fbpx Оны эхнээс хэрэгжиж эхэлсэн зургаан хууль
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 58 секунд

Оны эхнээс хэрэгжиж эхэлсэн зургаан хууль

2022 оны нэгдүгээр сарын 1-нээс шинээр зургаан хууль хэрэгжиж эхэллээ. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, 2022 оны төсвийн хууль, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Соёлын хууль, Кино урлагийг дэмжих хуулиуд оны эхний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Энэ оны төсвийн хуульд заасанчлан Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Ирээдүйн өв сангийн төсвийн хууль мөрдөгдөж байна. Хуулиудын онцлох заалтыг тоймлон хүргэе.

ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛЬ

Хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын хувьд Үндсэн хуулийн дараа эрэмбэлэгдэх энэ хууль 13 бүлэг 160 гаруй зүйл заалттай. Ажил олгогч ажилд орох гэж байгаа хүн болон ажилтнаас мөнгө, үнэ бүхий зүйл авахыг хориглоно .Уул уурхайд ажиллагсад 14 хоног ажиллаж, 14 хоног амрах бол ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна. Ажилтанд оноох сахилгын шийтгэлийг таван хэлбэртэй болгов. Тухайлбал, нэгдүгээрт, Хамт олонд хэлэхгүй хаалттай сануулах, хамт олны дунд нээлттэй сануулах, албан тушаал бууруулах, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар тусгажээ. Сахилгын арга хэмжээний дээрх таван заалтыг заавал үе шат дараалан биш, ажил олгогч өөрөө сонгож хэрэглэж болно. Ажил олгогч нь ажилтны зөрчилд тохирсон сахилгын шийтгэл оногдуулна.

СОЁЛЫН ХУУЛЬ

Соёлын тухай хууль нь төрөөс соёлын талаар баримтлах бодлого, зарчмыг тодорхойлж, соёлын үйл ажиллагаа эрхлэх, түүний удирдлага, зохион байгуулалт, оролцогчдын эрх, үүрэг, эдийн засгийн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах зорилготой. Тухайлбал, “Соёлын үнэт зүйл” гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах, эсвэл хүний оюун санаа, үйлдэхүйн үр дүнд бий болсон соёлын агуулга бүхий биет болон биет бус илэрхийллийг хэлнэ. “Соёлын байгууллага” гэж хуульд заасан журмын дагуу соёлын үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг, “Соёлын ажилтан” гэж соёлын үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хамт олон, бүлэг хүнийг, “Соёлын үйлчилгээ” гэж арилжааны үнэ цэнээс үл хамааран, хүний соёлын хэрэгцээг хангах зорилгоор үзүүлж байгаа соёлын илэрхийллийг агуулсан үйлчилгээг тус тус тодорхойлсон байна.

КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ ХУУЛЬ

Монгол Улс түүхэндээ анх удаа Кино урлагийн тухай хуультай болсон. УИХ-аас 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталсан юм. Уг хууль нь кино үйлдвэрлэх үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлж, Монгол Улсад кино бүтээх таатай орчныг бий болгох, кино урлагийг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой. Монгол Улсын нутаг дэвсгэрт кино үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхэлж байгаа Монгол Улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд, олон улсын кино наадамд оролцож байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд уг хуулийн үйлчилэл хамаарахаар хуульд тусгасан байна.

МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ТӨСВИЙН ХУУЛЬ

2022 оны төсөвт орлого 9.4 их наяд төгрөг, төсвийн жилд зарцуулах зарлагын хэмжээ 12 их наяд төгрөг байхаар баталсан. Ирэх онд нийт 2.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвт тусгажээ. Энэ онд хоёр яам, дөрвөн агентлаг шинээр байгуулагдана. Тодруулбал Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулахаар болсон бөгөөд 2022 оны төсөвт Эдийн засгийн хөгжлийн яамнд 4.3, Цахим яаманд 1.8 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан. Мөн шинээр байгуулагдаж буй хоёр яаманд тус бүр 80 хүн ажиллана. Үүнээс гадна И-Монгол Академи, Сахилгын хороо, Ойн судалгаа, хөгжлийн агентлаг, Боловсролын ерөнхий газар гэсэн дөрвөн агентлагийг Засгийн газрын харьяанд байгуулахаар төлөвлөөд байна.

УЛААНБААТАР ХОТЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ХУУЛЬ

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ долдугаар сарын 7-нд шинэчлэн баталсан. Хуульд, иргэдийн эрүүл, аюулгүй, амар тайван орчинд ажиллаж, амьдрах бололцоог хангах, улмаар нийслэл хот өөрийн дүрмээр асуудлаа шийдэж, хараат бус бие даасан статустай байх зэргийг шинэчлэн зохицуулсан юм. Мөн хуулийн шинэчлэлээр төвлөрлийг сааруулахын тулд Хөшигтийн хөндий дэх нисэх онгоцны буудлыг дагасан шинэ суурьшлийн бүс байгуулах, Аэросити, Майдар зэрэг дагуул хотыг хөгжүүлэх боломж нээгдэж байна. Хууль батлагдсанаар, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, дагуул хотыг бий болгох, санхүүгийн хувьд бие даасан байдлыг хангах зэрэг эрх зүйн томоохон үндэс суурийг бий болгож өгчээ.

ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ХУУЛЬ

Бага Үндсэн хууль гэгддэг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нийслэл, дүүрэг, хорооны чиг үүргийг тодорхойлж, нийслэл, дүүрэг чиг үүргээ хэрэгжүүлэхдээ санхүүжилт нь цуг байхаар зохицуулжээ. Мөн чиг үүргийн давхардалгүй байхыг зохицуулсан байна. Тухайлбал, нийслэлийн хувьд дүүргүүдийн үйл ажиллагааг зохицуулах, иргэдэд үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах, хууль тогтоомжийг биелүүлэх, хяналтыг хэрэгжүүлэх зэрэг чиг үүрэгтэй байна. Тус хуульд орон нутгийг бие даалгах, эдийн засаг, санхүүгийн үндсийг тодорхой болгох, улс төрийн хамаарлыг багасгах зэрэг шинэлэг өөрчлөлт оржээ.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

CCTV: “Монгол Улс эв нэгдэлтэй байгааг илэрхийлж Ерөнхий сайдын хувьд Бээжингийн өвлийн олимпийн арга хэмжээнд оролцоно”
CCTV: “Монгол Улс эв нэгдэлтэй байгааг илэрхийлж Ерөнхий сайдын хувьд Бээжингийн өвлийн олимпийн арга хэмжээнд оролцоно”
 
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​