fbpx ЭМЯ: Коронавируст халдварын 488 тохиолдол шинээр батлагдаж, 2 иргэн нас барлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

ЭМЯ: Коронавируст халдварын 488 тохиолдол шинээр батлагдаж, 2 иргэн нас барлаа

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 488 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 391,604 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 28 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 460 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварын задалж танилцуулбал,

  • 360 нь Улаанбаатар хотод,
  • 100 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,989 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2,179 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3,457 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Франц улсад коронавирусын шинэ мутаци илрүүлжээ
Франц улсад коронавирусын шинэ мутаци илрүүлжээ
 
Монгол улсад нийлүүлдэг эрчим хүчний үнэ тарифаа ОХУ аравдугаар сарын нэгнээс эхлэн өсгөжээ
Монгол улсад нийлүүлдэг эрчим хүчний үнэ тарифаа ОХУ аравдугаар сарын нэгнээс эхлэн өсгөжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ