээнтэн орчмын уулзварт дахин инженерчлэл хийж, нэвтрүүлэх чадварыг сайжруулна. Зайсангийн гүүрийг дөрвөн эгнээ болгох гэхчлэн бүтээн байгуулалтыг хийнэ гэсэн юм.

Эдгээр мэдээллийг сонссоны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлсэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон түүний баг хамт олонд талархал илэрхийлье. Олон жил ярьсан асуудлуудыг үе шаттайгаар шийдээд явах нь зүйтэй юм. 2022 он бол хэд хэдэн зүйлээр онцлог байх юм. Цар тахлын сорилт үргэлжилсээр байх хэдий ч улсын төсвөөс анх удаа 420 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын түгжрэлийг цогцоор нь бууруулахад зориулна. Энэ бол 10 жилийн турш түгжрэлд зарцуулж байсан хөрөнгөтэй дүйцэж байгаа юм. Түүнчлэн Үндэсний хороо байгуулж, түгжрэл хэмээх том асуудлыг шийдэхэд анхаарал хандуулж байгаа нь ихээхэн дэмжлэг болж байна. Өчигдөр Шинэ сэргэлтийн бодлого батлагдаж, төрийн бодлого болсон. Тиймээс түгжрэл бууруулах ажилд он гаруут орох хэрэгтэй байна. Дээр нь Хөшигийн хөндийг чөлөөт бүс болгож, дэд бүтцийг байгуулна. Худалдаа, үйлчилгээний томоохон төвүүдийг Хөшигийн хөндий рүү үе шаттайгаар шилжүүлнэ. Тэр хэрээр Улаанбаатар хотын төвлөрөл саарч, түгжрэл буурах юм” хэмээн тодотголоо.

Өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд нийслэлийн удирдлагууд Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг амжилттай хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглэсэн бөгөөд тэмдэглэлийг хотын удирдлагуудад гардуулан өгсөн.

Нийслэлийн төр, захиргааны II байранд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний удирдлагын баг хамт олон, Хан-Уул дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд зочилж байгаад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар талархал илэрхийлээд “Нийслэл Улаанбаатар хотын 1.6 сая иргэнийхээ итгэлийг алдахгүй ажиллахаар бид хичээн ажиллаж байна. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад 420 төгрөг зарцуулах шийдвэр гаргасан Ерөнхий сайдад талархаж байна. УИХ-д анх удаа Улаанбаатар хотын бодлогыг дэмжих Түр хороо байгуулсныг мөн дурдахад таатай байна. УИХ, Засгийн газар, нийслэлийн түвшинд нэгдмэл нэг байр суурин дээр байна гэдэг Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдэхэд ихээхэн дөхөм болох юм. Цаг хугацаа бол бүгдийн хэмжүүр байдаг. Хугацаандаа амжиж бүгдийг хийе. Бид зорьсондоо хүрнэ” хэмээн өгүүлсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

2022 оны нэгдүгээр сарын 1, 2-нд ажиллах дархлаажуулалтын цэгүүд
2022 оны нэгдүгээр сарын 1, 2-нд ажиллах дархлаажуулалтын цэгүүд
 
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​