fbpx Дайны түүхэнд ашиглаж байсан хамгийн хачирхалтай зэр зэвсгүүд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэлхий дахинд
Огноо
Унших
7 минут 54 секунд

Дайны түүхэнд ашиглаж байсан хамгийн хачирхалтай зэр зэвсгүүд

Дайны түүхэнд ашиглаж байсан хамгийн хачирхалтай зэр зэвсгүүд

Түүхийн явцад хүн төрөлхтний хэрэглэж ирсэн зэвсгүүд тодорхой дэс дарааллын дагуу тогтвортой хөгжиж иржээ. Галт зэвсгүүд анх нүсэр том хэмжээтэй, буудсаны дараа 1-2 минут хүлээж хөргөх шаардлагатай байдаг байсан бол өдгөө хэмжээ жижиг боловч асар хүчтэй, олон сумыг богино хугацаанд буудах боломжтой болон хувирч, цөмийн зэвсэг хүртэл асар өндөр хөгжилд хүрсэн билээ. Гэсэн ч зэр зэвсэг хөгжлийнхөө явцад хөгтэй гэмээр хэлбэр дүрстэй бүтээгдэж байсан түүх олон байдаг ажээ.

1.ГАР АРГААР ХУЯГЛАН ТОНОГЛОСОН МАШИН

Дэлхийн нэгдүгээр дайны үеэс л хүн төрөлхтөн хуягт машин хэрэгслийг тулаанд хэрэглэж байв. Гар аргаар метал хавтангуудыг бэхэлж тогтоосон тун болхи хийцтэй энэ машин олон хүний амийг аварч байсан гэхэд итгэхэд бэрх. Хэдийгээр тухайн цаг үед бүрэн хамгаалалттай мэт завсар зайгүй хүнд төмөр хавтан бэхэлж хийсэн боловч том хэмжээний калибр бууны сум гэх мэт зэвсгийн хадлагад шууд өртсөн тохиолдолд тэр бүр амжилттай хамгаалж чаддаггүй байжээ.

Хамгийн сонирхол татам баримт бол энэ төрлийн хуягт машинууд Ойрх Дорнод дахь байлдааны ажиллагаанд одоог хүртэл хэрэглэгдсээр байгаа ажээ. Харамсалтай нь орчин цагийн хүчирхэг зэвсгүүдийн өөдөөс төмөр хуягт машинуудыг хамгаалалтад тавих нь хүнийг сумнаас хамгаалахаар тугалган цаасаар биеэ ороосонтой ижил зүйл билээ.

Гар аргаар хуяглан тоноглосон машин

2.МАХИР ҮЗҮҮРТЭЙ БУУ

Тулааны үеэр гол төмөр нь муруйсан бууг музейд байхыг та өмнө нь харж байсан уу? Тэдгээр зэвсгүүд тулааны үеэр гэмтэж муруйсан гэж бодож байсан бол та эндүүрчээ. 19-р зууны үеийн зэвсгийн үйлдвэрүүд анхнаасаа ийм өвөрмөц хэлбэртэй бууг үйлдвэрлэж байсан агаад байлдагчдад булангийн цаанаас буудахад туслах зорилготой байв.

Энэ төрлийн хамгийн алдартай буу бол 1943 оны Krummerlauf буюу тахир голт хэмээн алдаршсан буу юм. Тус бууг германчууд StG-44 дурантай бууны эх бие дээр хошуу суурилуулан хийж байв. Гаднаасаа инээдтэй харагдах боловч том хэмжээтэй байг булан тохой газраас харагдахгүйгээр буудахад нэн тохиромжтой байдаг ажээ.

Махир үзүүртэй буу

3. ХУЯГТ АМЬТАН

Хүн төрөлхтөн 20-р зууны сүүл үеэс л эхэлж амьтны эрхийн талаар дуугарч, тэмцэж эхэлсэн бол түүнээс өмнө дайнд золиосын шинжтэйгээр явдаг тэсрэг бодис болгон тэсэрч дэлбэрэх бодис бэхэлж ашиглах гэх мэтээр хэрэглэж байсан түүх бий. Тухайлбал Дэлхийн нэгдүгээр дайны үеэр ан амьтдад тэсрэх бодис бэхлэх явдал олон улсад ихээр хэрэглэгдэж байсан бол хожим Дэлхийн хоёрдугаар дайны үед энэ арга оргилдоо хүрч байсан гэдэг. Түүнчлэн АНУ, Их Британи гэх мэт холбоотнууд сарьсан багваахайд галт тэсрэх бодис бэхэлж Герман, Японы хотууд дээр хаяж байсан түүх ч байдаг ажээ.

ЗХУ ч тухайн цаг үедээ “Танк эсэргүүцэгч нохой” хэмээн нэрийддэг тэсрэх бодис тээсэн нохойг дайсны танкны эсрээг тавьж дэлбэлдэг байсан гэдэг.

Хуягт амьтан

4.“ДОРА”

Нацист Германууд тухайн цаг үедээ хамгийн том гэх бүхнийг хийж байсны нэг нь яах аргагүй Дора хэмээх галт тэрэг суурьтай их буу билээ. Тэд Дораг 1930-аад оны сүүлээр Бельгийн хил болон Францын Мажиньо зурвасын бэхлэлтийг сэтлэхээр хөгжүүлж эхэлсэн аж. 1350 тонн жинтэй үлэмж хэмжээний энэ их бууны сум ердөө 39 км зайд буй байг онох боломжтой байсныг орчин цагийн тив дамжин харвах боломжтой пуужингийн зэвсэглэлтэй харьцуулах ч аргагүй билээ.

Аварга том энэ буу нь 1942 онд Севастополийн тулаанд хэрэглэгдсэн ч төдийлөн үр дүн авчирч чадаагүй юм. 2 ширхэг үйлдвэрлэгдсэн байсан Дора их бууны нэг нь ийнхүү тулаанд орсон бол үлдсэн нэг нь ашиглагдалгүй байсаар хожим холбоотнуудын гарт их бууны загварыг өгөхгүй байх зорилгоор германууд 2 их бууг бүрэн устгасан түүхтэй.

“Дора”

5.ДЕВИ КРОКЕТТ

Та “Fallout” цуврал видео тоглоом тоглож байсан уу? Хэрэв тийм бол та өмнө нь цөмийн цэнэгт хошууг буудах чадалтай бууг харж байсан гэдэгт итгэлтэй байна. Хүйтэн дайны үед АНУ-ын зэвсэгт хүчин цөмийн цэнэгт хошууг 4 км хүртэл зайд буудах хүчин чадалтай бууг зохион бүтээсэн нь Деви Крокетт байв.

Хэдийгээр энэ бууг тулаанд хэрэглэж байгаагүй боловч одоог хүртэл тухайн үед үйлдвэрлэгдсэн 2000 ширхэг цөмийн хошуут сум болон бусад буунууд хадгалагдаж байх магадлалтай ажээ.

Деви Крокетт

6.ЮКОСУКА МХҮ7 ОХКА

Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы нисгэгчид АНУ-ын хөлөг онгоц дээрээс онгоцтойгоо унаж эх орныхоо төлөө амиа золих, ховор тохиолдолд шархдаж амьд үлдэх зэрэг явдлууд их байсан билээ.

Дайны төгсгөлд Японы аж үйлдвэрлэл агаарын довтлогоонд өртөж бүрэн сүйдсэн ч амиа золиослож байсан камиказе гэгддэг нисгэгчдийн нэг чиглэлд ганц л нислэг үйлдэх онгоцонд хөдөлгүүр ямар хэрэгтэй байсан бэ гэх асуулт урган гарч ирсэн юм.

Тэгвэл Мицубиши G4M2 бөмбөгдөгч онгоцноос эгц доош унагадаг байсан Юкосука МХҮ7 Охка нь сөнөөгч онгоцнуудтай харьцуулахад удирдан залах боломжгүй тул эргийн хамгаалалтад агаарт устгах боломжийг хялбархан олгодог байснаас үүдэж хөдөлгүүр хийдэг байсан ажээ.

Юкосука МХҮ7 Охка

7."ГОЛИАТ" – РАДИО УДИРДЛАГАТ ТЭСРЭХ БӨМБӨГ

Нацистууд түүхэндээ бас нэгэн хачирхалтай зэвсэг зохион бүтээсэн нь 150x85x56 см хэмжээ бүхий радио дохион жолоодлоготой өөрөө тэсрэх бөмбөгт машин байв. Голиат хэмээн нэрлэгддэг тус машин нь өөртөө 75-100 км тэсрэх бодис тээвэрлэх боломжтой байсан бөгөөд тэсрэх бодис нь эхэн үедээ цахилгаан моторын тусламжтайгаар дэлбэрдэг байсан ч зардал өндөр байсан тул шатахуунаар асч дэлбэрэх болгон хувиргасан байдаг.

Тухайн цаг үед нийт 7500 орчим Голиат үйлдвэрлэсэн ч тэд дайнд төдийлөн амжилт олоогүй юм. Цахилгаан мотортой Голиатын үнэлгээ 3000 рейх марк, хожим үйлдвэрлэгдсэн шатахуунаар асах тэсрэх бодист Голиат 1000 рейх маркын үнээр үйлдвэрлэгдэж байсан ч танк эсэргүүцэгч болон том калибр буугаар хялбархан устгах боломжтой байсан нь өөрөө явагч тэсрэх бөмбөгний хамгийн том дутагдал болж байжээ.

Франц улс жимс, хүнсний ногоог хуванцар материалд савлаж, боохыг хориглож эхэллээ
Франц улс жимс, хүнсний ногоог хуванцар материалд савлаж, боохыг хориглож эхэллээ
 
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Т.Ариунзаяа дэлхийн аварга боллоо

Т.Ариунзаяа дэлхийн аварга боллоо

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

“Эмээгийн алдар” одонтой болъё

“Эмээгийн алдар” одонтой болъё

УИХ-ыг тарааж, УИХ-ын ээлжит бус сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулъя

УИХ-ыг тарааж, УИХ-ын ээлжит бус сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулъя

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

ТӨРИЙН СҮҮДЭРТ ХАЛХЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

ТӨРИЙН СҮҮДЭРТ ХАЛХЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

ТЭНГЭР, ГАЗАР НИЙЛСЭН ХОТ

ТЭНГЭР, ГАЗАР НИЙЛСЭН ХОТ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​